Хятадын Коммунист намын XX их хурлаар Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа сонгосон. Өдгөө 69 настай БНХАУ-ын дарга Ши Жиньпин гурав дахь удаагаа сонгогдсоноор Мао Зедун, Дун Сяопиныг давсан удирдагч болж байгаа юм. Тэгвэл уншигч та бүхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2004 он буюу тэрбээр ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн болоогүй, тухайн үеийн Жэжян аймгийн Коммунист намын Нарийн бичгийн дарга байхдаа орон нутгийн "People's Daily" телевизэд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Таныг Шэнси аймгийн Лянжяхэ тосгонд хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийн бригадын гишүүнээр томилж байлаа. Гэсэн ч тухайн үеийн улс төрийн, хувьсгалын үеийн хуультай холбоотойгоор танд цаазын ял ногдуулж байсан гэж сонссон. Харин "Хувьсгалын эсэргүү дээрэмчид"-ийн бүлэгт элсэж, шаргуу хөдөлмөрөөрөө тосгоны иргэдийнхээ итгэлийг олж байсан гэдэг. Та энэ түүхээсээ хуваалцахгүй юу?
-Хөдөөгийн тосгонд нутаглах нь өөрөө өөрийнхөө цаг үеийг тодорхойлох үе шат байсан. Лянжяхэд суурьшихаасаа өмнө тодорхой мэдлэг, боловсролтой байсан ч очсоныхоо дараа өөрийгөө дээдлэж, цэвэршүүлэх ёстойгоо мэдэрсэн. Тэр үнэнхүү дахин шинэчлэгдэж, өөрийгөө өөрчилсөн мэдрэмж. Өөрчлөлтийн дараа л ямар нэгэн ухаарал олж, төлөвшиж, амжилтад хүрч байгаа. Ард түмнээ мэддэг, ойлгодог, бодит байдалтай илүү ойр байдаг нь ч тэндээс улбаатай, тэр тосгоноос л олж авсан зүйл.

1969 оны нэгдүгээр сард Янань хот руу тусгай галт тэргээр явж байснаа маш тод санагддаг. Бүх хүн уйлж байхад би л ганцаараа инээж байсан. Тэгэхэд төрөл, саднууд минь надад "Чи яагаад инээгээд байгаа юм бэ" гэсэн. Би "Эндээс үхэх, амьдрах эсэхээ ч мэдэхгүй, гарч чадахгүй болохоороо л уйлна биз дээ. Харин ч явж байгаа нь сайн хэрэг биш үү" гэхэд бусад маань нулимсаа арчаад инээлдэж байсан юм. Угтаа хэн нь ч тийшээ очих зориггүй байсан нь үнэн. Тэнд очсоныхоо дараа ч түр буудаллах газар аль эсвэл "зугтах газар" ч гэж явж байсан. Бодит байдал тийм л хурц байсан хэрэг. Бээжин хотод соёлын хувьсгал маш ширүүн өрнөж байсан учир манай гэр бүл тэнд хоргодох гэж очсон. Олонд нэгдэхийг хүсээгүй, хөдөөд дасаагүй, нутгийн иргэд ч бидэнтэй тааламжтай байгаагүй.
Янаний Янчуанд хүмүүс талхаар нохой хооллосныг минь их ярьдаг байлаа. Нэг удаа цүнхээ цэвэрлэж байтал удаж, хатсан талх гараад ирсэн. Тэгээд үүдэнд байсан нохойд өгтөл бүх хүн гайхаж, нохойд юу өгсөнийг асууж байсан. Үнэндээ Янчуанд нохой хооллодог хүн бүү хэл, талх мэддэг хүн ч байгаагүй юм. Тэгээд хов жив амаас ам дамжиж, ямар сахилга батгүй, хэтэрхий эрх чөлөөт тэр тосгонд нохой хооллодог боловсролтой нэгний тухай яриа эхэлсэн.
Хөдөлмөрийн нийгэмд өглөөнөөс өдрийн хоол хүртэлх хугацаанд тамхи татах л завсарлагаа байдаг байлаа. Гэсэн ч тамхи татахыг хүсвэл зүгээр л зам тавиад чөлөөтэй, хэдэн ч удаа тамхи татаж, өөрийгөө амрааж болдог байсан. Хүмүүс амрахыг хүссэн. Бид тэгж л тамхи татахыг сурсан гэж хэлж болно. Хүн амын олонх нь тамхи татдаг болсон учир нь ажлаасаа завсарлах шалтаг хайж, "Түр амсхийж, тамхи татъя" гэдэг болсонтой холбоотой.
Биднийг тосгонд очиход нутгийнхан хөдөлмөр эрхлэхгүй, дээр хэлсэн зүйлийг ар араасаа давтан хэлээд л суудаг байлаа. Үнэнийг хэлэхэд үнэхээр эвгүй санагдсан. Тухайн үед догматизм гэх зүйл байлаа л даа. Очсон оюутнууд бүгд байранд. Харин нутгийнхан ирж, биднээс гуйлга гуйдаг. "Ядуу юу, дунд уу, тариачин уу", "Гайхалтай, мөнгөтэй бол тамхи аваад өгөөч" гэдэг байлаа. Бид ч хэдэн сар болоод тосгоныхон орж ирэхээр л хөөгөөд гаргачихдаг болсон. Гэтэл бүгд л биднийг "Энэ оюутнууд үнэхээр харгис, цэвдэг сэтгэлтэй хүмүүс" гэдэг болсон байв. Сүүлд сонсоход тэнд "3-4 дүгээр сард хагас амьд" гэх яриа байдаг. Тосгоныхон тэр үеэр л ажлаа орхиж, бөөн бөөнөөр гуйлга гуйхаар явдаг. Үнэндээ бид тэнд арай хийж л хэдэн сард тэссэн. Тэгээд л буцаад Бээжин рүү явсан.

-Тухайн үед Бээжин рүү буцсан ч хурцадмал байдал хэвээр байсан бөгөөд таныг "буцах хүн ам"-д ангилж, саатуулж байсан. Дараа нь таныг ганцааранг нь суллахад зөвхөн Янань руу явах л зам үлдсэн байсан юм уу?
-Янань руу явах асуудлыг маш нухацтай авч үзсэн. Тэгэхэд орон нутгийн ядуу тариачдыг хүмүүжүүлж, тэдэн дунд уусаж, ойртож, ойлгохыг хичээсэн юм. Илүү бодитоор тэдэнд найдах хэрэгтэй болсон. Тухайн үед тосгонд боловсролтой хүн байдаггүй байсан юм шүү. Тиймээс л өөртөө "Таван бартаа давна" гэж байсан юм даа. Үнэндээ анх очоод юуг ч тэсэж, тэвчиж чадаагүй. Янань хотод бөөс халдварт өвчин шиг л болсон байсан. Нэг бөөс хазахад л хавагнаж, сүүлдээ цэврүү болдог. Зарим хүний цэврүү нь ялзарч, өвдөлтөө тэсэхгүй байснаасаа болоод амиа хорлож байсан. Янаньд гурван жил болоход л миний арьс бод малын арьс шиг хатуу болж, бөөсөнд хазуулсан ч санаа зовохооргүй болсон. Гэсэн ч бөөсний асуудлын дараа тулгарсан саад нь хоол. Идэх зүйл байхгүй учраас малыг хивэг ч иддэг байсан. Хагас хүнсний ногоо, хивэг гэсээр сүүлдээ бүгдийг нь төвөггүй идэж сурсан. Тэднийг л идэхгүй бол болохгүй. Учир нь ямар ч идэх юм байхгүй шүү дээ. Бид хэдэн сарын турш махгүй байсан. Сүүлд нь мах олдоход хэт өлссөн байсан учраас ангийнхаа найзтай хамт түүхийгээр нь идчихсэн. Би ийм л зүйл туулж, энэ түүхээсээ маш их туршлага хуримтлуулсан.

Гурав дахь саад бол амьдрах ухаан. Юу ч хийхээ мэдэхгүй, бүх зүйл дээр л бусдад найдах хэрэгтэй болж байсан. Тиймээс л бүх зүйлийг аажмаар сурах шаардлагатай болсон. Ноос мушгиж, оймс нэхэж, сүүлдээ хувцас, ширмэл ч оёж чаддаг болоод байв. Бүгдийг нь л өөрөө хийдэг. Амьдралыг даван туулах, өөрийгөө аврах маш хүчирхэг чадварт суралцсан. Дөрөв дэх саад бол хөдөлмөр. Ажил хийх насанд арайхийн тэнцсэн 16-тай охин ч бидэнтэй ижил хөдөлмөр эрхэлнэ. Жилийн аль ч өдөр, бороотой, бороогүй, шороотой, шороогүй өдөр өвс хадна, малын хашаа ч хийнэ. Бид нэг нэгээр нь бүхнийг хийж сурсан. Энэ бүх чадварыг нэг жилийн дотор эзэмшиж, сайн ажилласан бүх хүн 10 оноо авсан байх. Харин 10 оноо авсан хүмүүс дунд би хамгийн хүчтэй нь байсан. 200 кг жинтэй буудай зөөж, 10 литрийн сав дүүргэж үүрээд уулын замаар ямар ч завсарлагагүй зөөдөг байлаа.
Миний бодлоор тав дахь саад бол бодол, санаа. Би орох оронгүй байсан. Анх тэнд очоод уулын дундах чийдэн анивчсан агуй байшинг хараад "Агуйн хүмүүс шиг санагдаж байна уу" гэж байсан. Тэгж хэлэх нь зохисгүй л дээ. Гэсэн ч би тийм орчинд долоон жил амьдарсан. Миний амьдардаг байсан 4-5 залуу хамт байсан. Оройн хоолны цаг дуусмагч л агуй руу ар араасаа ирж, өнгөрсөн болон одоогийнхоо тухай ярилцдаг байлаа. "Бээжин ямар байна", "АНУ-д юу болоод байгаа юм бэ", "Бээжинд юу идсэн, ямар амттай байна вэ" гэхээс эхлүүлээд "Гурван хаант улс", "Усны зах", "Улаан ордны мөрөөдөл" зэрэг Хятадын сонгодог зохиолууд ярьдаг. Би ч сонгодог зохиол мэддэг, тэдэнд ярьж өгдөг байсан тулдаа бүгдтэй нь найзууд болсон юм даа.

-Хоёр жилийн дараа нь тосгоны иргэд хүсэлт гаргаж, Комун мужийн Намын хорооноос онцгой гавьяа зүтгэл гаргасныг тань үнэлж, Коммунист нам элсэх өргөдлийг батлахыг хүссэн. Та 20 настайдаа намын Нарийн бичгийн даргын том үүрэг хүлээж авсан. Тэгээд л та хөдөлмөрчдийг өдөр, шөнөгүй далан барих ажилд дайчилж, био хий үйлдвэрлэх ажилд чиглүүлж, Шэньси мужийн Лянжяхэ био хийн үйлдвэрлэл, ашиглалтад хүрсэн анхны тосгон болсон байх аа?
-Би бригадын салбарын намын Нарийн бичгийн дарга болсныхоо дараа эдийн засгийн хөгжлийг ахиулах гарц олохыг хүсдэг байсан. Нэг удаа өдөр тутмын сонинд Сычуань мужийн олон газар био хий ашигласан тухай мэдээ гарсан байв. Миний сэтгэл маш их хөдөлсөн. Би био хийг сайн зүйл гэж бодсон. Тиймээс л Лянжяхэгийн нүүрс, түлээний хомстолыг шийдэхийн тулд био хийг хөгжүүлэх хэрэгтэй гэж шийдсэн юм. Эхэндээ хэцүү байсан. Био хий боловсруулах төхөөрөмжийн хоёр талын усны түвшин нэмэгдэж байгаа ч хий гарахгүй байсан. Асуудлын учир нь кондукторын хоолойн зам бөглөрсөн хэрэг л дээ. Тэгээд би өөрөө бөглөөг гаргатал толгой дээгүүр минь бууц цацагдсан. Хэдхэн хором л удаавал дэлбэрч болзошгүй байсан био хийн боловсруулах төхөөрөмжийг бид амжилттай холбосон.

Тэр үед Лянжяхэ аймгийн хэмжээнд анхны хайлуулах үйлдвэртэй газар болсон. Удалгүй тосгон болж, тосгоны нийт өрхийн 70 гаруй хувь нь биогаз хэрэглэж эхэлсэн. Тэр үеэс л би намын Нарийн бичгийн дарга, биогазын мэргэжилтэн гээд л олон мэргэжлийн зэрэг гүйцэтгэж, бусдыгаа удирдан чиглүүлж, туслахыг хүссэн юм. Лянжяхэд долоон жилийг өнгөрүүлж, буцах өдөр болоход айл болгон надад дэвтэр өгсөн. Явахынхаа өмнөх шөнө нь оройтож унтаад явах өдрөө үд болж байхад гарч ирсэн юм. Гэтэл тосгоныхон бүгд миний ачаа, барааг баглаад бэлдчихсэн хүлээж зогсож байж билээ. Намайг дотор унтаж байсан болохоор бүгд л чимээгүй хүлээж байсан хэрэг л дээ. Тэр долоон жилд би хоёр удаа уйлсан. Том эгчийгээ өөд болоход мөн Лянжяхэг орхиж явахдаа. Би уйлах хувийн газраа олсон, тэр нь Лянжяхэ байсан юм. Тэр үед би өөрийгөө Янаний гаралтай хүн гэх итгэл олох шиг болсон.
Одоо би маш өнөр, жаргалтай гэр бүлтэй болсон. Гэр бүлийн хүн бид хоёул өөрийн гэсэн ажил, мэргэжилтэй. Бид хамтдаа өнөр гэр бүлийг бүтээсэн. 10 гаруй жил ханилахдаа бид ажил дээрээ нэгнээ зайтай байсан ч өдөр бүр утсаар ярьдаг хэвээрээ. Ажил, мэргэжлийнхээ онцлогоос болоод охиноо асар, хичээл, боловсролд нь тусалж, сургаж чадахгүй байгаа ч өсөлт, хөгжилд нь үнэхээр санаа тавьдаг. Харин гэр бүл маань надад санаа тавьдаг юм. Тиймээс л манай гэр бүл маш жаргалтай байдаг.

| ШИ ЖИНЬПИНИЙН АЙМГИЙН НАМЫН ДАРГА БАЙХДАА ӨГСӨН ЯРИЛЦЛАГА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |