-Таны бичсэн зохиол, бүтээлүүдээс таныг ямар амьдрал туулж, өнгөрүүлсэн талаар мэдэж болно гэж хэлж болох байх. Харин эсрэгээрээ уран зохиолыг таныг зовлонт амьдрал, хүндрэл, бэрхшээлээс тань аварсан гэж хэлж болох уу?
-Миний зохиол, бүтээл, амжилтыг номын борлуулалт, хөрөнгө, мөнгөтэй хольж ярих хэрэггүй байх.
-Яагаад?
-Би төрсөн эцэг, эхдээ хаягдаж, тамхины худалдаачин Жон Алланд үрчлэгдсэн. Зохиол, бүтээл бичиж, номоо борлуулсан минь намайг авраагүй. Идэвхтэй бүтээн туурвиж байхдаа ч маш их мөнгөний асуудал, хомстолд орж байсан. Харин намайг аварсан гэвэл, уран зохиол намайг дотоод сэтгэлийн зовлонгоос, шаналлаас, өөрөөс минь аварсан.
-Зохиол, бүтээл бичихэд тань мөнгөгүй байдал, хомстол их нөлөөлж байсан гэж үү?
-Бүтээн туурвихад мөнгө огт нөлөөгүй. Жинхэнэ зохиолч хүн мөнгөний төлөө бичдэггүй. Хүсэл тэмүүлэл, авьяасынхаа төлөө бичдэг юм.
-Таныг ядуурлынхаа улмаас архинд донтсон гэж шүүмжилдэг юм билээ. Энэ үнэн үү?
-1847 он. Миний хань Виржиниа өөд болсон жил. Эхнэрээ алдахад бэлэн байж чадаагүй, бодит байдалтай нүүр тулж чадаагүй минь намайг ийм болгосон. Авьяаслаг зохиолчдын хамгийн том алдаа бол сэтгэл гутрал, мэдрэмж.
-Бүтээн туурвихад авьяас хэр чухал гэж боддог вэ?
-Авьяас гэдэг хүнийг байж боломгүй зүйл бүтээхэд хүргэдэг дотоод хүч юм.
-Та "Ашерын байшингийн уналт", "Лигея", "Уильям Вилсон" зэрэг олон нууцлаг өгүүллэг, зохиол бичсэн. Бүгд дэлхийн дахинд түгж, уншигчид гайхалтай сэтгэгдэлтэй хүлээж авсан. Анх яагаад утга зохиолын энэ төрөлд дурлаж, дуртай болсон талаараа ярихгүй юу?
-Зөрчилдөөн, нууцлаг зүйлст дуртайгаа тайлбарлах гэхээр хэцүү юм. Харин би бичих дуртай байсан гэдгээ л хэлж чадах байна. Надад зарим хүн шиг гайхалтай сонгодог зохиол бичих авьяас байсан л байх. Гэсэн ч би дуртай болохоороо л детектив төрлөөр туурвисан.
-Дэлхий дахинд олон гайхалтай хүүрнэл зохиолоо хүргэснээс гадна таны “Хэрээ” хэмээх алдарт аймшгийн шүлэг бий. Утга зохиолын детектив төрөл дэх яруу найраг, хүүрнэл зохиолын ялгаа нь юундаа байдаг юм бэ?
-Үнэхээр бичих дуртай л юм бол ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Хамгийн энгийнээр тайлбарлавал, яруу найраг ч, хүүрнэл зохиол ч бай бүгд миний дотоод сэтгэл. Харин энэ хоёр төрлийн бичих арга техникийн ялгаа гэвэл, шүлэг бичих нь хүүрнэл зохиолоос илүү хэцүү.
-Одоо цагт таны хийж, бүтээж байсан бүтээлүүдээс хуулбарлаж байгаа зохиолчид байгаа юу. Та ер нь залуу үеэ уншиж байна уу?
-Харин ч байна шүү. Бусад зохиолч ч гэж дээ, дандаа л ямарваа нэгэн алдартнаас санаа авч байдаг. Гэхдээ би нэрийг нь хэлэхгүй үлдээе дээ.
-Стивен Кингийн талаар юу хэлэх вэ. Тантай бүр ялгаж салгахын аргагүй төстэй бичих юм билээ?
-Кинг надаас санаа авч, намайг хуулсан гэдэгт нэг л итгэж өгөхгүй юм. Хэрэв үнэхээр Кинг надаас санаа авсан бол, түүнийгээ нуух сайн чадвартай байсан байх.
-Ховард Филлипс Лавкрафтын талаар...?
-Олон ч утга зохиолч шүүмжлэгч Лавкрафтыг миний залгамжлагч гэж хэлж байлаа. Гэхдээ үнэхээр сайн анхаарч уншвал түүний зохиолоод минийхээс илүү байгааг харж чадах байх л гэж хэлье дээ.
-Дээр хоёр ч хүн дурдаж, танаас асуусан минь өнөөдрийн түвшинд таныг орлох хэн ч байхгүй гэдгийг л хэлэх гэсэн юм л даа...
-Чиний зөв. Зохиолч болгон өөрийн гэсэн бичлэгийн өвөрмөц өнгө, төрхтэй. Энэ нь л гайхамшигтай зохиол туурвих жинхэнэ нууц юм.
-Одоо би ярилцагч болгоноосоо асуудаг “Хамгийн сүүлчийн” гэж хэлдэг асуултаа асуух гэж байна. Та өөрөө паблишинг, хэвлэл үйлдвэр байгуулж, номоо гаргах тал дээр ямар бодолтой байна вэ?
-Энэ бол ном, бүтээлийг сурталчлах орчин үеийн шилдэг арга. Миний үеийнхэнд бол үнэхээр санаанд багтамгүй зүйл. Тэр үед зохиолчид бичсэн юмаа хүмүүст хүргэх гэж уран зохиолын сонин, сэтгүүл хайдаг байлаа. Харин орчин үед цаг үе ингэж өөрчлөгдсөн нь зохиолчдын хувьд маш том боломж гэж би итгэдэг. Тэр нь олон хүнд номоо зарж, мөнгө олохдоо бус, өөрийн дотоод оюунаа, зүрх сэтгэлийнхээ үгсийг илүү олон хүнд хүргэх гэсэн бодол л юм.
| ЭДГАР АЛЛАН ПО: Уран зохиол намайг өөрөөс минь аварсан |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |