Месси Аргентин Улсын Санта-Фэ мужийн Росарио хотод 1987 оны зургадугаар сарын 24-ний өдөр Ган хайлшийн үйлдвэрийн ажилчин Хорге Горацио Мессигийн хүү болон мэндэлжээ. Түүний ээж нь Селия Мария Куччиттини юм. Месси Родриго, Матиас гэж хоёр ахтай бөгөөд Мария Соль хэмээх эмэгтэй дүүтэй. Таван настайдаа Месси хүү анх аавынхаа дасгалжуулдаг хүүхдийн “Грандоли” багт хөл бөмбөг тоглож сурах эхэллээ тавьсан гэдэг. Улмаар хөл бөмбөгийн довтлогчийн замнал нь 1995 онд “Ньюэллс Олд Бойз” багаас эхэлжээ. Гэтэл 11 настайдаа Месси өсөлтийн гормоны дутагдал хэмээх өвчинд нэрвэгджээ.

Хэдийгээр “Ривер Плэйт” баг түүнийг ихээр сонирхож байсан ч Мессигийн сард 900 ам. доллар төлөх эмчилгээний зардлыг төлөх боломжгүй байв. Харин “Барселона” багийн спортын захирал Карлес Резач Мессигийн ур чадварыг анзаарч харсан байна. Тэрбээр хэрвээ “Барселона” багт элсэхийг зөвшөөрвөл эмчилгээг нь бүрэн хариуцаж чадна гэдгийг хэлжээ. Ингээд 13 настай бяцхан жаал хүү азаа үзэж , хүчээ сорихоор шийджээ. Ингээд л тэр эцэг, эхийн хамт Өмнөд Америкийн Аргентин Улсаас, Европ тивийн Испани Улсыг зорьж “Барселона” багт ирсэн юм билээ. “Барселона” багт ирээд 14 наснаас доошх хүүхдийн багт элсэн орсон байдаг.
Месси бол ер бусын бүтээлч, өндөр ур чадвартай тоглогч билээ. Тэрбээр талбайд солгой, төвийн хоёр жигүүрт гайхалтай тоглолтыг үзүүлдэг, тал бүрийн авьяастай тоглогч юм. Месси 169 см өндөртэй. Хөл бөмбөгчид дотроо харьцангүй жижиг биетэй хэдий ч бөмбөг эзэмших техник, ур чадвар, хурд, хүч сайтай тоглогч билээ. Тийм ч учраас өөрөөсөө өндөр биерхүү өрсөлдөгчийг давуу талаараа илүүрхэж тоглодог. Түүнийг итгэмээргүй хүчирхэг бөгөөд булангийн цохилт, чөлөөт, торгуулийн цохилтоос “эцсийн цэг тавих мэргэжилтэн” гэж хэлж болно. Месси толгойгоор ч тун муугүй тоглодог бөгөөд шаардлагатай үед тэрбээр хэд хэдэн төрлийн үүргийг өөртөө авч тоглох чадвартай .

Дэлхийн “Шилдэг хөлбөмбөгчин” Лионель Месси Аргентин Улсынхаа шигшээ багийн төлөө 120 гоол оруулаад байгаа. Месси 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 38 настайдаа оролцож, шүтэн бишрэгчдээ баярлуулж байна. Тэрбээр ДАШТ-ий эхний тойргийн тоглолтод Алжирын эсрэг 3:0-ээр “хет-трик” хийлээ. 2026 оны ДАШТ-ий эхний тоглолтод хоёр гайхалтай гоолыг хийсэн тоглогч боллоо. Лео Месси шигшээ багийнхаа төлөө 200 тоглолтод оролцохдоо 120 гоол оруулсан бөгөөд дэлхийн түүхэнд хоёрдугаарт бичигдэж байна. Харин түүний өмнө дээд амжилтын эзэмшигч нь Португалийн шигшээ багийн төлөө 228 тоглолтод 143 гоол оруулсан Криштиано Роналдо байгаа юм.
Лионель Андрес Месси Куччиттини 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021, 2023 оны Дэлхийн хөл бөмбөгийн холбооны “Шилдэг хөл бөмбөгчин” билээ. Месси 2022 оны дэлхийн аварга болсон. Тэрбээр Испанийн Барселона, Францын “Пари Сен-Жермен” багуудад тоглож байлаа. Харин одоо АНУ-ын “Интер Маймами” багт хүчин зүтгэж байгаа. 2026 оны ДАШТ-д Аргентин Улсынхаа шигшээ багийн ахлагчаар, довтлогчийн байрлалд тоглож байна.
.jpg)
Л.Месси “Барселона” багийн залуучуудын шигшээд 2004 оны аравдугаар сараас багийн үндсэн тоглогч болж гараагаа эхэлүүлсэн юм. Месси 21 насандаа буюу 2009 онд анх “ФИФА”-гийн оны “Шилдэг хөл бөмбөгчин” болж, “ Алтан бөмбөг”-ийн буюу "Баллон Д'Ор" шагналыг хүртэж байлаа. 2010-2011 оны “УЕФА”-гийн “Шилдэг хөлбөмбөгчний шагналыг хүртсэн. Тэрбээр “Барселона” багийн бүх цаг үеийн “Мэргэн бууч” юм. Түүний хөл бөмбөг тоглож байгаа нь “Марадона”-тай төстэй учраас заримдаа түүнийг Марадонагийн залгамжлагч гэх нь бий.
Месси одоогийн байдлаар “Ла” лигт 10, “Аваргуудын лиг”-т дөрвөн түрүүлснээс гадна 2009, 2011 оны шигшээ тоглолтуудад Английн “Манчэстэр” багийн эсрэг гоол оруулжээ. 2011-2012 оны улиралд “Аваргуудын лигт” 12 гоол оруулж Марко Ван Бастен, Жиан Фер Папиний дараачаар нэг улиралд оруулсан гоолын тоогоороо бичигдэх болсон билээ. Мөн “Аваргуудын лиг”-ийн мэргэн буучийн жагсаалтыг гурван жил дараалан тэргүүлсэн анхны хөлбөмбөгч юм. Тэрбээр Иохан Круифф, Мишель Платини, Марко Ван Бастен нарын дараачаар “Баллон Д'Ор” шагналыг гурван удаа хүртсэн дөрөв дэх хөл бөмбөгч болсон. 2012 онд тэрбээр “Барселона” багтайгаа “ Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-д “Байер Леверкузен” багийг хожсон тоглолтод таван гоол оруулж “УЕФА”-гийн “Аваргуудын лиг”-ийн түүхэнд нэг тоглолтод таван гоол оруулсан анхны хөл бөмбөгч болж нэрээ мөнхөлсөн юм.

Месси мөн 2005 оны “ФИФА”-гийн залуучуудын хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентин Улсынхаа шигшээ багтай түрүүлж, “Шилдэг тоглогч”, “Шилдэг мэргэн бууч”-ийн шагналыг хүртсэн. “Бээжин-2008” зуны олимпоос мөн Аргентин Улсынхаа хөл бөмбөгийн багтай алтан медаль хүртэж олимпын аварга болсон юм. Месси шигшээ багтайгаа нийт 151 тоглолтод оролцож 76 гоол оруулаад байгаа. Тэрбээр 2010 онд “UNICEF”-ийн хүндэт элч төлөөлөгч болсон ба өөрийн “Leo Messi foundation” сангаараа боловсрол болон эмчилгээний тусламж хэрэгтэй хүүхдүүдэд тусалж эхэлсэн. 2020 онд Л.Месси-г “Fordes” сэтгүүлийн шалгаруулалтаар дэлхийд хөл бөмбөгийн спортоор нэг тэрбум ам.доллар олсон хоёр дахь хүн болсон гэж зарлаж байсан юм.

Хувийн шагнал:
Рекорд амжилтууд:
| ХӨЛ БӨМБӨГИЙН ДОМГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ ЛИОНЕЛЬ МЕССИ |
|
Старбаксын дэлхий даяарх 20,563 салбараар зочилсон эрхмийн гурван арваны аян замын тэмдэглэл
2026-09-26 15:50:17
М.Намуун, Японы Аяака Тагучитай тулалдаж, 5:0-ээр ялалт авлаа
2026-09-26 12:21:38
Дэлхийн шатрын олимпиадад эрэгтэй баг, Венесуэлийг багийг хожлоо
2026-09-26 10:42:15
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |