Тэрбээр ОХУ-д балетын жүжигчин мэргэжлээр суралцаж, УДБЭТ-д ажилласан. Харин сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээлээр үзэгчидтэй золгоод буй. “Цаггүй амьдрал”, “Би өөрөө хайр” “Тойрог”, “Амьдрах сайхан” зэрэг уран бүтээлээр үзэгч та бүхэн мэдэх биз ээ.
-Сайн байна уу. “Орь дуу” олон ангит киноны Хадааны дүрээс яриагаа эхлэх үү?
-Хүнд хэцүү амьдралыг туулсан хүнийг яаж гаргах уу гэж их бодсон. Би өөрөө триллер аллагатай кино үзэх дуртай болохоор төсөөлөл байсан. Хадаан бол өр зөөлөн, гэгээн охин. Гэхдээ хажуудах хүмүүс нь л алуурчин болгосон шүү дээ. Хадааныг өрөвдөж, хайрлаж, эмэгтэйчүүдийг өмгөөлж тоглохыг хичээсэн.
-Энэ зохиолыг танд зориулж бичсэн гэсэн байх. Тэр талаар?
-П.Дэлгэрбаяр найруулагчтай анх “Тойрог” уран сайхны кинонд хамтарч ажилласан. Нэг өдөр над руу залгаад “За. Чамд зориулж зохиол бичсэн. Танилцаарай” гэсэн. Би гайхаад л үлдсэн дээ. Тухайн үедээ яагаад надад ийм зохиол бичсэн юм бол гэж гайхаж байсан. Одоо бодоход намайг өөрөөр харуулах, шинэ өнцгөөс нээх гэж бичсэн юм санагдсан. Зохиол дээр “Б.Мөнхнаранд зориулав” гээд бичсэн байсан. Тэр их итгэл, сэтгэлийг нь даагаад гарах юм сан гэж хичээж тоглосон.
-Тэгвэл Б.Мөнхнаран амьдрал дээрээ ямар эмэгтэй вэ?
-Би өөрийгөө даруухан хүн гэж боддог. Шинэ зүйл турших дуртай. Хүмүүс мэдэхгүй, чадахгүй зүйлээ хийхдээ зориг дутуу байгаад байдаг. Харин би “Мэдэхгүй байх зүгээр. Харин ч хийж үзэх хэрэгтэй” гэж боддог.
-Таныг арван настайдаа ОХУ-д суралцахаар явсан.Гэр бүл, эх орноо их санадаг байв уу?
-Би жаахан байхаасаа урлагийн бүхий л төрөлд дуртай. Нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Анх ээж, эгч хоёр минь намайг балетын урлагтай холбож байлаа. Эгч маань намайг анх МУАЖ Х.Гэрэлчимэг багш дээр минь хөтөлж авчирч байлаа. Тэдний ачаар өнөөдөр балетчин болж, өнөөдрийн өөрийгөө бүтээгээд сууж байна даа. Маш их талархаж явдаг. Суралцаж байх үед ОХУ-аас шалгалт авах мэдээг сонсоод шалгалтаа өгсөн. ОХУ-ын Пермь хотын балетын сургуульд 200 гаруй хүүхдээс 12 хүүхэд тэнцсэн. Зургаан хүү, зургаан охин. Тэдний нэг нь би. 20 жилийн дараа элсэлтээ авч байсан. Би чадах болов уу гэж ч бодож байсан. Сургуульдаа анх очиход ээж хамт явж байлаа. Очоод сургуультай, ажилчидтай нь танилцаад намайг үлдээгээд Монголдоо ирсэн. Аравхан настай. Айлын бага хүүхэд харь орон сурна гэдэг хэцүү. Аав, ээж минь ч зоригтой үлдээсэн. Би ч багаасаа биеэ даасан болохоор асуудал тийм ч их байгаагүй. Багш минь бидэнд ороо яаж хураах, хувцасаа угаах, индүүдэх, хүнтэй яаж харилцах гээд бүгдийг заасан. Бидний хэдэн хүүхдүүд нэгэн хань, түшиг болсоор ОХУ-д балетын жүжигчин мэргэжлээр найман жил суралцаж төгссөн дөө.
-Суралцаж байх үедээ гэмтсэн гэдэг. Одоо зүгээр үү?
-Хаднаас санаандгүй унаад нуруугаа бэртээсэн. Сургуулиа төгсөхөд хоёрхон жил үлдсэн байлаа. Бүхэл бүтэн зургаан жил сурсан. Бүхий л амьдралаа балетын урлагаар төсөөлсөн хүүхдэд том уналт байсан. Багш, эмч нар “Чи одоо боль. Суумгай болно. Гар, хөл чинь мэдээгүй болно. Монгол буц” гэж зөндөө хэлсэн. Гэхдээ би бууц өгөхийг хүсээгүй. Амралтаараа ирж эмчилгээ хийлгээд буцаж очдог байлаа. Нурууны бэхэлгээтэй корсет зүүгээд, ёстой нөгөө шүдээ зууж гэдэг шиг явсан.Тэр нь ердөө “гал” намдаах төдий. Төгсөж ирээд сурсанаа эх орондоо хэрэгжүүлмээр байсан болохоор ахиад л сайн гэсэн эмнэлэг, эмч дээр очсоор УДБЭТ-д дөрвөн жил ажилласан. Одоо эргэж хөдөлж, бүжиглэж байгаа. Гэхдээ өмнөх шигээ ачаалалтай бэлтгэл, тоглолтод орох боломжгүй. Мэдээж бэртэлгүй бүжигчин гэж байхгүй. Гэхдээ хүн болгоны бие, бэртэл өөр шүү дээ.
(1).png)
-Тайзаа санаж байна уу?
-Мэдээж саналгүй яахав. Эртнээс сэтгэлээ бэлдсэн болохоор арай гайгүй байсан. Хааяа тоглолт үзэхээр сэтгэлээр унах, бэртээгүй байсан бол гэж харамсах үе байдаг. Анх бэртээд их уйлдаг байсан.
-Одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-Балетын сургуульд багшилж байгаа. УДБЭТ-аас гарсанаа хойш дөрвөн жил бүжиглэхээ больж, багшилсан. Шавь нараа тайзан дээр бүжиглэхийг харах. Тэмцээнд амжилт гаргахыг үзэх өөрөө ажиллаж байх үеэс ч догдлолтой, бахархалтай байдаг. Сонгодог урлагтаа өөрийн сурсан зүйлээ тэднээн дамжуулан харуулж, хувь нэмрээ оруулж буй хэлбэр. Мөн тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Сонгодог урлагийн тайзнаа бүтээсэн дүрүүд:
• П.И.Чайковский “Хунт нуур” балетын вальс, Мазурка
• П.И.Чайковский “Цөмөөхөй “балетын араб бүжиг
• Ф.Херольд “Дэггүй лиз” балетын найз
• А.Адан “Жизель” балетын Корзинки, сүнс, Хоёрдугаар үзэгдэл, хоёр Вилис
• Ж.Чулуун “Уран хас” балетын Кукил, согоо, Па-дексион, могой
• Х.Алтангэрэл “Төгсгөлгүй танго” найз
• П.И.Чайковский “Шелкунчик” орос бүжиг, цас, вальс
• Л.Минкус “Дон Кихот” балетын олны хэсэг
• Л.Минкус “Пахита” балет
• А.Хачатурян “Спартак” балетын олуул хэсэг
• Л.Делиб “Коппелия” балет
• Б.Асафьев “Бахчисарайн оргилолт булаг” балет
• Э.Чойдог “Чойжид дагина” балет
• И.Морозов “Амттаны доктор” бaлет зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний балетын жүжгүүдэд гол болон туслах дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн.

| Б.МӨНХНАРАН: ХАДААНЫГ ХАЙРЛАЖ, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ӨМГӨӨЛЖ ТОГЛОСОН |
|
Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-06-11 10:23:35
Б.Тэмүүлэн, Р.Омар нар Казахстаны тэмцээнээс хүрэл медаль хүртэв
2026-06-11 07:43:15
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-06-11 07:11:02
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛЫН ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ
2026-06-11 07:08:08
Б.МӨНХНАРАН: ХАДААНЫГ ХАЙРЛАЖ, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ӨМГӨӨЛЖ ТОГЛОСОН
2026-06-11 07:00:00
ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛ АВАХ, МЭДЭХ ЭРХ ХУМИГДАЖ БАЙНА
2026-06-11 07:00:00
ТӨРД ДАРХЛАГДСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАГ
2026-06-11 07:00:00
"ЭВДЭРХИЙ ХҮН"-ИЙ СЭТГЭЛИЙН ГҮНЭЭР АЯЛАХАД...
2026-06-11 07:00:00
“Хонгор анд” Г.Хонгор хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа хууль зөрчиж байжээ
2026-06-10 17:54:33
Засгийн газар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна
2026-06-10 10:08:11
Киргизийн Кино урлагийн газартай санамж бичиг байгууллаа
2026-06-10 08:48:54
Элчин сайд Н.Оюундарь Кротошин хоттой ХАА-г хөгжүүлэх санал солилцов
2026-06-10 08:31:49
Залуу жүдочдод “YAWARA” брэндийн бэлтгэлийн хувцас бэлэглэв
2026-06-10 07:25:08
ОФИЦЕРООС ОНЦГОЙН ДАРГА БОЛТЛОО, ГИТАРЧНААС ГЕНЕРАЛ БОЛТЛОО ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭС ХОРМОЙДСОН Г.АРИУНБУЯН ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ
2026-06-10 07:20:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Азийн ирээдүй” 31-р форумд оролцоно
2026-06-10 07:12:55
“Улаанбаатар Гранд слам-2026”-д дэлхийн аварга 11 тамирчин оролцоно
2026-06-10 07:10:04
“КИМБАБ ЧОНГҮГ“ ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГААД ХАНАНД ДАРАГДАЖ, АМИА АЛДСАН 15 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭГЧ: ДҮҮГЭЭР МИНЬ ХОГ ЦЭВЭРЛҮҮЛНЭ ГЭЧИХЭЭД ХАНА НУРААЛГАЖ, АМИЙГ НЬ АВСАН ХҮМҮҮСТ ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-06-10 07:01:20
Э.УУГАНБАЯР: “АЦААХИЙМОРЬ” КИНОНЫ НАМСРАЙ ЗАРИМ ТАЛААРАА НАДТАЙ ТӨСТЭЙ
2026-06-10 07:00:00
БАРИМТ: ТУУЛЫН ХУРДЫН ЗАМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРСАН “CHINA HYWAY” ГРУППЫН САНХҮҮЖИЛТЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН О.ЭНХБААТАР ТЭРГҮҮТЭЙ 10 ГАРУЙ АЖИЛТАН МАЛАЙЗАД АМАРЧЭЭ
2026-06-10 07:00:00
2026-06-10 07:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-06-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |