БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй Солонгосын сэтгүүлчдийн баг Монгол Улсад аялж, үндэсний баяр наадам, өв соёл, уламжлалтай танилцжээ. 10 гаруй хүнтэй БНСУ-ын сэтгүүлчдийн багт Монголд хэд хэдэн удаа ирсэн сэтгүүлчээс эхлээд анх удаа ирж буй сэтгүүлч ч байна. Солонгос сэтгүүлчид монгол баяр наадам, өв соёлоо хадгалж үлдсэн байдлын талаар ам сайтай ярьж байна. Уншигч танд БНСУ-ын сэтгүүлчдийн багийн төлөөллийн Монголд ирсэн, баяр наадам, соёл уламжлалтай танилцсан тухай сэтгэгдлийг нь хүргэж байна.
Миний хувьд Монгол Улсад анх удаа ирж байна. Өмнө нь хүмүүсээс сонсож байсан ч яг өөрийн биеэр ирж, нүүдэлчин ахуй, соёл, өв уламжлалыг нь харахад үнэхээр сайхан байлаа. Тэр дундаа “Ковид-19” цар тахлаас хойш бараг зогсоод байсан аялал, жуулчлалын салбараа эргүүлэн сэргээхээр идэвхтэй ажиллаж байгаа нь харагдаж байна. Гэхдээ нийслэл Улаанбаатар хотод ирэхэд автозамын асуудал их анхаарал татсан. БНСУ-д ижилхэн түгжирч, уддаг л даа. Харин Улаанбаатар хот гэрлэн дохионы асуудлаа зөв, зохистой шийдээгүй ч юм уу, замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд дүрэм, журмаа баримталдаггүй юм шиг санагдлаа.
Монгол Улсад анх удаа ирж үзлээ. Үнэхээр сайхан байна. Анх Монгол ирээд, онгоцноос буугаад их хачин мэдрэмж төрж байсан ч одоо Монгол Улс их дотно санагдаж байна. Энэ дотно мэдрэмжээ тээгээд нутаг буцах нь ээ. Хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг сэтгүүлчийн хувьд харахад монгол сэтгүүлчид дотоодын сэдэв, асуудлаа хөндөж бичихээс гадна монгол орноо гадаадын жуулчид, орнуудад таниулж, түгээх ажлаа сайн хийдэг шиг санагдсан. Гэсэн ч олон улсын анхаарлыг татаж, дэлхийн олон орноос жуулчин хүлээж авдаг Улаанбаатар хотод замын тэмдэглэгээнээс эхлээд хаяг, байршил зөвхөн монгол хэлээр бичигдсэн байсан. Хэрэв зам, хаяг байршил, тэмдэглэгээгээ зөвхөн монгол хэлээр бус олон улсын хэлтэй хослуулбал жуулчдад таатай орчин бүрдүүлсэн хот болох болов уу.

Анх Монгол Улсад 10 жилийн өмнө ирж үзсэн. Тухайн үед албан айлчлал сурвалжлах сэтгүүлчээр ирж байлаа. Харин одоо ажлын түвшинд бус аялж, газар үзэж, соёл, уламжлалтай нь танилцахаар ирсэн нь сайхан байна. Манай сэтгүүлчдийн баг Архангай аймгийн Цэнхэр сумын 100 жилийн ойн баяр наадмыг очиж үзсэн. Тэгэхдээ баяр наадмын хурдан морьдыг машинтайгаа дагаж үзлээ. Тэгж явахдаа л “Ийм учраас л Их Монгол Улсын дайчид морьдыг ингэж гарамгай эзэмшиж, унаж, эдэлж байсан юм байна” гэж бодож явлаа.
Миний бодлоор олон солонгос хүн Монголд ирж, цэлмэг тэнгэрт гарсан од харахыг хүсдэг байх. Түүний адилаар бид ч Монгол Улсад ирж, шөнийн цэлмэг тэнгэр, оддыг харсан нь гайхалтай байлаа. Үнэхээр тайвшрал мэдэрч чадсан. Гэсэн ч энэ сайхан зүйлсийн зэрэгцээ хэдэн дутуу зүйл байсныг хэлье. Тухайлбал, БНСУ-ын сэтгүүлчдийн баг Чингис хаан музейг үзэж, сонирхсон. Гэтэл жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татсан Чингис хаан музейн нэг ч үзмэр гадаад тайлбартай байсангүй. Бүх үзмэр, баримал нь зөвхөн монгол хэлээр байсанд сэтгэл гонсгор буцах нь. Бас автозамын асуудал анхаарал татлаа. Автозам бол эдийн засаг. Автозамаа шинэчилж, эгнээг нь уртасгаж, томсгож чадвал ирээдүйд илүү олон жуулчин татаж, эдийн засагт нь ч нэмэр болох болов уу гэж бодсон.

| БНСУ-ЫН СЭТГҮҮЛЧИД: Хаяг, тэмдэглэгээгээ олон улсын хэлтэй хослуулж, автозамын асуудлаа шийдэж чадвал Монгол Улс жуулчдад таатай орчин бүрдүүлж чадна |
|
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |