Амьдрал бол бүхэлдээ танин мэдэхүйн аян, үйл явц. Амьдрахын танин мэдэх үйл явц өөр бусад үй түмэн хүмүүсийн амьдарсан зоригдлуудаас илүү шинэ, үр дүнлэг байх нь тухайн хүний оюун санаа, шалгарлаас шууд хамаарна. Хорвоогийн бүх хүмүүс үнэн хэрэгтээ амь зууж л амьдралыг бардаг. Тэд өөрт ноогдсон, өөрийн чадах хөдөлмөрийнхөө бүтээмжээр амьдарч, оюун санааны хувьд огт “амьдраагүйгээр” дэлхийгээс буцан оддог нь ямар ч хилсгүй билээ. Магадгүй тийм ч учраас, хүн амьдраад буцахдаа гурван зүйл хийх учиртайн нэг нь ном бичих, туурвихуйг нэрлэсэн байх гэдгийг хөнгөн санамаар бодогддог.
Гэхдээ, ямар нэг ном бичих, ямар ч байсан бичих мэтээр ойлгох, үүрэгжих нь ухамсаргүй тэнэглэл, туйлшралыг бий болгох нэн ойлгомжтой бөгөөд ном бичих, бүтээх гэдэг бол тухайн эрмэлзэгчийн оюун санааныхаа хувьд эрүүл хүн болох анхны шалгалтаа өгч байгаа хэрэг. Чингээд мөнөөх ном нь үлдэх хийгээд хог болох хоёр сонголтын дунд ирдэг. Үлдэх нь ном болсоны илэрхийлэл. Ийм нэг номын тухай, зохиогчийн тухай бичих завшаан надад тохиолдож байна.
Л.Отгонсүрэнгийн “Худалч” бол үнэхээр онцгой сонирхолтой ном юм. Юуны өмнө эл “Худалч”-ийг танин мэдэхүйн онцгой туурвил болохыг хэлэх байна. Байгаа амьдралыг яг үнэнээр бичиж, тэр үнэний нөгөө төлд худал үргэлж оршиж, ерөөс худалтай зууралдан, тэр худлаар амьдралын ерийн үнэнгээ нөмрүүлж явдаг тухайг энэ ном өгүүлж байна. Худал хэлэх нь ерөөс хүний байнгын давталт бөгөөд энэ худлаасаа үнэнд шилжих, үнэнг олохын төлөө бүх амьдрал зориулагдах ч, хэрэг дээрээ яг үнэнээрээ орших боломжгүйг өгүүлж. Нөгөө талд, эсрэгээрээ, худлыг ярьж, худлаар “бүтээгдэж”, худлыг хийсээр байгаагаа мэдэхийн хэрээр үнэн тийш, үнэнд байхын чухагийг үргэлж манаачилж, зохиогч үнэн тийш ярган зүтгэж, замчилж байгааг түвэггүй анзаарч, бүр таашаах болно.Л.Отгонсүрэн бол амьдралыг онцгой сонин өнцгөөс, хөгжилтэйгээр харж чаддаг зохиолч, түүнийгээ маш идэвхтэй, баталгаатай, өргөн мэдлэгээр ишлэн баримтжуулж, бичлэгийнхээ арга туурвилыг амттай болгодог авьяаст захирагддаг нь нэн илэрхий.

Түүний бичлэгийн өнгө аяс, шунуулан уншуулах хөтлөмж нь жигнэмэглэг, бурамлаг гэмээр увидаст, хорхой аазгайг хөдөлгөх эвтэй нь маш гүнзгий ажиглагдаж байна. Л.Отгонсүрэнгийн “Худалч” бол эсээ бичлэгийн тодорхой эн түвшин, даацыг шууд илэрхийлэх. Тэрбээр “Худалч”-аас өмнө “Бяцхан бүжигчин чинийх”, “Цэнхэр эрвээхэй” нэрт цуврал роман туурвиж, тэдгээрийн нэгэнд Момо анд, уран зохиолын шүүмжлэгч П.Батхуяг өмнөтгөл бичсэн нь бий. П.Батхуяг үргэлж гярхай, уран зохиолын орчинд онцгой мэдрэмжтэй, мэдрэмтгий ханддаг байсан бөгөөд Л.Отгонсүрэнгийн туурвилын содон байдал түүнд шууд тусаж, анхны уулзалтаараа л эл хүний тухай, бүтээлийн нь тухай үгээ хэлсэн нь ашидтай болоод зохист сайн болжээ. Л.Отгонсүрэнд бичвэр, илэрхийллээ даацтай болгодог олон арга, туршицууд байна.
Тэр хамгийн тодорхой амьдралын баримтууд, тохиолууд, нэг үгээр хэлбэл оюун санаан дахь дурсамжуудаа зохиол эрлийнхээ гаргалгаа баталгааны ул суурь болгоод, түүнийгээ дээл мэт дэвсэн буйлуулаад ерийн үнэн, амьдралын үнэн, филисофийн үнэнтэй зэрэгцүүлэн дэвшүүлж, тэгээд тэр уулзвараас өөрийн батлан үзүүлж байгаа, дэвшитгэж байгаа өнцөг, туршицаа шууд зөвшөөрөхөөр болгодог нэг тийм ер бусын зохист аялгуунд бүрнээ суралцжээ.
Тэр нь ерөөс шууд зөвшөөрөгдөх, нөгөөтэйгүүр үйлдэгдсэн үнэнүүдийг өрчихөөд, тооччихоод, нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн, тунхаглагдсан мэргэд, номууд, бүтээлүүдийн баримтаар бататгаад, батлаад биччихээр ямар ч эргэлзээгүй бичсэнд нь аяран дагахаас аргагүй болгодог байна. Энэ бол гүйцээн тулгаж бичсэний , илэрхийлэх гэсэн арга ухааны туйлчлал болохыг хэлээд байгаагаас өөр юу байх билээ. Л.Отгонсүрэнгийн уншсан, дуулсан, өөртөө зурсан нь үлэмж бийлэг агаад, “Худалч” номыг бүтээсэн арга хэлбэр нь манай эсээ бичлэгийн нэгэн шинэ эн болно гэдэгт эргэлзэхгүй байна. Бас баримтат уран зохиолын ч нэгэн шинэ судлагдахуун болох нь илэрхийлэгдэж байгааг эргэлзээгүй хэлнэ.
“Худалч” ном бол амьдралын ерийн үнэн, болсон явдлууд, нийгмийн өнгө дүр зургийн давтамж, өөрчлөлтүүдийг “Отгонсүрэнийн амьдралын танхимаар” бүрнээ зурж, шинжилж, туршиж, тэгээд ном болгон өрж, өрөхдөө мөнөөх өөр арга барил, мэлмийгээр зодон туурвисан, тэр нь энгийн мэт, энгийн боловч огт энгийн бусаар илэрхийлж, уншигчдыг өмнөө авчирч байгаа авьяаслаг шид туршлагын бүтээгдэхүүн болж байгааг бид зөвшөөрөх хэрэгтэй юм. Зөвшөөрөх хэрэгтэй бус угаас зөвшөөрөгдөхөөр урин залж, хүч оршоон туурвигдсанаараа ийм өгүүлбэрүүдийг бичүүлэхэд хүргэж байна.
П.Батхуяг Л.Отгонсүрэнийн бичлэгийн арга зүй, туурвих онцлогийг эрт их онож бичсэнд эргэлзээ алга. Бичвэр сүлжилдээн, эсээний даац, баримтын тодорхой, уран санааны өрөмч байдал, шидэт өгүүлэмж , энэ бүхнийг өөрт төвтэй хүүрнэн өгүүлэх эрдмээр нь “Худалч”-аас бүрэн үзэж байна. Өөрийн амьдралд үзсэн дуулсанаа эдгээр бичлэгийн арга хэлбэр, бүтээмжээр өргөн сүлжиж, нэхээс хаваасыг чухам онон туурвиж байгаад туйлаас талархахаас аргагүй. Түүний бичлэгийн арга барил хөнгөн, чөлөөтэй, өнөөгийн уншигчдын оюун санаанд бүрэн нийцсэн гэмээр. Гэхдээ өнөөгийн уншигчдын түвшин, санаанд бүрэн нийцсэн гэдгээр уг бүтээлийг цаг үед, улирлын өнгөтэй гэж ер хэлэхийг хүсэхгүй. Яагаад гэхээр Л.Отгонсүрэнийн бичлэгийн бүтээмж, чадвар, дотоод хүч нь өнөөх, өмнө нь тодотгосон үлдэх номд хамаарах юм гэдгийг давтчихая. “Худалч”-д дүрийн маш олон өгүүллүүд үзэгдэнэ. Бүгд биет, бодот. Бичвэр сүлжилдээн доторх хоёр өгүүлбэрээр, таван өгүүлбэрээр, зарим нь хэд хэдэн өгүүлбэрээр бүтээгдсэн хөргүүд мэт. Хөрөг бол сэтгүүл зүйн, уран зохиолын нь маш тодорхой төрөл. Гэтэл Л.Отгонсүрэнгийн “Худалч” доторх хөргүүд бол хөрөг бичвэрийн маш олон өнгө, хэлбэр, шинэ туршицуудыг нэгдүүлэн харуулж, тухайн уран бүтээлчийн сэтгэлгээний өргөн агуулга, боломж, чадвар үнэлгээний түвшинг тодорхойлох шатууд болон харагдаж байгааг тэмдэглэлтэй. Л.Отгонсүрэн “Худалч” номыг бүтээхдээ, бичин туурвихдаа амьдралын үнэнг шинжлэх ухааны хөдөлбөргүй үндэслэлүүдээр хатааж, ухаандаа дарх хийх ухааны аргачлал, ур үйлээр ханьцуулан бодвоос хүдэр олборлолт, боловсруулалт, бүтээгдэхүүн болгох дараалалд үнэхээр инжаан хандасныг товойлгон үл хэлэх аваас алдас болно.
Л.Отгонсүрэн бол багш сурган хүмүүжүүлэгч хүн. Маш эрэлч хүн. Тэр багшийн ажил хийсэн. Сургуулиудын захирал хийсэн. Бага боловсролын мэргэжилтэн яаманд хийсэн. Суманд, аймагт, хотод ажилласан. Хөдөө хот, иргэншлийн заагууд дахь амьдралын соёлын хэмжээсүүдийг нягт мэдсэн. Амьдралыг таньсан. Хүнийг таньсан. Хүсэл мөрөөдлөө таньсан хүн. Бүхэл агуулгаараа бүгдийг мэдсэн, таньсан хүн.
Харин нэг зүйлийг л “танихгүй” байж мэдэх юм. Тэр бол бүтээж байгаа номуудаа, өөрийн нь авьяас билгээр бүтээгдэж байгаа номуудаа хаана хүрсэн, хаана хүрэх бүтээлүүд болохыг “танихгүй” байж мэдэх. Тэгвэл би, товчхон ганцхан үг түүнд мэлмээр санагдаж байна. Энэ бол өөрийн тань бүтээлүүд жинхэнэ ном шүү, үлдэх номууд гэдгийг бат итгэлтэй хэлэхийг хүсэж байгаа явдал. Үүнд огтхон ч эргэлзэхгүй байна. Намайг шүүмжлэн, бас буруутгагч гарч болох. Үүнд буруу юу байх билээ. Яагаад гэхээр бүх зүйл үнэн худлын дунд л оршино. Гэхдээ оюун санаатнууд, үлдэх бүтээлийн төлөө эрмэлзэгчид бол ямагт үнэнд л захирагдахыг, үнэнд байхыг хүсдэг. Эрмэлздэг. Үүний тулд худлыг мэдэх хэрэгтэй. Бас ялах хэрэгтэй болдог оо.
“Худалч” номын төгсгөлийн хуудсанд “Ийнхүү бид,үнэн биш, “Үнэн маягийн ертөнц”-д амьдарч байна гэсэн өгүүлбэр бий. Энэ өгүүлбэрийн зүүлтэд “Нөгөөтэйгүүр худлаа биш, худал маягийн ертөнц” гэсэн томъёолол дагалдаж байгаа. Үнэн биш, үнэн маягийн, худлаа биш, худал маягийн ертөнцөд амьдрагч хүмүүн бидний оюун санааны танилт, бэхжилт, өдөөлгөд, гүн тэмүүлэлд Л.Отгонсүрэн маягийн, түүн шиг зохиолч, уран бүтээлч, оюун ухаантан илүү өргөнөөр тэлмээр, нэмэгдмээр байгаа юм. Учир нь ийм хүмүүс өдрийн од мэт байдаг бөгөөд өнөөдрийн нүргээнт хорвоод , хүн байх, хүнийг танихын ухаан шинжлэх ухааны олон ололтоор давхарлагдавч, хүний оюун санааны ололт, үр хөврөл л хамгийн амьд, жинхэнэ, үнэн орон зай, давтагдашгүй баялаг болох нь үүрд юм.
Чухам энэ учраас “Худалч” номыг уншиж, үнэнд дөхөх, үнэнтэй байх дурсамжуудаа амьдралаараа нотолж, авьяаслагаар хөгжөөн, амтшуулан урагшлах хэрэгтэй санагдана.
Баастын ЗОЛБАЯР
2025.12.06.
| Авьяаслаг шид туршлагын бүтээгдэхүүн ба Л.Отгонсүрэнгийн “Худалч” |
|
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |