Худаг руу буцах замдаа тэр бараг алхсангүй. Хоёр хувингаа нэг гартаа нийлүүлж барьчихаад гүйх зууртаа “Манай энэ хавьд миний мэдэхээр ус зөөдөг хүн надаас гадна гурав бий. Нэг нь машинаараа 100, 120 литрээр нь хүргэчихдэг юм билээ. Нөгөө хоёр нь намайг бодвол тэргээр зөөчихнө. Аав надад усны тэрэг авч өгнө гэсэн ч одоохондоо арай л чадахгүй байх шиг байна. Ус зөөж олсон мөнгөө ээжид өгдөг. Ээж хоёр дүүд болон гэртээ хэрэгтэй юм авахдаа нэмэрлэдэг юм” гэв. Ийн ярьсаар бид ус хүргэснээсээ бараг гурав дахин богино хугацаанд худаг дээр буцаж ирэв. Арваад хүн ус авахаар дугаарлажээ. Биднийг ирэх бараанаар ус түгээгч эмэгтэй “Тулгаа алив саваа нааш нь тавь. Яасан удаан явдаг юм” гэхэд хоёр саваа ус түгээгчийн хажууд аваачиж тавив. Түгээгч “Гэр нь хол, одоо хичээлдээ явах гээд яарч байгаа. Энэнд түрүүлээд хийчих гэж амандаа бувтнаснаа шланкаа хувин руу чиглүүлээд хэдхэн хормын дотор хоёр сав дүүрлээ. Тулгаа хувин, бидонтой усаа өргөсөөр хүмүүсийн дундаас гарч ирээд дараагийн айл руугаа алхлаа. Ийн явахдаа тэрбээр “Худгийн эгч намайг ирэх бүрт дараалалд зогсоолгүй ус хийж өгдөг. Намайг ус зөөж мөнгө олж, аав ээждээ тусалдагийг мэддэг юм. Надтай нас чацуу нэг хүүтэй гэсэн. Би бас хааяа модтой чихэр эсвэл ааруул өгдөг юм, эгчид” гэлээ.
Бид энэ удаад арваннэгдүгээр гудамжны 289 тоот айлд ус хүргэх ёстой. Тэднийхийг хүртэл бараг хоёр километр зайтай бололтой. Түүнээс “Чи өвлийн энэ хүйтэнд дулаан хувцаслахгүй яасан юм бэ. Ядаж бээлий өмсөхгүй” гэхэд “Хүнд юм өргөөд дээр нь байнга яарч явдаг болохоор даардаггүй ээ. Харин ч зузаан хувцаслачихвал түргэн алхаж, хөдлөхөд түвэгтэй байдаг юм. Бээлийгүй явсаар байгаад бас сурчихаж. Гэхдээ заримдаа гар даарна аа” гээд алгаа дэлгэхэд нь 10-ын бидоны мяндсан оосор алганд нь гүн гэгч нь ором гаргажээ. Үнэхээр л түүний куртикны энгэр анх тааралдахад л задгай байсан ийн ярьж зогсохдоо ч хэвээрээ байв. Түүнээс “Ус зөөдөг ажилтай юм чинь тагтай сав авахгүй бол хэцүү юм байна даа. Ус чинь цалгиад асгасаар бараг тал болоод айлдаа хүрэх үү” гэхэд “Харин ч үгүй. Би цалгиулж асгадаггүй. Тагтай савтай бол амар л даа. Гэхдээ одоохондоо савтай болж чадаагүй байгаа. Гэхдээ таггүй гэхээсээ илүү сав нь цэвэрхэн байх хэрэгтэй гэж ээж хэлдэг юм” гэлээ. Тэр нэг удаа хичээлээсээ хоцрохгүйн тулд усаа хурдан хүргэхээр гүйж яваад халтирч унасан гэнэ. Энэ талаараа “Айлууд угаадасаа гудамжинд гараад асгачихдаг. Нөгөөх нь хөлдөөд явах аргагүй болчихдог юм. Би яарч гүйж яваад халтирч унаад усаа өөр рүүгээ асгаад уйлсан. Хичээлээсээ ч хоцорсон, усаа ч хүргэж чадаагүй. Хүмүүс угаадасаа гудамжинд асгахаа болих хэрэгтэй” хэмээн ярив.
Тэрбээр ихэвчлэн өглөө, үдээс өмнө амжуулж ажлаа дуусгахыг хичээдэг гэнэ. Энэ тухайгаа “Нэгдүгээрт, айлуудын усыг эртхэн хүргэчихвэл тэдэнд хэрэгтэй. Хоёрдугаарт, би хичээлээ тарсны дараа айлд ус авч өгч амждаггүй юм. Нэг удаа худаг хаахын өмнөхөн усаа аваад айлдаа хүргэхээр явж байгаад нохойд хазуулсан. Түүнээс хойш аав “Оройн цагаар дахиж битгий ус зөөгөөрэй. Өөрөө ч бэртэж, гэмтэнэ. Харанхуйгаар хар ус гэртээ оруулахад хүмүүс дургүй байдаг юм” гэсэн. Харин орой хичээлээ давтаж, хийх өөр ажил байвал амжуулчихаад өглөөгүүр усаа зөөнө. Гэхдээ энэ миний хувьд нэг төрлийн хообий маань болсон” гэв. “Хообий гэсэн үү” гэтэл “Тийм ээ. Усаа зөөгөөд явж байх замдаа би олон юм бодож амждаг. Ойлгохгүй байсан юмнуудаа эсвэл “Тэр хүртэл явж байж л амарна шүү” гэж хичээсээр амрах зайгаа улам бүр багасгадаг. Заримдаа өчигдөр нь зөндөө хол газар амрахгүй явж чадсан мөртлөө гар амархан цуцна. Тэгэхээр нь дахиад эхнээс нь эхэлнэ. Ингэж явсаар нэг мэдэхэд өчигдрийнхөөсөө бүүр хол газар амралгүй явж чадсан байдаг. Тэгээд орой нь би “Өдөр тэдэн хашаа өнгөрч байж амарсан. Маргааш яах бол, тэндээ хүрч чадах болов уу” гэж бодсоор унтчихсан байдаг. Нэг удаа би бүүр нэг ч удаа амралгүй явсаар хамгийн хол айлдаа усаа хүргэчихэж байна гэж зүүдэлсэн” гээд усаа сэвхийтэл өргөөд алхав.
Түүний аав Б.Нацагдорж машин засварын газар саяхан ажилд орсон гэнэ. Харин ээж Б.Долгорсүрэн нь хоёр дүүг нь хараад гэртээ байгаа аж. Тулгаа “Ээж надад айлын том хүү хичээлээ сайн хийж, онц сурвал дүү нар нь бас сайн сайхан амьдардаг юм” гэж байнга захидаг. Тийм учраас би хичээлээ сайн давтдаг. Багш эцэг, эхийн хурал дээр намайг ангийн хөвгүүдээс хамгийн цэвэр, цэгцтэй бичигтэй нь гэж хэлсэн гэсэн. Бас ангиа хамгийн сайн цэвэрлэдэг нь гэсэн гэнэ лээ” гээд ус өгөх айлынхаа хашааны хаалгыг цохив. Хэсэг нүдсэн ч хүн гарч ирсэнгүй. Хүү хашаан дээр нь авирч гараад “Болдоо ахаа, Болдоо ахаа” гэж хэд хашхирсан ч эзгүй байв. “Уг нь 11:30 цагийн үед ирэхэд яг болно гэж уржигдар хэлсэн юм. Энд ээжтэйгээ амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй нэг ах амьдардаг юм. Ээж нь хүүгээ усанд явуулж байгаад машинд дайруулчихна гэж айдаг гэсэн. Хүнсний дэлгүүр рүү ч явуулдаггүй гэж байсан. Заримдаа намайг ус авчрахаар дэлгүүрээс сүү, гурил зэрэг зарим нэг юм аваад ирээч гэж гуйна. Би гялс гүйгээд авчраад өгчихдөг юм. Эмээ тэгэхээр их дуртай. Усны хөлсөн дээрээ заримдаа 100 төгрөг нэмж өгнө. Би түрүүчийн сараас эхлээд ус авч өгдөг айлууддаа сард нэг удаа ус зөөсөн хөлсөө бөөнд нь авч байя гэж хэлсэн. Тав нь зөвшөөрсөн. Гэхдээ нэг их мөнгө болж шалихгүй ээ. Сард 6-8 мянган төгрөг л болно. Гэхдээ бүх айлынхыгаа нийлүүлбэл овоо хэдэн төгрөг болж байгаа биз. Би хамгийн түрүүнд тагтай, барьж явахад эвтэйхэн, хоёр ижил усны сав авна гээд аавд хэлчихсэн байгаа” гэсээр бид усаа барьсаар буцав. Түүний дараагийн ус өгөх айл бидний ирсний эсрэг зүгт байдаг юм байна. Тэднийх рүү шууд очихоор алхацгаалаа. Тулгаа шатар тоглодог гэнэ. Бас биеийн тамирын хичээлдээ ангийнхнаасаа хамгийн хурдан гүйдэг нь гэв. “Аав намайг нэгдүгээр ангид ороход шатар зааж өгсөн. Одоо аав бид хоёр ана мана үзнэ. Ихэвчлэн би хожигддог ч заримдаа аавыг унагана. Сургуулийн намрын спарткиадаар шатрын тэмцээнд ороод байранд орж чадаагүй л дээ. Гэхдээ дараа жил илүү сайн хичээж тоглоно гэж төлөвлөж байгаа” гэв. Түүнээс ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг нь лавлахад “Эмч болно” гэж эргэлзэлгүй хариулав. Яагаад заавал эмч гэж гэхэд “Зүгээр л” гэв.
Тэр өдгөө дөнгөж есөн надтай. Яагаад заавал эмч мэргэжилтэй болно гэж бодож байгаагаа ч төдийлэн сайн тайлбарлах хэмжээнд хүрээгүй ч түүний хүсэл мөрөөдөлд хязгаар, орон зай үгүй юм. Бид усаа ээлжлэн барьсаар сүүлчийн айлынхаа үүдэнд очлоо. Тэрбээр гарч ирээд “Завтай бол дахиад нэг яваад ирээч гэнэ ээ. Ашгүй Болдоо ахынд өгч чадаагүйгээ нөхөх нь. Тэгээд гэртээ очиход хичээлийн цаг яг таарна” хэмээн сэтгэл ханангуй хэлээд худгийн зүг яаравчлан алхав. Түүнээс “Чи ус авсан мөнгөөрөө заримдаа чихэр, зайрмаг ч юм уу авч иддэг үү. Эсвэл идмээр санагддаг уу” гэхэд “Өмнө нь зөндөө л зайрмаг, чихэр авдаг байсан. Одоо больсон. Ийм юманд зарцуулна, тийм юм худалдаж авна гээд төлөвлөчихсөн байдаг болохоор дутааж болохгүй” гэв.
2016 он
| УСЧИН ХҮҮ ТУЛГАА |
|
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
Э.Даваанасан Азийн хошой медальт Хван Ёүнжүг ялж, хагас шигшээд үлдлээ
2026-04-08 17:34:28
О.Ариунзаяа Узбекистаны бөхийг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-08 17:22:53
Э.Дэлгэрмаа Солонгосын Пак Хёнёнийг 9:0-ээр буулган авлаа
2026-04-08 17:06:50
Э.Дэлгэрмаа Узбекистаны бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-08 17:00:33
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
2026-04-08 14:37:07
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
2026-04-08 14:35:53
2026-04-08 14:00:00
Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
2026-04-08 10:22:02
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |