-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Land of the Sky" тоглолт амжилттай тоглогдож байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-“Land of the Sky" тоглолт маань сайхан үргэлжилж байна. Үзэгчдийн нижигнэсэн алга ташилттай халуун дулаан уур амьсгалтай тоглогдож байна. Уран бүтээлчийн хувьд сэтгэгдэл өндөр байгаа. Монголчууд болон жуулчидтайгаа тоглолтоороо дамжуулж 100 хоног уулзах нь ээ.
-Үндэсний урлагийн их театр жил бүр жуулчдад зориулж тоглолт хийдэг юм билээ. Таны хувьд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ. Анхны оролцож байсан тоглолтынхоо талаар ярихгүй юу?
-Жил бүр энэхүү жуулчдад зориулсан тоглолтоо хийдэг. Миний хувьд Үндэсний урлагийн их театрынхаа энэхүү уламжлалт тоглолтод 18 дахь жилдээ оролцож байна. Анхны тайз минь ч энэхүү уламжлалт тоглолтын тайз байсан.
-"Land of the Sky" тоглолтын онцлог юм бэ. Таны хувьд хамгийн онцлог хэсэг нь аль нь вэ?
-Монголын Улсын дөрвөн зүгт тархан суугаа үндэстэн, ястнуудынхаа онцлог бүрийг шингээж, үзэгчдэд соёлыг нь түгээж харуулахыг хичээсэн. Ёс заншил, тоглоом наадгай, дуу, хөгжим бүжгийн нэгийг ч орхигдуулалгүйгээр тайзны уран бүтээл болгон хүргэж байна. Ганцхан хэсгийг бус улсынхаа бүх л онцгой, содон бүрийг шингээснээрээ манай тоглолт онцлог болж байна. Миний хувьд өмнө зүгийн үзүүлбэр дээр монголчуудын үндэсний наадгай болох дэмбээний хэсгийг оруулсан хамгийн онцлог, сонирхолтой нь гэж бодож байгаа.
.jpg)
-Ёочин хөгжмийн онцлогийн талаар ярихгүй юу. Яагаад энэ хөгжмийг сонгосон юм бэ?
-Монгол ардын үндэсний хөгжмийн нэг төрөл зүйл нь ёочин хэмээх хөгжим. Орчин үед хүмүүс голдуу ёочин хэмээн нэрлэж байгаа ч жинхэнэ монгол нэр нь янчир л даа. ёочин хөгжмийн дуурьсах хүч, дуурьсах цараа нь бусад хөгжмөөс давамгай шинж, онцлогтой. Ардын хөгжмийн цөөхүүл хөгжим болон Үндэсний их найрал хөгжимд ёочинг хөтлөх хөгжим буюу концертмейстр гэдэг. Судар бичигт янчирыг Уйгараар дамжиж, дундад азиас Монголд орж ирсэн гэж тэмдэглэсэн байдаг. Өвөө минь ҮУИТ-т морин хуурчаар, эмээ минь мөн энэ театрт шанз хөгжимчин байлаа. Тэднээсээ үлгэр дуурайлал авч хөгжимчин болсон доо.
-Ёочин хөгжмөөс гадна хийл тоглодог юм билээ. Хэрхэн энэ хөгжмийг тоглож сурах болов?
-1996 онд Монгол Улсын Консерваторыг хийл хөгжмийн ангид суралцаж байгаад 2000 оноос ёочин хөгжмийн ангид суралцаж, давхар мэргэжилтэй болж төгссөн.
-Таны анхны тайз, анхны уран бүтээл хэзээ байсан бэ. Тухайн үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Анхны тайз минь Үндэсний урлагийн их театрын энэхүү уламжлалт тоглолтын тайз байсан. 2009 онд “Ёочингийн эгшиг” нэртэйгээр анхны бие даасан тоглолтоо хийж байлаа.
-Монгол Улсын Үндэсний урлагийн их театр 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Бүгд энэ тоглолтод оролцож байгаа шүү дээ. Бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглох ямар байна
-Бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт оролцох сайхан байна. Тоглолтыг маань үзсэн жуулчид сүрдэж, баярлаж, сайхнаар хүлээж авч байгаа. Тэр бүрийг уран бүтээлчийн хувьд харах сайхан байна. Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал,бүжигчид, дуучид болон арын алба гээд нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү тоглолтоо үзэгчдэдээ хүргэж байна. Тоглолтын арын албыг хариуцаж, ямар ч саадгүй үргэлжлэхэд олон хүн тусалж байгаа. Тэднийхээ ачаар үзэгчдийнхээ алга ташилтыг сонсож, халуун дулаан уур амьсгал мэдэрч байна.
.jpg)
-Хөгжмүүдээ тоглож байхдаа юу мэдэрдэг вэ. Сонсогчдодоо юу мэдрүүлэхийг хичээдэг үү?
-Хөгжмөө тоглож байхдаа орчноосоо хэсэг холдож хөгжмөөр дамжуулан өөртөө бясалгал хийж, зөвхөн тоглож буй зохиолдоо анхаарлаа төвлөрүүлэн гайхалтай гоё мэдрэмж авдаг. Би сонсогчдыг гадаад үзэмж, үйл хөдлөлөөс илүү сонороороо дамжуулан хөгжимчний олон гоё өнгө зургийг зүрхэндээ “зурдаг”, мэдэрдэг байгаасай гэж хүсдэг учраас зүрх сэтгэлээсээ тоглохыг эрмэлздэг.
-Таны хувьд хамгийн дурсамжтай, тэр тайзан дээр гараад өөрөөрөө бахархсан үе бий юү. Яагаад онцгой байгаа юм бэ?
-Миний хувьд хамгийн дурсамжтай сайхан цаг бол өвөөтэйгөө хамт ажиллаж байсан үе. Өвөө минь МУГЖ, хөгжийн зохиолч, морин хуурч Л.Идэрбат гэж хүн бий. Өвөөтэйгөө хамт ажиллаж, тайзан дээр хамтдаа уран бүтээлээ хүргэж байсан үе хамгийн нандин байсан даа.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Ёочин хөгжмийг үзэгч түмэндээ таниулан сурталчилж , олон сайхан уран бүтээл хийхийг зорьж төлөвлөж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Н.ШҮРЭНЦЭЦЭГ: МОРИН ХУУРЧ ӨВӨӨ, ШАНЗ ХӨГЖИМЧИН ЭМЭЭГЭЭ ДАГАЖ УРЛАГТ ДУРТАЙ БОЛСОН ДОО |
|
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА: МАНАЙ СУМЫН ХҮҮХДҮҮД АВТОМАШИНТАЙ ЗОРЧИЖ ЯВААД ОСОЛДОЖ, НЭГ НЬ АМИА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРСАН
2026-05-12 17:28:22
Х.БАТТУЛГА: Бид байгалийн баялгаа 10-15 жил хүртэж чадахгүй хугацаа руу орж байна
2026-05-12 16:40:01
ДЭЛХИЙН ТОМООХОН АВИА КОМПАНИУД ДАМПУУРЛАА ЗАРЛАЛАА
2026-05-12 14:48:32
Ч.ЛОДОЙСАМБУУ: Хүнийг гүтгэх эрх, эрх чөлөө гэж хаана ч байхгүй
2026-05-12 13:47:42
Манай улсын хүн амын давсны хоногийн дундаж хэмжээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их байна
2026-05-12 12:54:56
“Хүннү Эйр”, Манжуур чиглэлийн нислэгийг дахин сэргээхээр боллоо
2026-05-12 11:56:10
ХОЛД...
2026-05-12 11:05:47
Талбай дүүрэн номтой “Номын баяр”
2026-05-12 10:59:52
Монгол, Узбекистаны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл үр дүн гарлаа
2026-05-12 09:40:26
СЭТГЭЛ ДУЛААЦУУЛЖ, ГЭГЭЭ ТАТТАЛ ТИЙМ Л ОЙР ОРШИЖ БАЙЛАА, Ш.ГҮРБАЗАР
2026-05-12 09:08:37
Бурхан багшийн дүйчин өдөрт зориулан хэлэлцүүлэг болов
2026-05-12 08:06:39
2026-05-12 07:42:51
“Жүдо академи”-ийн хүүхдүүд “NARMANDAKH CUP-2026” 4 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртжээ
2026-05-12 07:10:00
МАН-ЫНХНЫ “ҮНСЭЛЦЭХ” ӨДӨР ОЙРТОЖ БАЙНА
2026-05-12 07:00:40
АЖЛАА CHATGPT-ЭЭС АСУУЖ, АЛБАН БИЧИГ, ЭМГЭНЭЛЭЭ CLAUDE-ЭЭР БИЧҮҮЛДЭГ СОЁЛЫН ЯАМНЫХАН
2026-05-12 07:00:00
ҮЛ ҮЗЭГДЭГЧ ХҮН
2026-05-12 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-12 07:00:00
УЕП асан М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргүүдийг прокуророос буцааж, “шагнал”-д нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас төмрийн хүдэр авч, урд хөрш рүү зөөж байсан НОЦТОЙ БАРИМТ
2026-05-12 07:00:00
Г.ОТГОНТУЯА: Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна
2026-05-11 19:40:02
Хуур Music Festival-ийн тасалбараа 10 хуваан төлөх боломжтой
2026-05-11 18:13:17
Манай улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийжээ
2026-05-11 14:38:05
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт найман удаагийн ой хээрийн түймрийг унтраалаа
2026-05-11 12:01:14
Азийн аваргын мөнгөн медалийн төлөө манай гурван охин тулалдана
2026-05-11 11:24:28
Булган аймгийн Тэшиг суманд хоёр ч удаа гал түймэр гарчээ
2026-05-11 10:47:39
БТСУХ-ны албан хаагчид болон шигшээ багийн тамирчид мод тарив
2026-05-11 10:42:35
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийн айлчлал эхэллээ
2026-05-11 08:52:46
"ТОД МАГНАЙ"-ГААС "ЗАДЛААГҮЙ ЗАХИА" ХҮРТЭЛХ М.ДОРЖДАГВЫН БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-05-11 08:48:17
ТУ-154 ОНГОЦНЫ ОСОЛ БУЮУ ГУРВАН МОНГОЛ ХҮН АМЬД ҮЛДСЭН НЬ
2026-05-11 08:00:52
Ц.Төмөрцоож Баянзүрх хайрхны хишиг барилдаанд түрүүлэв
2026-05-11 07:10:00
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-05-11 07:00:00
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА БАТАТГАЖ ЧАДЛАА
2026-05-11 07:00:00
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН НАЙЗДАА 59.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАМЫН ТЕНДЕР ӨГСӨН ҮҮ
2026-05-11 07:00:00
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 4-6 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-05-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |