Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа Бритиш Колумбийн их сургуулийн Төрийн бодлого, олон улсын харилцааны сургуулийн дэд профессор Жулиан Диеркесийн “East Asia Forum” сайтад нийтлэгдсэн Монгол Улсын гадаад харилцаа гацаанд орсон талаарх нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Өнгөрсөн 2022 онд Монгол Улс намын дотоод сөргөлдөөн, олон улсын харилцаа, эдийн засгийн сорилттой тулгарлаа. Монголд МАН УИХ-ын олонхыг эзэлдэг ч, хэрхэн засаглах вэ, ОХУ-ын асуудалд ямар байр суурьтай байх вэ гэдэгтэй тэмцэлдэв. ОХУ Украин руу халдсаны дараа Монголын Засгийн газар БНХАУ руу нүүрсний экспортоо сэргээхээр төсвийн хөрөнгө оруулалт хийсэн ч төрийн өмчит нүүрс олборлогч компаниудтай холбоотой авлигын хэрэг гарсан юм.

Монгол Улсын 2020, 2021 оны УИХ-ын сонгуульд МАН илт давуу ялалт байгуулсан нь тус улс ардчиллаас ухрах вий гэсэн болгоомжлолыг төрүүлсэн. Гэсэн ч улсын парламентад олонх нь сонгогдсон эрх баригч нам төрийн эрхийг асуудал, хүндрэлтэй барьж байгаа нь асуулт болж байна.
Анх МАН УИХ-ын сонгуульд илт давуу ялалт байгуулахад намын засаглалд шилжиж, Монголын ардчилалд заналхийлэх вий гэсэн айдас, болгоомжлол, асуулт байлаа. Гэсэн ч Монгол Улсад өнгөрсөн онд болж өнгөрсөн үйл явдлуудыг харахаар олонхыг эзэлсэн МАН санаанд оромгүйгээр бутарч байгааг харуулж байна. Нэгэн цагт УИХ-ын олонх суудлыг авч, хүчирхэг нам болоод байсан МАН-ын сахилга бат замхарч, УИХ-аар ямар нэгэн хуулийн төсөл батлах болохоороо л түр эвсэх хандлагатай болсон бололтой.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Засгийн газрын сайд нарыг сул гэж үзэхэд хүргэсэн. Тиймээс ч Үндсэн хуулийн цэц 2022 оны наймдугаар сард тус нэмэлт өөрчлөлтийг цуцалсан нь Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахад нөлөөлсөн. Гэсэн ч уг өөрчлөлт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлийг бататгах горьдлого бүхий улстөрчдийг Засгийн газарт оруулж ирсэн үйлдэл болсон байдаг. Бүр 2023 он гарснаас хойш дахин бүтцийн өөрчлөлт хийсэн нь Засгийн газрын сайд нарын тоог улам нэмэгдүүлсэн.
2022 онд Монголын гадаад бодлого цаг хугацаа даган өөрчлөгдөж буй геополитикийн нөхцөл дасах чадах эсэх асуултууд гарч ирэв. ОХУ-ын Украины эсрэг хийсэн түрэмгийллийн хариуд Монгол Улс дотроо Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлдэг хөгшин оросфилууд болон залуу интернационалистууд гэж хуваагдсан. Монгол Улсын Засгийн газар ОХУ, Украины асуудлаар чимээгүй байхыг сонгож, бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд ОХУ-ыг буруушаасан санал өгөхөөс түдгэлзсэн юм.

Эдийн засаг, гадаад худалдааны хувьд ОХУ БНХАУ руу дөхөх бүрд Монгол Улсын гадаад бодлого боловсруулах эрх чөлөөг улам бууруулж, баруун нутагтаа Оросоос бүрэн хамааралтай болж байна. Мөн Сибирээс Монголыг дамнан БНХАУ руу хүрэх байгалийн хийн хоолой барих төсөл болон БНХАУ-аас санхүүжилт хүсэх шаардлагатай УЦС-ын төслүүд нь Монгол Улсын гадаад харилцаа, тэр тусмаа хоёр хөрштэйгээ харилцах харилцаанд хүчтэй нөлөөлөв. Гэсэн ч Монголын Засгийн газар өнгөрсөн онд Улаанбаатарын яриа хэлэлцээ буюу бүс нутгийн аюулгүй байдлын бага хурал, "Энхийг сахиулахад эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог бэхжүүлэх" сэдэвт бага хурал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчилсан зэрэг гурван ч интернационалист санаачилгыг хүлээн авсан нь сайшаалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэн үгэндээ ОХУ Украины нутаг дэвсгэрт түрэмгийлэл үйлдсэн талаар тодорхой юм хэлээгүй ч мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх шаардлагатайг дурдсан. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ, Япон, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчилж, гадаад харилцаагаа бэхжүүлэх, эдийн засгаа сэргээх тохиролцоонд хүрэх ажлаа идэвхжүүлсэн. Гэсэн ч Монгол Улс төсвийн тогтвортой байдлаа хангах орлогын эх үүсвэрээ олж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр...
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сард төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нүүрсний хулгай, авлигын хэрэгт сэжиглэж байгаа хүлээн зөвшөөрсний дараа Улаанбаатар хотын төвд эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Ар араасаа цуврах улстөрчдийн авлигын хэрэг эсэргүүцлийн жагсаалыг улам бүр өдөөж байв. Үүгээр ч зогсохгүй Монголын Засгийн газар "Ковид-19" цар тахлын дараах нийгмийн дэмжлэгийг сайжруулах амлалт, хөрш орнууд нь хилээ хаасантай холбоотой эдийн засгийн хүндрэл, инфляцийн огцом өсөлтөд монголчууд сэтгэл дундуур байлаа.

Эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш жагсаалын ард МАН-ын явуулга байж болзошгүй гэж олон хүн хардаж байв. Харин зохион байгуулалттай бус гэдгээ батлахыг хүссэн монголчууд өвлийн хүйтэн жагссанаар байсанд Монголын Засгийн газар авлигын хэргийг шалгахаа амласан юм.

Засгийн газар 2023 оны төсвийн хөрөнгөө БНХАУ руу экспортлосон нүүрсээр бүрдүүлэхийг төлөвлөөд байсан ч нүүрсний экспорттой холбоотой авлигын хэрэг гарсан нь цаг үеийн нөхцөл байдлыг улам эмзэг болгосон гэхэд хилсдэхгүй. Харин энэ цаг үе нь ОХУ, БНХАУ-ын авторитаризмын эсрэг Монгол Улсын "гуравдагч хөршийн бодлого" буюу хоёр хөршөөсөө өөр оронтой харилцаагаа бэхжүүлэх сонирхлыг дахин сэргээж байна. Гэсэн ч дан ганц нүүрсний экспорттой холбоотой авлигын хэргээр зогсохгүй монголчуудын эсэргүүцлийн жагсаалаараа эрчим хүчний хангамжийн хувьд хөршүүдээсээ хараат бус болох эрмэлзлээ илэрхийлсэн юм. Энэ нь Засгийн газрын тогтворгүй байдал үргэлжилж, 2024 оны зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгууль болохоос ч өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорч, түүний Засгийн газар оршин тогтнох боломжгүй болсныг харуулж байна.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монголын Засгийн газар хоёр хөршдөө шахагдаж, гадаад харилцаа нь гацчихлаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |