Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа Колумбийн их сургуулийн Төрийн бодлого, олон улсын харилцааны сургуулийн дэд профессор Жулиан Диеркесийн Монгол Улсын гадаад бодлого, интернационализмыг хэрэгжүүлж байгаа тухай онцолж, “Foreign Policy” сайтад нийтэлсэн тоймыг хөрвүүлэн хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэн үгийнхээ бараг талыг нь Монголын интернационализмын төлөөх тууштай тэмцэл, дайн, мөргөлдөөнөөс зайлсхийж буй байр сууриа илэрхийлэхэд зориулсан. Тэрбээр ОХУ, Украины асуудлаар түрэмгийлэл аль эсвэл шууд ОХУ-ыг шүүмжлэлгүйгээр Монгол Улсын бие даасан бодлогыг тодорхой хэлсэн. Монгол Улс ЗХУ-ын дэмжлэгтэйгээр ардчилсан хувьсгал хийснээсээ хойш хөрш ОХУ, БНХАУ-аас хараат бус байдлаа хадгалах гадаад бодлогоо тодорхойлох олон арга, оролдлого олон улсын хамтын нийгэмлэгээр дамжуулан хэрэгжүүлж байв. Харин өдгөө Монгол Улсын хэрэгжүүлж буй шинэ арга барил нь дэлхийн бусад оронд шинэ ертөнцийн үлгэр жишээ болж магад.
ОХУ, Украины асуудал олон улсын харилцаанд олон асуулт гаргаж ирсэн. Тэр асуултуудын нэг нь БНХАУ, ОХУ болон Азийн бусад оронд ямар олон улсын төрийн нэгдэл бий болох вэ асуудалд төвлөрч байна. Харин бодит үзэл, баримтлал нь Азийн тусгаар тогтносон орнууд БНХАУ-ын удирдлагад нийцүүлэн шахалтыг эсэргүүцэж чадах хүлээлт юм. Саяхан болж өнгөрсөн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын удирдагчид Төв Азид улс төрийн нэгдэл байгуулах тэмцлийн талбар болж байгааг шинжээчид онцолж байв. Гэсэн ч өдгөө Төв Азийн орнууд Бээжиний улс төрийн нэгдэл байгуулах аргыг эсэргүүцэж байна. Харин одоо Өмнөд Америк болон өөр хувилбараар Зүүн Өмнөд Азийн хүрээлэл идэвхтэй нэгдэл болох тухай боломж яригдаж эхэлжээ.

Баавгай, луу гэх тодотголтой ОХУ, БНХАУ-ын дунд оршдог Монгол Улс яг одоо маш эгзэгтэй нөхцөл байдалд байна. ОХУ-аас эрчим хүч, түлшээр Монголыг хангадаг. Харин БНХАУ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийй Монгол руу экспортолж, эсрэгээрээ байгалийн баялгийг нь импортлох замаар Монгол Улсын гадаад худалдаанд илт давамгайлдаг бөгөөд гол төлөв зэс, алт, нүүрс болон бусад ашигт малтмалыг импортолж авдаг.
Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улс өөрийн тусгаар тогтносон замналаа тодорхойлохыг хичээж ирсэн ч ОХУ, БНХАУ-тай түншлэл нь гүнзгийрэхийн хэрээр өмнө нь хана, хэрэм босож байлаа. 1990-ээд оны дунд үеэс Монгол Улс хоёр хөрштэйгөө “гуравдагч хөрш”-тэй, өөрөөр хэлбэл, ардчилсан амлалттай, зах зээлийн эдийн засагтай гаднын орнуудтай харилцаагаа идэвхжүүлж, зарим бүтээлч харилцаагаа тэнцвэржүүлэх чиглэл баримталж ирсэн. Үүнд,
Өнгөрсөн I нэгдүгээр улирлаас хойших ажиглалтаар Монголын гуравдагч хөрштэйгөө харилцах харилцаа дуусгавар болж байгаа бололтой. Монгол Улсын Засгийн газар ОХУ, Украины асуудлаар ямарваа нэгэн шууд шүүмжлэл, мэдэгдэл гаргаагүй бөгөөд НҮБ-ын хэд хэдэн тогтоолоос түдгэлзсэн. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдасан М.Энхсайхан зэрэг нэр хүндтэй хүн ОХУ-ын түрэмгийллийг эрс шүүмжилсэн мэдэгдэл гаргасан бөгөөд тэд Оросын армид буриад зэрэг цөөнх ястан зонхилж байгааг онцолж байв. Гэсэн ч Монголын дээд давхаргын өрх, гэр бүлийн дийлэнх хэсэг нь орос хэлээр ярьдаг төдийгүй илт “орософич” байдаг гэнэ. ЗХУ бутран унахаас өмнө Монголд орос хэл хоёрдогч хэл байсан бөгөөд Монголын дээд давхаргынхан хойд хөршдөө дээд боловсрол эзэмшдэг байв. Өнөөдрийн Монголд олон хүн гуравдагч хөршид дээд боловсрол эзэмшихийг эрмэлздэг. Сонирхолтой нь, ахимыг насны голцуу “Твиттер” хэрэглэгчид Оросын талыг идэвхтэй дэмжиж байгаа харагдана. Гэвч Монгол Улсын Засгийн газар ОХУ, Украины асуудлаар нэг чиг барьсан байр суурь баримтлаагүй ч өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод болсон олон айлчлал, албан ярианаас авч үзэхэд НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэхээс түдгэлзсэн нь үнэхээр зоригтой алхам байсан бөгөөд уг алхам Монгол Улс дахин ОХУ, БНХАУ-тай нэгдмэл байхгүйг илтгэж байна.

Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан үзэл баримтлалаа хадгалах боломж бүр нь интерционализмд орно. Тус улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “1990 онд ардчилсан хувьсгал хийснээс хойш олон жилийн түүхтэй Монгол Улс энхийг эрхэмлэгч, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн. Эдгээр амлалтын эхний онцлох үйл явдал нь Варшавын гэрээ татан буугдсанаас хойш ердөө нэг жилийн дараа буюу 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар цөмийн зэвсгээс ангид статустай байхаар тунхагласан явдал байв.
Сүүлийн 20 жилийн хугацаанд энэ амлалт энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох болон өргөжсөн. Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг тодорхой санаачилгууд нь дээрх амлалтын улам бүр бататгаж байна” гэж онцолсон юм. Өнгөрсөн наймдугаар сард ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Монгол Улсад айлчилж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан тэрбум мод тарих кампанит ажлыг онцлон дурдаж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд яриа, хэлэлцээ хийхийг уриалсан нь ОХУ-ын түрэмгийлэл, өнгөрсөн сард болсон Төв Азийн үймээнийг нуун дарагдуулсан явдалд Монгол Улс дарангуйлагч хөршүүдийнхээ дарамт шахалтад бие даасан гадаад бодлогоо явуулах хүсэлтэй байгааг дахин нотолж байна. Үүнд АНУ-ын дэмжлэг онцлох үүрэг гүйцэтгэнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэнчлэн “Өнөөдрийн ээдрээт бодит байдлыг өнгөрсөн үеийн алдаанаасаа суралцаж, харилцан итгэлцэл, ойлголцол, хүндэтгэлийг эрхэмлэж, аливаа үл ойлголцол, зөрчил, дайныг шийдвэрлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах ёстой. Энх тайвны арга хэрэгсэл нь яриа хэлэлцээ” юм.
Зарим гурдагч хөрш Азийн орнуудын БНХАУ, ОХУ-тай харилцах харилцаанд тулгуурласан шинэ алхмыг хэдийнэ хийгээд байна. Энэ онд Герман Улс Монголд үзүүлэх гадаад тусламжаа дахин эхлүүлэхээ мэгдэж, Австрали монголчуудад ажлын амралтын визээр хилээ нээж өгсөн.
Монгол Улсын хувьд гуравдагч хөрш болон АНУ-ын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд эрчим хүчний аюулгүй байдал нэгдүгээрт яригдах болно. Европ ОХУ-аас эрчим хүчний хараат байдлаас ангижрахаар тэмцэж байгаа энэ үед АНУ нүүрстөрөгчийн нөөцийг дотооддоо хангасан тогтвортой байр суурьтай байгаа. Уур амьсгалын гамшиг нүүрлэж буй дэлхийн дахины нийлүүлэлтийг өөр зүг рүү явуулбал, Монгол Улс өөрийн нүүрсний нөөцөд түшиглэх болно. Гэсэн ч батлагдсан нөөцөөр Монгол Улс өөрийн эрчим хүчийг хангаж, хөгжүүлэх хангалттай нөөцтэй. Уг нөөцдөө тулгуурлан Монгол Улс БНХАУ руу дамжих нүүрсээрээ томоохон экспортлогч орон болох нэмэлт боломж байсаар ирсэн. Гэсэн ч эдийн засгийн харилцаанд хөшүүрэг болгохын тулд өөрийн цахилгаан сүлжээг бий болгох маш том хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгвэл Монгол Улсын Засгийн газраас өөр нэгэн боломж гаргаж ирсэн нь УЦС-ыг хөгжүүлэх явдал. Одоогоор орон нутгийн иргэдийн тэмцэл, бэлчээрийн хомстол, барилгын санхүүжилт, ложистик зэрэг асуудалтай холбоотойгоор удаашраад байгаа Монголын УЦС ОХУ-ын татах эрчим хүчний хараат байдлыг шууд эсэргүүцэх боломжтой юм.

АНУ болон дэлхийн бусад орны зүгээр Монгол Улсад хэрэгжүүлэх олон эрчим хүчний төсөлд дэмжлэг үзүүлэх нь гуравдагч хөршийн харилцааг шинэчлэх гарц болохоор байна. Эцэст нь, БНХАУ-ОХУ-ын эвслийн эсрэг сөргөлдөөн улам бүр нэмэгдэж байгаа нь дээр дурдсан түншлэлийг хэрэгжүүлэх, Монгол Улсын ардчилал, хүний эрх, тусгаар тогтнолын төлөөх амлалтаа цаашид бэхжүүлэхэд хүчин чармайлтаа гаргахыг шаардаж байгаа юм.

Мэдээж энэ бүхэнд санхүүжилт хэрэгтэй. Дээрх дурдсан төсөл, ажил, эрсдэл бүрд БНХАУ-ын зах зээлийн сэдэл байгаа учир олон улсын санхүүжилтийн бусад эх үүсвэрээс тодорхой хэмжээнд тэнцвэрийг хангах ёстой.
Аюулгүй байдлын хувьд Монгол Улсын Засгийн газарт шийдвэрт гаргах эрх чөлөөг нь олгох чухал. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Оросын гадаад бодлогыг эсэргүүцээгүй мэт мэдэгдэл хийж байсан ч, түрэмгийллийг шүүмжилсэн байр суурь баримталж байсан. Цэрэг татлагаас зайлсхийсэн олон орос эрийг Монгол Улс хилээрээ нэвтрүүлж, оршин суух зөвшөөрлийг нь олгосон. Гэсэн ч эх орноосоо зугтаасан эрчүүдийг ОХУ буцаан авахыг шаардвал хэрхэх вэ.
БНХАУ, ОХУ-ын дарамт, шахалтыг сөрж, зогсож чадалгүй байгаа дэлхийн бусад оронд Монгол Улс том үлгэр жишээ үзүүлж чадна. Монгол Улс их гүрний тодотголтой хөршүүдээ илт буруушааж чадахгүй байж болох ч ОХУ, БНХАУ-д дуртай байна гэсэн үг биш юм.
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол ОХУ, БНХАУ-аас бүрэн салж, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, дэлхийд үлгэрлэнэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |