Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа гаднын уул уурхайн салбарыг онцлон тойм, мэдээлэл бэлтгэдэг “Hellenic” сайтад Монголын нүүрс, зэсийн бүтээгдэхүүнийг онцолсон нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
2021 онд уул уурхайн салбар, тээврийн экспорт нь “шалдаа буусан” Монгол Улс 2022 онд коксжих нүүрс, зэсийн баяжмалын нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр зэхэж байгаа гэнэ.
Монгол нь БНХАУ-ын коксжих нүүрс, зэсийн баяжмалын томоохон нийлүүлэгч. Гэсэн ч Монголоос эх газрын Хятадад хүрэх уул уурхайн бүтээгдэхүүн цар тахлын үед багасаж, тээвэр ложистикийн ноцтой асуудал тулгарч байв. Харин энэ жил Монгол Улс гурван төмөр замын шугамыг ашиглалтад оруулах нь “Уул уурхайн салбарыг илүү шинэ түвшинд гаргах” талаар Монгол Улсын Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал “S&P Global Commodity Insights” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдалын хэлсэнчлэн дээр дурдсан төмөр замын шугам ашиглалтад орвол ачаа тээврийн автомашинаас илүү аюулгүй, зардал бага байх аж.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх долдугаар сард ашиглалтад орно. Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажил өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн бөгөөд энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд БНХАУ-ын зүгээс цар тахалтай холбоотойгоор хязгаарлалтын журам гаргасан нь Монголын зэсийн баяжмалыг Эрээний боомтоор тээвэрлэх ажил тасалдсан. Тээвэр ложистикийн асуудал хүндрэлтэй байсан ч энэ оны эхний улирал Монгол Улс БНХАУ руу 335 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлсэн буюу жилийн төлөвлөгөөнийхөө 25.6 хувийг биелүүлжээ.
БНХАУ-аас бусад орны зах зээлд өрсөлдөх гэдэг ч, тээвэрлэлтийн зардал хэт өндөр байгаагийн улмаас экспортолдоггүй Монгол Улс БНХАУ-ын зах зээлийг л түшиж тулах бололтой.
Монгол Улсын өнгөрсөн онд БНХАУ руу 1.2 сая тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь БНХАУ-ын зэсийн баяжмалын худалдан авалтын 5.1 хувийг эзэлж байна. Тус салбарын дэд сайдын онцолж байгаагаар Монгол Улс уул уурхайн чадавхаа нэмэгдүүлж чадвал 2030 он гэхэд дэлхийн тав дахь томоохон зэсийн “тоглогч” болох боломжтой гэнэ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” групп болон “Оюутолгой” компанитай тохиролцоонд хүрч, далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. “Оюутолгой”-н ил болон далд уурхайгаас 2028-2036 он хүртэл жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлох боломжтой талаар “Рио Тинто” группээс мэдэгдэж байсан. Мөн үүний хажуугаар “Оюутолгой” ордод зэс хайлуулах үйлдвэр байгуулах ажил яригдаж байнаа аж.
.jpg)
БНХАУ-ын коксжих нүүрсний нийлүүлэлт өнгөрсөн сард эрэлттэй байсан ч, эсрэгээрээ Монгол Улсын хувьд тийм байсангүй. Харин Австралиас БНХАУ-д нүүрс нийлүүлэлтийн хориг арга хэмжээ авснаар олон улсын зах зээлд коксжих нүүрсний үнийн савлагаа үүсэж, олон ч орон хамт “савласан”.
“S&P Global Commodity Insights” агентлагийн мэдээлснээр 2021 оны нэгдүгээр сараас коксжих нүүрсний үнэ хоёр дахин өсөж, 615 ам.долларын дундажтай байна.
Коксжих нүүрсний үнийн өсөлтөөс үзэхэд БНХАУ-д коксжих нүүрсний эрэлт нэмэгдэнэ. Хэрэв энэ боломжийг Монгол Улс ашиглаж чадвал БНХАУ-ын коксжих нүүрсний зах зээлд томоохон эргэлт хийх боломжтой.

Гэсэн ч 2020 онд өдөрт нүүрс тээвэрлэсэн 2000 гаруй ачаа тээврийн автомашин БНХАУ-ын хил давдаг байсан нь өнгөрсөн онд 200-300 болтлоо буурсан. Харин Монгол Улс энэ онд БНХАУ руу 36.7 сая тонн коксжих нүүрс нийлүүлэхээр зорьж байгаа юм байна.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс дэлхийн зэсийн салбарын томоохон тоглогч болж, БНХАУ-ын нүүрсний зах зээлд эргэлт хийх боломжтой боллоо |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |