Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулж, дэлхийн хэвлэл мэдээллийн төлөөлөл болсон томоохон редакцууд ямар зохион байгуулалттай, хэрхэн ажилладаг тухай тоймлон хүргэе. Хэвлэлийн хамгийн шилдэг шагнал болох Пулитцерийн шагналыг 132 удаа хүртсэн “Нью-Йорк Таймс” сониноос эхлэн, өнөө цагийн сэтгүүлийн зах зээл, шуурхай мэдээллийн эх сурвалж болж байгаа “Форбс”, “CNN” агентлаг хэрхэн ажилладаг вэ...
(10).jpg)
2022 оны байдлаар 170 гаруй жилийн түүхтэй “Нью-Йорк Таймс” сонины өдөр тутмын дугаарыг 831 мянган иргэн захиалан уншиж, 4.6 сая хэрэглэгч цахимаар захиалж байна. Уг салбарт ажиллаж байгаа олон улсын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар цахим сэтгүүл зүйн үе гэгдэж буй технологийн зуунд “Нью-Йорк Таймс”-ын цаасан хэвлэл ч захиалга өндөр байгаа нь сонины үндсэн фонтоо сольсон нь асар их нөлөө үзүүлсэн гэнэ. “Нью-Йорк Таймс” сонины захиалагчид буурч, уналтад орж байх үед тус сонин “Times New Roman” үндсэн фонтоо “Georgia” болгон өөрчилсөн нь цаасан хэвлэл уншигчдад илүү амар, хялбар болсон аж.
“Нью-Йорк Таймс” сонины 2000 гаруй ажилтан ээлж ээлжээрээ бүтэн 24 цагийн турш ажилладаг. Ажлын өдрүүдэд сонины сэтгүүлч, ажилтнууд өглөөний 08:00 цагт ажилдаа ирж, өдрийн чухал сэдэв, санаагаа олно. Харин энэ үед буюу ажлын цаг эхэлснээс хойших дөрвөн цагийн дотор хоёр том хурал болдог нь редакторуудын уулзалт болон албаны дарга нарын хурал гэнэ.

09:40 цагт “Нью-Йорк Таймс” сонины төв оффис дахь редакторууд АНУ-ын хотууд болон бусад орон суух редакторуудтай уулзалт зохион байгуулж, өдрийн онцлох сэдэв, санааг ярилцана. Харин редакторуудын уулзалт үргэлжилж байх үеэр буюу 10:00 цагаас “Нью-Йорк Таймс”-ын албаны дарга нар албаны дотоод хурлаа явуулж, тус албаны хариуцаж авсан сэдвээр тухайн өдөр болох бүх үйл явдлаас нэгийг ч орхигдуулалгүй хуваан авч, хурал дуусахад сэтгүүлч, гэрэл зурагчид өөр өөрийн сэдвийн дагуу ажиллахаар оффисоо орхидог. 2000-аад оны үед “Нью-Йорк Таймс” сонины нэг албанд 10 хүн байхаар тогтож байсан ч, одоо цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим алба 40-100 хүнтэй байгаа гэнэ.
Сэтгүүлч, гэрэл зурагчдыг сэдвийн ажлаа хийж байх үеэр үдээс хойш 16:00 цагт хамгийн чухал хурал болох аж. “Нью-Йорк Таймс” сонины ерөнхий эрхлэгч том хурлын танхимын ширээг тэргүүлж суугаад төв оффист ажилладаг 30 редактораа тойруулан суулгаад маргааш өглөө нь уншигчдын гарт хүрэх шинэ сониныхоо үндсэн сэдэв, голлох зургийг хэлэлцэх юм. Өдөр тутамд хэвлэгдэж, уншигчдын гарт хүрэх сонин 16 нүүртэй байх бөгөөд бүтэц нь гол нүүр, дотоод мэдээний найм, гадаад мэдээллийн долоон нүүртэй байна. Гол хурал дууссаны дараа редактор бүр дороо хариуцсан албанаасаа онцлох нийтлэл, сурвалжилга, ярилцлага, мэдээг шигшиж, маргаашийн дугаартаа бэлтгэх аж. Ийнхүү сонины редактор, алба болгон ажилдаа орж, сонины эхийг 21:00 цагт бэлэн болгосон байх юм. Харин үүнээс хойших ажлыг нь “цус сорогчид” гэж өөрсдөө нэрлэдэг шөнийн ээлжийнхэн гүйцэлдүүлдэг.

“Нью-Йорк Таймс” сонины шөнийн ээлжид 350 гаруй ажилтан ажиллана. Шөнийн ээлжид гарч байгаа ажилтнууд нэг ээлжид гарсан бол дараагийн шөнө нь амраад хоёр өдрийн дараа нь дахин гарах журамтай ажилладаг гэнэ.
“Нью-Йорк Таймс” сонин дугаарыг хэвлэхэд нэг шөнийн дотор 3000 хавтан ашигладаг ажээ. 3000 хавтангаа цагт 80 мянган цаас хэвлэх чадалтай төхөөрөмжид хийж, шөнийн турш ажиллуулдаг. Сонины цаасан хэвлэлийг үйлдвэрлэж байх энэ үед их хэмжээ чимээ гарч, децибелийн түвшин 87-д хүрдэг. Тус үйлдвэрт удаан ажиллавал сонсголоо алдах өндөр эрсдэлтэй тул цаасан хэвлэл хариуцаж ажилладаг ажилтнууд өндөр цалин авч, эрт тэтгэвэртээ гардаг гэнэ.

Ийн цаасан хэвлэлийн үйлдвэрлэл дуусах үед түгээлт, хүргэлтийг хариуцсан хэдэн зуун ажилтан 03:25 цагаас өмнө түгээлтийн машинд ачих ётой. Сонины түгээлтийн машин тус бүр дотроо найман тавиуртай бөгөөд тавиуруудад нийт 14 мянган ширхэг “Нью-Йорк Таймс” сонины нэг өдрийн дугаар багтах юм. Харин чиргүүлтэй түгээлтийн машинд 50 мянган сонины дугаар багтдаг гэх. Түгээлтийн машин үйлдвэрээс хөдөлснөөс хойш машин тус бүрийг 30-40 хүргэгч хариуцаж, өглөөний 06:00 цагаас өмнө урьтаж, захиалагчдадаа шинэхэн сонины дугаараа хүргэж өгснөөр “Нью-Йорк Таймс” сонины 24 цагийн ажил бүтэх аж.


“CNN” мэдээллийн сайт одоогоор дэлхий дахинд 39 редакц, 1000 гаруй салбар компани, 4000 орчим ажилтантайгаар 24 цагийн турш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сайт олон улс дахь үйл явдлын тойм, анализ, улстөр, бизнес, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, ярилцлага зэрэг сэтгүүл зүйн мэргэжлийн төрлүүддээ идэвхтэй байдаг шуурхай мэдээ нь “CNN”-ийн гол цөм, дэлхийн дахинд танил болсон өнцөг нь хэвээр байгаа аж. “CNN” мэдээллийн сайт төв салбар байрлах Атланта хот болон бусад АНУ-ын хотуудад оффист сууж ажилладаг сэтгүүлчид нь олон улс руу томилолтоор явсан, гаднын оронд ажиллаж байгаа сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зурагчдын тооноосоо цөөн гэнэ.
.png)
“CNN”-ийн 39 редакцад 39 редактор ажиллах бөгөөд редактор, албаны дарга 24 цагийн хугацаанд сайтад нийтлэгдсэн мэдээг засварлан ажиллах юм. 41 жилийн түүхтэй “CNN” мэдээллийн сайт сүүлийн жилүүдэд ухаалаг гар утас хэрэглэгчид рүү чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж, энэ төрөлд анхаарал хандуулах болжээ. “CNN” мэдээллийн сайтад зөвхөн программчлал хариуцсан хэд хэдэн алба зэрэгцэн ажиллах бөгөөд сайт дахь харагдац, дүрслэл, зохион байгуулалтад анхаарал хандуулж, үндсэн сервер рүү халдах гаднын халдлагын эсрэг хамгаалалт тавьж, хариу хамгаалалтын программ бичиж ажилладаг юм байна.

.jpg)
“Форбс” сэтгүүлчийг анх Шотландын санхүүгийн тоймч Берти Форбс өөрийн хамтрагч Уолтер Дритэй хамтран үүсгэсэн байдаг. Харин хожим “Форбс” сэтгүүлийн хамтран зохион байгуулсан Уолтер Дри өөрийн хэвлэлийг тусдаа үүсгэсэн нь өдгөө дэлхийн хэвлэл мэдээлэлд “Уолл Стрит” хэмээн танигдсан сэтгүүл болсон юм.
“Форбс” сэтгүүлд өдгөө 1000 гаруй сэтгүүлч, чөлөөт нийтлэл ажиллаж байна. Дэлхийн орнуудад тарсан 27 редакцаас “Форбс” сэтгүүлээ 15 орны хэлээр хэвлүүлж байгаа юм. 27 редакцад хуваагдсан 1000 гаруй алба хаагч 10-70 хүнтэй албанд хуваагдах бөгөөд “Форбс”-ын редактор Жорж Арбутнотт цаг хэмнэж, ажлаа хурдан амжуулахын тулд өдөртөө нэг удаа редакц, алба болгоноороо “Skype” платформ ашиглан онлайн уулзалт хийдэг талаар мэдээлж байв.

Сүүлийн жилүүдэд “Форбс” сэтгүүлийн цаасан хэвлэлээс илүүтэй цахим хэлбэрээр уншигчид нь өсөж байна. Өнгөрсөн оны эцсээр гэхэд “Форбс” цахим сэтгүүлийн уншигчдын тоо хоёр дахин өссөн сайн үзүүлэлттэй гарсан бөгөөд “Форбс” цахим сэтгүүл 30 сая онлайн хэрэглэгчтэй болоод байгаа юм.

| ДЭЛХИЙН ХЭВЛЭЛ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ: New York Times, CNN, Forbes |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |