НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган энэ сарын 14-нд АНУ-ын Нью-Йорк хотод эхэлсэн. Харин Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалт есдүгээр сарын 21-нээс эхэлж, долоо хоногийн хугацаанд үргэлжилсэн. Долоо хоногийн турш үргэлжилсэн дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 83 улсын удирдагч, 43 улсын Засгийн газрын тэргүүн, 23 орны Гадаад хэргийн сайд оролцсон юм.

Энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дээд түвшний уулзалтын санал, шүүмжлэлд олон улсын эрх зүйн актыг ярилцаж, цаг уурын эрс өөрчлөлт, хямрал, олон улс дахь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, коронавирусийн вакцины хүрэлцээтэй байдал, цөмийн зэвсэг зэрэг сэдвээр өрнөсөн. Шүүмжийн хэсгийн хамгийн онцлох хэсэг нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын удаа дараагийн цөмийн зэвсгийн туршилт байв.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дээд түвшний уулзалтын санал, шүүмжлэлд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайд Ким Сон оролцсон байна. Элчин сайд Ким Сон индэрт үг хэлэхдээ “Хойд Солонгос өөрсдийгөө бусад орноос хамгаалах, улсын аюулгүй байдал, амар тайван байдлыг найдвартай байлгахын тулд хамгаалалт бэхжүүлж, цөмийн зэвсэгтэй болохоор туршилтаа үргэлжлүүлж байна. Манай улс цөмийн зэвсэг турших бүрэн эрхтэй” хэмээжээ.

Мөн тэрбээр дээд түвшний уулзалтын шүүмжлэлийн индрээс буухаасаа өмнө “Өмнөд Солонгос Хойд Солонгос руу үл мэдэгдэх пуужин харвасан” талаар мэдэгдсэн аж.
Бүгд Найрамдах Беларусь Улсад өнгөрсөн жилээс хойш хэд хэдэн томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Үүнд тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцсэн иргэд, сөрөг хүчнийхэн болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хориг арга хэмжээ авч байв.

Тэгвэл Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Владимир Макей НҮБ-ын дээд түвшний уулзалтын санал, шүүмжлэлд “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Беларусь Улсад болсон үймээн, эсэргүүцэлд барууныхан буруутай. Тэд тайван эсэргүүцлийг дайн болгосон” гэжээ. Түүний хэлсэн үгнээс авч үзэхэд Беларусь Улсын эсэргүүцлийн жагсаалыг барууны орны захиалгаар явуулж, сөрөг хүчинд тавьсан хоригийг ч барууныхан тавьсан гэнэ.
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын өнгөрсөн буюу АНУ-ын талыг баримтлагч Засгийн газрыг төлөөлж, Афганистан Улсаас НҮБ-д суух Элчин сайд Гулам Исакзай үг хэлэх байсан. Гэтэл НҮБ-ын ээлжит чуулганы шүүмжийн сэдвийн “гол баатар” Афганистаны тойрсон асуудал одоогийн Афганистаны Засгийн газар НҮБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоос татгалзсанаар ор тас мартагдсан юм.

Харин үүний дараа Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Засгийн эрхийг барьж байгаа Талибан хөдөлгөөнөөс дээд түвшний уулзалтын сүүлчийн өдөр индэр дээр гарах санал гаргасан. Гэвч уг саналыг НҮБ-ын хорооноос хянаж, Талибан хөдөлгөөний саналд хориг тавьсан юм.
Дээд түвшний уулзалтын дэлхийн орнуудын удирдагчдын санал, шүүмжлэлд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оролцохдоо “Зогсолтгүй дайныг зогсоож, зогсолтгүй дипломат ажиллагааг эхлүүлэх” амлалт өгсөн байна.

Жо Байден “Өнөөдөр намайг энд зогсоод үгээ хэлж, байхад АНУ хаана ч, хэнтэй ч дайтахгүй байгаа. Сүүлчийн 20 жилд анх удаа дайнгүй үе тохиож байна. Бид түүхийн хуудсыг эргүүлж чадсан. Манай үндэстэн хүч чадал, эрч хүч, амлалт, хүсэл зориг, нөөц бололцоондоо бус, өмнө байгаа зүйлдээ төвлөрч байна. Нэг улсын амжилт гэдэг нь нөгөө улсын ялагдал гэсэн үг биш. Бид зогсолтгүй дайныг зогсоож, зогсолтгүй дипломат ажиллагааг эхлүүлнэ болно” хэмээсэн байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш цаг уурын эрс өөрчлөлт, хямралын эсрэг дэлхийн орнуудын удирдагч нарыг арга хэмжээ авахыг уриалж, хөгжиж байгаа орнуудын цаг уурын санхүүжилтийг нэмэгдүүлэх амлалт өгсөн байна.

Тэгвэл энэ үеэр дээд түвшний уулзалтад цахимаар оролцсон БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Цаг уурын хямралын эсрэг хилийн чанадад нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихгүй” гэжээ. Мөн тэрбээр БНХАУ-ын гадаад орнуудад шинээр цахилгаан станц барих төлөвлөсөн төслүүдийг зогсоохоо амласан байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт эхлэхээс өмнө маш томоохон үйл явдал болсон нь “Аукус” батлан хамгаалахын тусгай гэрээ. “Аукус” тусгай гэрээг АНУ, Их Британи, Австрали Улс Энэтхэг, Номхон далайн бүс нутагт БНХАУ хүчирхэгжиж, цэрэгжиж байгаагийн эсрэг аюулгүй байдлын тусгай гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахад АНУ-ыг төлөөлж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон нар байлцсан билээ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг Их долоогийн АНУ, Их Британи болон Их 20-ийн Австрали Улсын дунд байгуулсан тусгай гэрээнд тусганы дагуу дээрх орнууд хиймэл оюун ухаан, квант технологи, кибер сүлжээний технологийг хуваалцах юм.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалт эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Жо Байден нар уулзалт хийсэн байдаг. Уг уулзалтаар хоёр орны удирдагчид ОХУ, БНХАУ-тай холбоотой асуудалд хандах чиглэлээ тодорхойлж, тохиролцсон гэнэ. Эцсийн дүнд Жо Байден, Борис Жонсон нар “Нийтлэг ашиг сонирхол тулгуурласан байх ёстой” гэсэн шийдэлд нэгдсэн байна.

Ээлжит НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар дэлхийн орнуудын гэрээ хэлцэл их болсон ч, нөгөөтээгүүр Евразийн орнуудаас барууны орнуудыг арьс өнгөний үзэл, эсэргүүцлийн жагсаалд турхирсан талаар ярьж байлаа. Харин дээр дурдсан “Аукус” гэрээтэй холбоотой асуудлаар олон улсын судлаач, эдийн засагчид их гүрнүүдийн дундах томоохон эдийн засгийг “мөргөлдөөн” үүсэж болзошгүйг анхааруулж байгаа юм.
Эх сурвалж: BBC, The Guardian, TASS, Xinhuanet, CNN, Al Jazeera, South China Morning Post
.jpg)
| ОЛОН УЛСЫН ТОЙМ: Их гүрнүүдийн талцал |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |