Талибан хөдөлгөөнийхөн 20 жилийн дараа Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Засгийн эрхийг гартаа авсан. Гэтэл үүнээс ердөө хоёр долоо хоногийн дараа АНУ-ын цэргүүд бүрэн татагдаж дуусах ёстой байв. Талибан бүлэглэл өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс буюу АНУ болон түүний холбоотон орнууд Афганистанаас цэргээ татаж эхэлсэнтэй зэрэгцэн дайралтаа эрчимжүүлж, хэд хэдэн муж, хотыг эзэлж, Кандагар хотын хяналтдаа оруулсан нь тулааны тактикын хувьд эрс давуу байрлалд шилжиж, нийслэл Кабул хот руу дайрч, төрийн ордныг буулгахад нөлөөлсөн аж.
Талибан бүлэглэл Засгийн эрхийг гартаа авахад Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын иргэд дүрвэхээр Кабул хотын Хамид Карзай олон улсын нисэх буудалд үймээн үүсгэж байгаа тухай мэдээлэл цахим сүлжээгээр тархсан. Үймээний үеэр таван иргэн буудуулж, хоёр иргэн АНУ-ын цэргийн онгоцноос зүүгдэж, улмаар нисэж байхад нь доош унаж, амиа алдсан юм. Үүнд 1990-ээд оны сүүлчээр Афганистаныг удирдаж байсан Талибаны бодлого болон 2001 оноос эхлэсэн 20 жилийн түүхтэй дайн холбоотой. Учир нь Талибууд барууны дэмжлэгтэй Засгийн газарт ажиллаж, дэмжиж байсан хүмүүсээс өшөөгөө авах, дахин 1990-ээд оных шиг дарангуйллын хууль үйлчилж эхлэх вий гэсэн айдсаас Хамид Карзай нисэх буудлын үймээн, Кабул хотын оршин суугчдын дүрвэх хүсэл “төрсөн” юм.

1996-2001 онд Афганистаны Засгийн эрхийг барьдаг байсан Талибууд Исламын хуулийн дагуу эмэгтэйчүүдийг сургуульд сурах, гэрээсээ гадагш гарахыг хориглодог байжээ. Тухайн үеийн эмэгтэйчүүд биеэ хучсан бурка өмсөж, нүүрээ бүтээж, хэрэв гадагш гарах болбол гэр бүл, садан төрлийн эрэгтэй хүнтэй хамт гарах ёстой байв. Мөн тэр үед Талибан дуу хөгжим тоглохын хориглож, хулгай, дээрмийн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн гарыг тасалж, завхай хүмүүсийг чулуугаар шидэж, хөнөөдөг байсан аж.

Харин энэ удаад Талибаны удирдагчид “Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд маш их өөрчлөгдсөн. Бид Исламын хуулийн хүрээнд эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаална. Эмэгтэйчүүдийг төрийн албанд ажиллах боломжийг хангаж өгнө” хэмээн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотыг эзэлснийхээ дараа мэдээлсэн. Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 19-нд Талибаны нэг цэрэг гудамжинд нүүр, биеэ халхлаагүй, бурка өмсөөгүй явж байсан эмэгтэй буудан хөнөөсөн хэрэг гарсан. Талибуудын удирдагчийн өгсөн амлалт, төлөөлөгчдийн мэдээлэл болон бодит байдал зөрж байгаа талаар хэвлэлүүд дурдаж байна.
Талибан бүлэглэн АНУ болон түүний холбоотон орнууд цэргээ татаж эхэлснээс хойш сар хүрэхгүй хугацаанд Афганистаны 200 орчим хот, суурин газрын эзэлж, хяналтдаа оруулсан. Харин энэ үеэр ихэнх хот, суурин газар тулалдалгүйгээр бууж өгөх, Талибаныг шууд дагах үйлдэл гаргаж байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ. Тухайлбал, Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчнээс зөвхөн Афганистаны хамгаалалт, хамгаалалтын хүчнийг сургахад олон тэрбум ам.долларын туслалцаа үзүүлсэн байна. Гэвч туслалцаа, дэмжлэгийн мөнгийг Афганистаны Засгийн газар “идэж” байсан талаар “AP” агентлаг нэгэн нийтлэлдээ дурджээ. Үүнд “Барууны дэмжлэгтэй Афганы Засгийн газар авлигалаар дүүрч, хөрөнгө оруулалтыг “идэж”, цэргүүдэд хангалт, тэр бүү хэл хоол хүнс хүртэл дутагдалтай байсан байна” гэжээ. Ялангуяа АНУ болон холбоотны цэрэг, арми тус улсаас гарах мэдэгдэлтэй зэрэгцэн Афганистаны төрийн өндөрлөгт суусан “бүдүүн дарга” нарын ёс суртахуун улам бүр дордож, сүүлчийн саруудын санхүүгийн дэмжлэгийг шууд өөрсдийн мэдлийнх болгож байжээ.
(47).jpg)
2001 онд АНУ болон холбоотон орнууд Афганистан руу галласан. Тухайн үед хоёр өндрийн алан хядах ажиллагааг зохион байгуулсан Аль-Каида бүлэглэлийг буулгахаар хөдөлж байхдаа маш хурдан хугацаанд Талибаныг Засгийн эрхээс буулгасан байдаг. Энэ үеэс л Олон улсын аюулгүй байдлын тусламжийн хүчин болон Талибаны дундах дайн эхэлсэн гэж хэлж болно. Тэгвэл 20 жил үргэлжилсэн дайн дуусахаас өмнөхөн буюу өнгөрсөн 2020 онд Талибууд АНУ-тай хийсэн энхийн гэрээнд “Афганистан Улсыг бааз болгож, хил чанадын орнууд руу халдахгүй байх” гэрээнд гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн юм. Харин Афганистаны хэт даврагч гэх тодотголтой Аль-Каида алан хядах бүлэг дахин “хөлөө олох” магадлалтай байгаа талаар Пентагоноос анхааруулж байна. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад болж байгаа үймээнтэй зэрэгцэж орон нутагт олон жижиг Аль-Каида бүлэг этгээд үүсэж, хүчирхийлэл үйлдэж байгаа нь ирээдүйд томрон тэлж, хэт даврагч Аль-Каида бүлэглэлийг дахин сэргээж болзошгүй байгаа юм байна.
.jpeg)
Талибан хөдөлгөөнийхнийг Кабул хот руу дайрч ороход төрийн орндоо орхиж, эх орноосоо дүрвэсэн Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Арабын Нэгдсэн Эмират Улсаас мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Би их хэмжээний мөнгө авч яваагүй. Би эх орноосоо урваагүй. Эргэж очих болно” гэсэн юм. Түүний хэлснээр Ашраф Гани Афганистанд болж байгаа үйл явдалтай холбогдуулан АБЭУ-д хэд хэдэн чухал уулзалт хийж байгаа аж. Гэвч олон улсын аль хэвлэл Ашраф Гани болон түүний эргэн ирэлтийг Афганистаны найдвар гэж үзэхгүй байгаа юм. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үлдсэн сүүлчийн найдвар бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллага. Эдийн засаг, улстөрөөрөө ч АНУ, Европын холбооноос дээгүүрт бичигддэг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүн болж орж чадвал Афганистан Улс улстөр, эдийн засгийн сэргэлтээ ч хийж, “Исламын аюул”-аас аврагдах боломжтой гэнэ.
Гэвч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орон болохын тулд хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг давах хэрэгтэй. Үүнд Евразийн бүс нутагт оршдог улс байх, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүх гишүүн орнуудтай дипломат харилцаатай байх, худалдаа-эдийн засгийн болон хүмүүнлэгийн харилцаа хөгжүүлсэн байх, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч гишүүн болсон байх, эсвэл яриа хэлэлцээний түнш болсон байх, НҮБ-ын дүрмийг үнэнчээр биелүүлэгч байх, олон улсын хуулийн нийтээр хүлээн зөвшөөрсөн норм хэм хэмжээ, зарчмыг дагаж мөрддөг байх зэрэг шалгуурыг 2010 онд Ташкентэд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлаар тогтсон байдаг.

Сүүлчийн хэдэн жилийн турш “аврал эрж”, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнчлэлээр орохоор хичээсэн ч өнөөг хүртэл чадаагүй юм. Хамгийн сүүлд 2015 онд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болохыг ОХУ-аас бүх талаас нь дэмжиж өгсөн ч БНХАУ-ын талаас дэмжлэг, тал байгаагүйгээс гишүүн орон болж чадаагүй билээ.
(27).jpg)
Эх сурвалж: BBC, CNN, The Guardian, FOX, AP
| АФГАНИСТАНД ЯМАР БОЛОМЖ ҮЛДСЭН БЭ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |