Дэлхийг эдийн засаг, аж үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг гэгддэг АНУ-ыг ирэх дөрвөн жилд удирдах Ерөнхийлөгчөө америкчууд өнөөдөр сонгоно. Зөвхөн Америк төдийгүй дэлхий улс төр, улс орнуудын байр суурьт хүчтэй нөлөөлдөг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхийн анхаарлыг татдаг томоохон арга хэмжээнүүдийн нэг. Тэр ч утгаараа Америкийн Бүгд Найрамдах нам болон Ардчилсан нам эцсийн сумаа тавьж байгаа энэ цаг үед дэлхий нийт АНУ-ын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох эсэхэд анхаарал хандуулж байна.
Энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль улс төрийн өрсөлдөөн, бодлогын зөрүү, иргэдийн дундах итгэл найдвар дээр тулгуурласан тэмцэл болж байгааг Америк, Европын хэвлэлүүд мэдээлж буй. Тийм ч учир Ерөнхийлөгчийн сонгуульд эдийн засаг, эрүүл мэндийн тогтолцоо, уур амьсгалын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал зэрэг асуудал хөндөгдөхөөс гадна технологи, сошиал медиагийн оролцоо, хэвлэл мэдээлэл, худал мэдээллийг онцолж, өрсөлдөгч тал руугаа хэвлэл мэдээллийг гол хүчээ болгосон сонгууль болж байгаа гэнэ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид улс төрийн туршлага, бодлогын ялгаа болон иргэдийн хандлагаар нэгнээсээ ялгарч байна. Тухайлбал, сонгуульд Бүгд Найрамдах намаас экс Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас дэд Ерөнхийлөгч Камала Харрис, бие даан Роберт Кеннеди Жуниор нар нэр дэвшиж буй. Харин нэр дэвшигчдийн гол өрсөлдөөн дахин Ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд тэмцэж байгаа Дональд Трамп, анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох зорилго тавьсан Камала Харрис нарын дунд өрнөж буй бөгөөд сонгуулийн кампанит ажил сүүлийн хэсэгтээ ороход бие даан нэр дэвшигч Роберт Кеннеди Жуниор “Сонгуульд Д.Трампыг дэмжиж буй”-гаа илэрхийлснээс 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ерөнхийдөө хоёр нэр дэвшигчийн дундах өрсөлдөөн болж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх арваннэгдүгээр сард эхэлнэ. Одоогийн Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн сунгаанаас нэрээ татсанаас хойш Цагаан ордонд суух төрийн тэргүүнд Бүгд Найрамдах намаас экс Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас дэд Ерөнхийлөгч Камала Харрис, бие даан Роберт Кеннеди нар нэр дэвшиж буй. Хуулийн хугацаанд сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлснээс хойш сунгаанд Ерөнхийлөгч асан Дональд Трамп чансаа өндрийн зэрэгцээ Пенсильвани мужид болсон халдлагаас хойш нэр хүнд нь ч тодорхой хэмжээнд өссөн. Тухайлбал, Пенсильвани мужид сонгуулийн сурталчилгаагаа хийж явсан Д.Трампыг үг хэлэх үеэр түүн рүү халдагч дайрч, нэр дэвшигч рүү буудсан байдаг. Сум Д.Трампын чихэн тус газрыг оносон бөгөөд халдлагаас хойш хэдэн өдрийн турш олны өмнө гараагүй Д.Трамп Бүгд Найрамдах намынхаа их хуралд “баатрын дүр”-ээр эргэн ирж, “Америк ялна” хэмээн мэдэгдэл хийснээрээ сонгуулийн кампанит ажлын хувьд бусад нэр дэвшигчээсээ нэг алхмын урд гарсан. Тухайн үед нэр хүнд нь өссөн Дональд Трампыг улс төрийн рейтинг нь унаж явсан Жо Байденгийн эсрэг хялбар ялалт байгуулж, дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал 90 гаруй хувьтай болсныг улс төр судлаач, шинжээчид хэлж байв.

Харин өдгөө 82 настай одоогийн Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, өөрийнхөө оронд Америкийн нийгэм, улс төрд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хүлээлт, рейтинг өндөр байгаа дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг нэр дэвшүүлснээр Ардчилсан нам дахин төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай болсон. Камала Харрисын хувьд ази-америк гаралтай бөгөөд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд нийгэм, улс төрд рейтинг өндөр яваа амжилттай улстөрч. Тэрбээр дүүргийн прокуророос ажлын гараагаа эхэлснээс хойш тойргийн прокурор, мужийн Ерөнхий прокурор, дэд Ерөнхийлөгч гээд ажилласан бүх салбартаа амжилттай байж, АНХДАГЧ гэх нэр зүүж яваа нэгэн. Түүнийг сунгаанаас нэрээ татсан Жо Байден, экс Ерөнхийлөгч Барак Обама, Хиллари Клинтон нар дэмжиж буйгаа илэрхийлж, ард иргэд, дэмжигчдээ түүнд саналаа өгөхийг уриалаад буй. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч К.Харрисыг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа.

Харин баримталж буй бодлогын хувьд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай байгаа Дональд Трамп, Камала Харрис нар олон улсын харилцаа, дотоодын асуудалтай холбоотой бодлогуудаа кампанит ажлаараа танилцуулаад буй. Тухайлбал, 2016-2020 онд төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэсэн Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-тай шууд хамааралтай байсан мөргөлдөөнүүдийг үл хайхарч, хориг арга хэмжээний бодлогыг олон удаа ашигласан нь америкчуудын дургүйцлийг төрүүлснээс гадна ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн том гүрнүүдээс хариу арга хэмжээ авахуулсан. Америкчууд Дональд Трампыг “хэт нарциссист” хүн хэмээн тодорхойлдог бөгөөд Ерөнхийлөгчийн хувиар хэрэгжүүлдэг прагматик ажлууд нь өнөөгийн АНУ-д тохиромжгүй хэмээн дүгнэжээ. Эсрэгээрээ Ардчилсан намаас сонгогдох өндөр магадлалтай байгаа Камала Харрисын хувьд төвийг сахисан үзэл баримтлалтай нэгэн гэнэ. Прокуророор ажиллаж байсан уг нэр дэвшигч Тангарагтны шүүхийн өмнө үг хэлж “сурсан”-аас гадна олон улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар төвийг барьж, аль аль талдаа ашигтай байж болох шийдвэр гаргана гэсэн өндөр хүлээлт сонгогчдын дунд байгаа юм.

Урьд өмнөх АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас ялгаатай нь энэ удаагийн сонгууьд нэр дэвшигчид нэгэнтэйгээ харилцан адилгүй, ялгаатай бодлого төлөвлөж, амлалт өгч байна. Тухайлбал,
Ардчилсан намаас нэр дэвшиж буй Камала Харрисын гол амлалт нь жендэрийн тэгш байдал, арьс өнгө, цагаачлалын бодлогод анхаарал хандуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо чангатгах. Мөн тэрбээр АНУ-ын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, гадаад бодлогод эвсэг хамтын ажиллагааг эрхэмлэхээ мэдэгдээд буй.
Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Трамп АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад илүү их анхаарал хандуулж, Камала Харрисын эсрэг буюу цагаачлалын хяналтыг чангатгах бодлого баримтлахаа мэдэгдсэн. Тэрбээр АНУ-ын эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэхийг зорих гэнэ. Мөн БНХАУ тэргүүтэй орнуудтай гадаад худалдааны хатуу бодлого баримтлах аж.
Бие даан нэр дэвшиж буй Роберт Кеннеди Жуниор иргэдийн эрх ашгийг хамгаалахад гол анхаарлаа хандуулж, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхийг уриалсан. Түүний хувьд вакцины тухай бодлого, эрүүл мэндийн тогтолцооны хараат байдлыг багасгахыг эрмэлздэг нь бусад нэр дэвшигчийн саналтай зөрчилдөж байгаа гэнэ.
Түүнчлэн энэ удаагийн АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгуулиар онцлох зүйлүүдийн нэг нь тэрбумтнуудын оролцоо, нэр дэвшигчдийн хөрөнгө оруулалт. Тухайлбал, Америкийн тэрбумтнууд энэ сонгуулиар урьд өмнөхөөсөө илүү хөрөнгө “хаясан” бөгөөд АНУ-ын Татварын шударга байдлын төлөөх тайланд дурдсанаар нийт 150 тэрбумтан гэр бүл сонгуульд нэр дэвшигчдийн дэмжихэд 1.9 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Энэ дүн нь өмнөх сонгуулиас даруй 58 хувиар илүү байгаа аж.

Тодруулбал, энэ удаагийн сонгуулийн кампанит ажилд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампын сонгуулийн сурталчилгаанд 570 сая ам.доллар, Камала Харрисынхт 130 сая ам.доллар зарцуулжээ. Үүнд “Microsoft”-ийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, “Bloomberg”-ийн босс Майкл Блүүмберг нар Камала Харрист тус бүр 50 сая ам.доллар өгсөн байна. Харин нөгөө талд дэлхийн толгой баячуудын нэг Элон Маск Дональд Трампт 118 сая ам.доллар хандивласан бөгөөд сонгуулийн санал хураах өдөр хүртэл өдөр бүр Пенсильвани мужаас Д.Трампыг дэмжигчид сая ам.доллар өгч байв.

| АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: АНХНЫ ЭМЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮ, АМЕРИКИЙН “СЭРГЭН МАНДАЛТ” УУ |
|
OVEP хөтөлбөрийн танилцуулах сургалт боллоо
2026-04-14 16:45:32
Н.НОМТОЙБАЯР: СТАНДАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙНЭ
2026-04-14 13:56:09
"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно
2026-04-14 13:39:28
Жүдочид Азийн аваргад оролцохоор мордлоо
2026-04-14 13:14:20
"Love letters" романтик драмын жүжгийг анх удаа Монголын тайзнаа амилуулна
2026-04-14 12:58:56
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-14 12:31:13
Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-04-14 10:43:27
"Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэн нээлтээ хийнэ
2026-04-14 10:34:18
Красноярск хотод “Каллиграфи гоо сайхан ба мэргэн ухаан” үзэсгэлэн нээв
2026-04-14 10:16:33
Энэтхэг Улс руу коксжих нүүрс тээвэрлэнэ
2026-04-14 09:51:32
Дархан хотод сагсан бөмбөгийн "U17” ангиллын улсын аваргын нээлт боллоо
2026-04-14 09:01:23
Нидерландын алтан зул цэцгийн баяр эхэллээ
2026-04-14 08:42:11
Монгол-Польшийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурлаа
2026-04-14 08:26:13
Дугуйчид Киргизстаны олон улсын тэмцээнд амжилттай уралдаж эхэллээ
2026-04-14 08:14:28
"БҮСГҮЙН ЗУРВАС"-ЫН ИТГЭЛ, "THE LOVER"-ЫН САРА, "ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР"-ЫН ТӨГСӨӨГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН Б.ЗОЛЗАЯА ОДОО ТАТЬЯНАД "ХУВИРНА"
2026-04-14 07:21:47
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-04-14 07:00:22
Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН
2026-04-14 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХГҮЙ БОЛЧИХОВ УУ ДАА
2026-04-14 07:00:00
ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС УДАА ДАРАА АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ДАРХАН ЭРХТЭЙГЭЭР ДАХИАД АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ
2026-04-14 07:00:00
Г.АНУДАРЬ: Дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан
2026-04-14 07:00:00
Манай хоккейн баг, Узбекистаны багт 1:26-аар хожигдлоо
2026-04-13 16:59:17
“Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ
2026-04-13 15:48:18
ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон
2026-04-13 15:45:17
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нээлтээ хийлээ
2026-04-13 15:08:02
БАЯНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ҮХЭРТЭЭ ЯВСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ, АМИА АЛДСАН
2026-04-13 14:51:43
ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон
2026-04-13 14:46:48
“САНЬЯА-2026" Азийн элсний наадамд тамирчдыг үдэн гаргалаа
2026-04-13 14:41:53
Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-04-13 14:11:54
Туялзуур сэлэмний “Дуэл” клубийн тамирчид 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-04-13 14:07:38
"Сэтгэлийн уяа" киноны эмээгийн дүрийг МУГЖ У.Уранчимэг бүтээжээ
2026-04-13 14:01:20
Унгар Улсад “ДҮҮЛЭН НИС” бий, биелгээний өдөрлөг болно
2026-04-13 10:08:21
Оюуны спортын наадмын шатрын аваргууд тодорлоо
2026-04-13 09:33:53
МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР
2026-04-13 07:39:35
Д.Хүдэрбулга улсын заан цолтны хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ
2026-04-13 07:30:00
Х.ЧОЙЛХАГВА: "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн
2026-04-13 07:22:00
Ж.Отгонжаргал мэргэжлийн боксын "WBC OPBF" аварга боллоо
2026-04-13 07:20:00
Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК-тай гэрээ байгууллаа
2026-04-13 07:10:00
ЁЛТЫН САВ ГАЗРЫГ МОНГОЛЫН НУТАГТ АВЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Ж.КАМЕШТАЙ, Ш.ЗУЛЬФХАР НАРЫН ТҮҮХ
2026-04-13 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ “СЭРГЭН МАНДАЛТ” ЭХЭЛЖЭЭ
2026-04-13 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛИЙН ЗҮТГҮҮЛСЭН АН-ЫН ДЭМЖЛЭГГҮЙ “ГЕНСЕК”
2026-04-13 07:00:00
ТАНИЛЦ: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР 134.5 ТЭРБУМЫН ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН “ТЭНҮҮН-ОГОО” ХХК ТЭРГҮҮТЭЙ 27 ЯЛЛАГДАГЧ
2026-04-13 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ТАВИУЛ”-УУД “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д 100 ТЭРБУМААР ДИЗЕЛЬ ШАХЖЭЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-04-13 06:53:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |