Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ удаа Улаанбаатарт төрийн тэргүүний түвшний айлчлал хийж буй Казахстан Улс нь олон улсын зах зээлд сүүлийн жилүүдэд цойлох болсон ураны салбарт толгой цохидог, олборлолтоороо тэргүүлдэг, дэлхийн ураны гол тоглогчдын нэг. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын айлчлалаар яригдах асуудлууд болон тус орны уран олборлолтын сайн жишээний талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Уг айлчлал нь 2008 онд Казахстан Улсын Ерөнхийлөгч айлчилснаас хойш 16 жилийн дараа болж буй төрийн тэргүүний түвшний айлчлал болж буйгаараа онцлогтой. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн хэлэлцэж, уламжлалт найрсаг харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх асуудлууд яригдана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухайд санал солилцох төлөвлөгөөтэй байгаа.

Түүнчлэн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, мэдээллийн технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нөлөөлөх чухал баримт бичгүүдийг хоёр орны Засгийн газар болон байгууллагад хооронд байгуулах аж.
Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоож байсан. Харин энэ удаагийн айлчлал нь дипломат харилцаа тогтоосны 32 жилийн түүхээ харилцан ярилцаж, санал, дүгнэлт хийх гэдэг утгаараа хоёр орны цаашдын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулахыг судлаач, шинжээчид хэлж байна.
Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Казахстаны төрийн тэргүүн Касым-Жомарт Кемелевич Токаев 1953 оны тавдугаар сарын 17-ны өдөр Алматы хотод төрсөн, өдгөө 71 настай. Тэрбээр төрсөн хотдоо өсөж, ерөнхий боловсрол эзэмшин ОХУ-д очиж сурсан бөгөөд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд олон улсын харилцааны мэргэжил эзэмшсэн байдаг. Улмаар ОХУ-д дээд боловсрол эзэмшээд БНХАУ-д хэл судлалын сургуульд сурч, эргэн ОХУ-д очиж, тус улсын Гадаад хэргийн яамны дипломат академийг төгсжээ.

К.Токаев ажлын гараагаа ЗХУ-аас БНХАУ-д суух Элчин сайдын яамнаас эхэлсэн бөгөөд ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам, ЗХУ-ын Гадаад хэргийн яам, яамны I-II нарийн бичгийн дарга, Казахстан Улсын Гадаад хэргийн сайдын нэгдүгээр орлогч, Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдын орлогч, Ерөнхий сайд, Сенатын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байсан нэгэн. Харин 2019 онд Казахстаны Ерөнхийлөгч асан Н.Назарбаев өөрийн хүсэлтээр ажлаа өгсөнтэй холбоотойгоор явуулсан ээлжит бус сонгуулиар К.Токаев Казахстаны төрийн тэргүүнээр сонгогдсон байдаг.
Ташрамд дурдахад, Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев төрийн тэргүүн болохоосоо өмнө хоёр ч удаа Монголд айлчилж байсан. Тэрбээр 2006 онд Казахстаны Гадаад хэргийн сайдын хувиар, 2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн хувиар Монголд айлчилж байсан бөгөөд энэ удаагийн төрийн тэргүүний түвшний айлчлал түүний Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал болж байгаа юм.

Дээр дурдсанчлан энэ айлчлалын өөр нэгэн гол сэдэв нь уран. Тухайлбал, Бүгд Найрамдах Франц Улстай уран салбарт хамтран ажиллах протоколд гарын үсэг зурж, уран олборлох төсөл эхлүүлэхээр зэхэж буй манай оронд дэлхийн ураны гол тоглогчдын нэг, олборлолтоороо тэргүүлэгч Казахстан Улсын төрийн тэргүүн айлчилж байгаа нь сайн мэдээ байж болно.
Тодруулбал, ураны олборлолтын арга барилд өөрчлөлт орсноос хойш буюу 1990 оноос хойш дэлхийн ураны зах зээлийг атгаж, байгаа цөөн орон дунд БНХАУ, ОХУ-аас гадна Бүгд Найрамдах Казахстан Улс багтаж, бас сүүлийн жилүүдийн олборлолтоороо тэргүүлж байгаа. Казахстаны амжилт үзүүлсэн түүхээс дурдвал, улс төрийн нөхцөл байдал, дотоод хагарлаасаа болж олон улсад “муу” нэртэй байдаг ч Казахстан Улс байгалийн баялгаа үр ашигтай ашиглаж, Дундад Азид маш хурдацтай хөгжиж буй орон. Тухайлбал, Казахстан хромит, вольфрам, хар тугалга, цайр, марганец, мөнгө, ураны баялагтай бөгөөд ашиг малтмалын баялгаараа дэлхийд тэргүүлэгч орны тоонд ордог.

Казахстан Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байхдаа буюу анх 1943 онд ураны хайгуул хийж эхэлсэн бөгөөд 20 орчим жилийн хугацаанд хэд хэдэн ураны далд уурхайн нээн илрүүлж, 1950-аад оноос уран олборлож эхлэн эерэг үр дүнд хүрч эхэлжээ. Тэр цагаас хойш газрын тосоор дэлхийд танигдсан Казахстан газрын тосны зэрэгцээ ураны салбараа хөгжүүлж, энэ төрлийн салбарт хөрөнгө оруулалт хийж байсны үр дүн нь 2000-аад оны сүүлчээр гарсан байдаг. Тухайлбал, хагас зуун жилийн турш дэлхийн цөхийн хөтөлбөрийн гол эх үүсвэрүүд нэг байна гэж яригдаж ирсэн Казахстан 2009 онд дэлхийн ураны олборлолтыг тэргүүлж, нийт олборлолтынх нь 28 хувийг эзэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш Европт газрын тосоороо танигдсан Казахстан сэргээгдэх эрчим хүч, олон улсын шил шилээ даран нэгдэж буй цөмийн хөтөлбөр, уран олборлолтын гол тоглогч болжээ. Казахстан 2009 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй 10 гаруй жил дараалж, жил 20 мянга гаруй тонн уран олборлож, зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд 2022 оны байдлаар дэлхийн нийт уран олборлолтын 43 хувийг дангаараа бүрдүүлсэн байдаг.
Бүгд Найрамдах Казахстан Улс хагас Ерөнхийлөгчийн засаглалтай. Харин хууль тогтоох эрх мэдлийг Засгийн газар, парламент хоёул эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Тэгвэл Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан тус улс сүүлийн 20 орчим жил дэлхийд чухал ач холбогдол болж буй түүхий эдийн гол тоглогч болж, баялгаа ашигтай, зүй зохистой ашиглаж байгаагийн шалтгааныг олон улсын судлаач, шинжээчид Ашигт малтмалын тухай хуультай нь холбон тайлбарладаг байна. Тухайлбал, Казахстан Улсад дотоодын компаниуд олборлолт хийхээс гадна олон улсын компаниуд олборлолт хийхийг бүрэн зөвшөөрдөг бөгөөд Ашигт малтмалын тухай хуульдаа төмрийн хүдэр, марганец, манга хүдэр, хромын хүдэр зэрэг баяжмалын олборлолтод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө 16.2 хувьд тусгаад зогсохгүй баялаг, түүхий эдийн салбартай холбоотой жижиг хууль, зарчмуудаа сайн бөгөөд эх орондоо ашигтай, үр дүнтэй байхаар тусгасан нь Дундад Азид хөгжлөөрөө тэргүүлж буй Казахстаны баялаг дагасан хөгжлийн эхлэл болсон аж.

| КАЗАХСТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ К.ТОКАЕВЫН МОНГОЛД ХИЙХ АЙЛЧЛАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ БУЮУ ДЭЛХИЙН УРАНЫ ГОЛ ТОГЛОГЧ ОРНЫ БАЙР СУУРЬ |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |