Олон улсад огцом хүчирхэгжих болсон “Брикс”, “20-ийн бүлэг”-тэй холбоотойгоор гаднын судлаач, шинжээчид “Их долоо”-гийн бүлгийн нүүдлүүд суларч байгааг онцлох болсон. Тухайлбал, “20-ийн бүлэг”, “Брикс” хоёуланд нь байдаг орнууд ирэх жилүүдэд илүү хүчирхэгжиж, тэр чинээгээрээ эдийн засгаа тэлэх боломжтой ч “20-ийн бүлэг”-т байдаг “Их долоо”-гийн орнуудын хөдөлгөөн удааширч, олон улсад нүүрлэж буй инфляцийн өсөлт, үнийн дарамтаас холдож чадахгүй байх” гэж таамаглаж буй. Харин олон улсад эдийн засаг, зах зээлийн амаргүй нөхцөл байдал тулгарсантай холбогдуулан хүч нь улам суларч байгаа гэгдэж буй энэ үед дэлхийг эдийн засаг, аж үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг гэх тодотголтой “Их долоо”-гийн орнууд Италид чуулж байна.
“Их долоо”-гийн бүлэг нь дэлхийн улс төр, эдийн засгийн бодлогыг тодорхойлох эрх мэдэлтэй олон улсын нэгдэл. Тус нэгдэл анх 1975 онд байгуулагдсан цагаасаа хойш олон улсын эдийн засгийн тогтвортой байдал, аюулгүй байдал, хөгжлийн асуудлуудыг хариуцаж, нэгдлээрээ дамжуулан удирдан зохион байгуулах, чиглүүлэх ажил хийж ирсэн байдаг. “Их долоо”-гийн бүлэгт АНУ, Их Британи, Япон, Герман, Франц, Итали, Канад зэрэг дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг гүрнүүд багтдаг бөгөөд Европын холбоо ч уг бүлгийн зарим уулзалтад оролцдог. Харин Италийн Фасано хотод болж байгаа энэ удаагийн уулзалтаар глобал сорилтуудын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Түүнчлэн “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтаар яригдах гол сэдвүүдийг дэлхийд өрнөж байгаа хоёр геополитикийн асуудалтай холбож тайлбарлаж болох гэнэ. Тухайлбал,
“Их долоо”-гийн удирдагчид Украиныг ОХУ-ын түрэмгийллээс хамгаалах олон улсын дэмжлэгээ үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Харин энэ удаагийн уулзалтаар Украинд нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн тулд ОХУ-ын царцаагдаад буй хөрөнгөөс хүү бодож, ашиглах асуудлыг хэлэлцэх гэнэ. Үүний хүрээнд 50 орчим тэрбум ам.долларын хөрөнгө босгож, Украины сэргээн босголтыг санхүүжүүлэх санаачилга гаргаад байгаа юм.

Одоогоос жилийн өмнө эхэлсэн Газын зурвасын мөргөлдөөн өдгөө зарим улсын хямралд хүчтэй нөлөөлж байна. Үүнтэй ч холбогдуулан “Их долоо”-гийн удирдагчид Газын асуудлаар дахин хэлэлцэж, хүмүүнлэгийн тусламжийг сайжруулах, гал зогсоох хэлэлцээр байгуулах боломжийг судална. Түүнчлэн Ойрх Дорнодод дахин энх тайван тогтоож, хямралыг шийдвэрлэхийн тулд “Их долоо” үйл ажиллагаа явуулах гэнэ.

Эдийн засгийн салбарт “Их долоо”-гийн орнуудын дунд стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал асуудал болно. Ялангуяа стратегийн ач холбогдол бүхий түүхий эдийн хангамжийг баталгаажуулах, инфляцийн дарамтыг багасгах чиглэлд хамтран ажиллах шаардлагатай байна. Үүнээс гадна, хиймэл оюун ухааны хөгжлийн эрсдэл, түүний зохицуулалт, хяналт нь уулзалтын нэгэн чухал сэдэв болж байна. “Их долоо”-гийн бүлгийн орнууд энэ технологийг зохистой хөгжүүлэхийн тулд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх бодлогыг боловсруулахыг зорьж байгаа юм.

Өнгөрсөн уулзалтуудын нэгэн адил энэ жил уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл чухал сэдэв байх болно. Сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг дэмжих, Африкийн орнуудтай эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь “Их долоо”-гийн орнуудын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Германы Канцлер Олаф Шольц, Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо зэрэг дэлхийн томоохон удирдагч оролцоно. Мөн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель нар чуулганд оролцож байгаагаараа онцлог болж байгаа аж.
Түүнчлэн энэхүү уулзалтад олон улсын нэр хүндтэй төлөөлөгчид, урилгаар оролцох улс орнуудын удирдагчид багтах бөгөөд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зэрэг дэлхийн удирдагчид оролцоно.

2024 оны "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн олон улсын харилцааны стратегийн бодлогыг тодорхойлох, улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн болон аюулгүй байдлын олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой юм. Энэ уулзалтын үр дүн нь дэлхийн геополитикийн төлөвлөгөөг тодорхойлж, олон улсын хөгжлийн ирээдүйн чиг хандлагад нөлөөлөх чухал үүрэгтэй гэж үзэж байна.
| “ИХ ДОЛОО”-ГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД: ДЭЛХИЙГ НӨМӨРСӨН САНХҮҮГИЙН АСУУДАЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН АЙДАС |
|
OVEP хөтөлбөрийн танилцуулах сургалт боллоо
2026-04-14 16:45:32
Н.НОМТОЙБАЯР: СТАНДАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ АЖЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ХИЙНЭ
2026-04-14 13:56:09
"Дон Кихот" балетыг ирэх амралтын өдрүүдэд тоглоно
2026-04-14 13:39:28
Жүдочид Азийн аваргад оролцохоор мордлоо
2026-04-14 13:14:20
"Love letters" романтик драмын жүжгийг анх удаа Монголын тайзнаа амилуулна
2026-04-14 12:58:56
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-04-14 12:31:13
Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
2026-04-14 10:43:27
"Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэн нээлтээ хийнэ
2026-04-14 10:34:18
Красноярск хотод “Каллиграфи гоо сайхан ба мэргэн ухаан” үзэсгэлэн нээв
2026-04-14 10:16:33
Энэтхэг Улс руу коксжих нүүрс тээвэрлэнэ
2026-04-14 09:51:32
Дархан хотод сагсан бөмбөгийн "U17” ангиллын улсын аваргын нээлт боллоо
2026-04-14 09:01:23
Нидерландын алтан зул цэцгийн баяр эхэллээ
2026-04-14 08:42:11
Монгол-Польшийн хамтын ажиллагааны замын зурагт гарын үсэг зурлаа
2026-04-14 08:26:13
Дугуйчид Киргизстаны олон улсын тэмцээнд амжилттай уралдаж эхэллээ
2026-04-14 08:14:28
"БҮСГҮЙН ЗУРВАС"-ЫН ИТГЭЛ, "THE LOVER"-ЫН САРА, "ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР"-ЫН ТӨГСӨӨГ БҮТЭЭСЭН ЖҮЖИГЧИН Б.ЗОЛЗАЯА ОДОО ТАТЬЯНАД "ХУВИРНА"
2026-04-14 07:21:47
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-04-14 07:00:22
Д.ШИЙРЭВМАА: ЛААГ УРЛАГ БОЛГОЖ, ЭКО БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭХИЙН ТУЛД “CANDLE ART MONGOLIA”-Г ҮҮСГЭН БАЙГУУЛСАН
2026-04-14 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХГҮЙ БОЛЧИХОВ УУ ДАА
2026-04-14 07:00:00
ДОРНОДЧУУДЫГ ХҮНЦЛЭЭР ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС УДАА ДАРАА АЛДСАН ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ДАРХАН ЭРХТЭЙГЭЭР ДАХИАД АЖИЛЛААД ЭХЭЛЖЭЭ
2026-04-14 07:00:00
Г.АНУДАРЬ: Дуслуулсан хөлс бүрээ үнэлүүлэх амжилт гарган, медаль хүртэх л сайхан
2026-04-14 07:00:00
Манай хоккейн баг, Узбекистаны багт 1:26-аар хожигдлоо
2026-04-13 16:59:17
“Ногоон автобусны” гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэнэ
2026-04-13 15:48:18
ЦЕГ: Хүй долоо худгийн орчмоос сураггүй болсон Солонгос иргэний цогцос олдсон
2026-04-13 15:45:17
“Намайг дагуулаад яваач” драмын жүжиг нээлтээ хийлээ
2026-04-13 15:08:02
БАЯНХАЙРХАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ: ҮХЭРТЭЭ ЯВСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮХЭД МОРИНООСОО УНАЖ, АМИА АЛДСАН
2026-04-13 14:51:43
ЦЕГ: Энэ оны нэгдүгээр улирдын байдлаар 518 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон
2026-04-13 14:46:48
“САНЬЯА-2026" Азийн элсний наадамд тамирчдыг үдэн гаргалаа
2026-04-13 14:41:53
Монголын шатарчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-04-13 14:11:54
Туялзуур сэлэмний “Дуэл” клубийн тамирчид 5 алт, 5 мөнгө, 6 хүрэл медаль хүртэв
2026-04-13 14:07:38
"Сэтгэлийн уяа" киноны эмээгийн дүрийг МУГЖ У.Уранчимэг бүтээжээ
2026-04-13 14:01:20
Унгар Улсад “ДҮҮЛЭН НИС” бий, биелгээний өдөрлөг болно
2026-04-13 10:08:21
Оюуны спортын наадмын шатрын аваргууд тодорлоо
2026-04-13 09:33:53
МУГЖ Б.ТУЯАГИЙН БҮТЭЭСЭН БОНДГОР БҮЖИН, АДТАЙ ЖААЛ, ДҮРСГҮЙ НЭГНИЙ ДҮР ОДОО Ч СЭТГЭЛД ОЙР
2026-04-13 07:39:35
Д.Хүдэрбулга улсын заан цолтны хүндэтгэл үзүүлэх барилдаанд түрүүллээ
2026-04-13 07:30:00
Х.ЧОЙЛХАГВА: "МАД" киногоороо эх орноо хайрлаж, эзэн нь байгаарай гэж залууст хэлэхийг хүссэн
2026-04-13 07:22:00
Ж.Отгонжаргал мэргэжлийн боксын "WBC OPBF" аварга боллоо
2026-04-13 07:20:00
Олон улсын таеквондо-гийн Монголын холбоо, “Электро Бау” ХХК-тай гэрээ байгууллаа
2026-04-13 07:10:00
ЁЛТЫН САВ ГАЗРЫГ МОНГОЛЫН НУТАГТ АВЧ ҮЛДЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН Ж.КАМЕШТАЙ, Ш.ЗУЛЬФХАР НАРЫН ТҮҮХ
2026-04-13 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБООНЫ “СЭРГЭН МАНДАЛТ” ЭХЭЛЖЭЭ
2026-04-13 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛИЙН ЗҮТГҮҮЛСЭН АН-ЫН ДЭМЖЛЭГГҮЙ “ГЕНСЕК”
2026-04-13 07:00:00
ТАНИЛЦ: “НОГООН АВТОБУС”-НЫ ХЭРГЭЭР 134.5 ТЭРБУМЫН ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ БАРАГДУУЛСАН “ТЭНҮҮН-ОГОО” ХХК ТЭРГҮҮТЭЙ 27 ЯЛЛАГДАГЧ
2026-04-13 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ТАВИУЛ”-УУД “ШИВЭЭ-ОВОО” ТӨХК-Д 100 ТЭРБУМААР ДИЗЕЛЬ ШАХЖЭЭ, Н.УЧРАЛ САЙД АА
2026-04-13 06:53:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |