Дэлхийн сонгуулийн жил гэгдэж буй 2024 онд 80 орчим орон Ерөнхийлөгч, парламент, орон нутгийн сонгуулиа хийж байна. Тухайлбал, манай гаригийн нийт хүн амын 40 гаруй хувь, дөрвөн тэрбум хүн, ДНБ-ий 54 хувийг хамруулсан сүүлийн хэдэн жилд тохиогоогүй дэлхийн их сонгуулийн жил болж байгаа билээ.
Монгол Улсын хувьд дэлхийн сонгуулийн жилд парламентын сонгуулиа хийснээс гадна удахгүй орон нутгийн сонгууль хүлээж буй. Гэсэн ч зөвхөн дотоодын сонгуулиас гадна манай орон сүүлийн жилүүдэд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, харилцаагаа өргөжүүлж буй гуравдагч хөршүүдийн төрийн тэргүүнийг сонгох, парламентын “өнгө”-ийг шийдэх чухал сонгуулиудыг анхаарах нь зүйтэй. Монгол Улсын Их хурлын 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор шинэчлэн батлагдсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх” гэж заасан байдаг. Тэгвэл Монгол Улсын хувьд 2022 оноос АНУ, БНСУ зэрэг “гуравдагч хөрш”-үүдтэй харилцаагаа өргөжүүлэн сайжруулж, албан ёсны гэрээ хэлцэл хийн, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад буй. Мөн Бүгд Найрамдах Франц Улстай ураны салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, 1.7 тэрбумын гэрээний протоколд гарын үсэг зурсан. Тэгвэл дээр дурдсан гурван оронд энэ онд Ерөнхийлөгч, парламент, Үндэсний ассамблейн чухал сонгуулиуд болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор харилцаагаа сайжруулж буй “гуравдагч хөрш”-үүдийн сонгуулийн тухай мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ирэх арваннэгдүгээр сард эхэлнэ. Одоогийн Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн сунгаанаас нэрээ татсанаас хойш Цагаан ордонд суух төрийн тэргүүнд Бүгд Найрамдах намаас экс Ерөнхийлөгч Дональд Трамп, Ардчилсан намаас дэд Ерөнхийлөгч Камала Харрис, бие даан Роберт Кеннеди нар нэр дэвшиж буй. Хуулийн хугацаанд сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлснээс хойш сунгаанд Ерөнхийлөгч асан Дональд Трамп чансаа өндрийн зэрэгцээ Пенсильвани мужид болсон халдлагаас хойш нэр хүнд нь ч тодорхой хэмжээнд өссөн. Тухайлбал, Пенсильвани мужид сонгуулийн сурталчилгаагаа хийж явсан Д.Трампыг үг хэлэх үеэр түүн рүү халдагч дайрч, нэр дэвшигч рүү буудсан байдаг. Сум Д.Трампын чихэн тус газрыг оносон бөгөөд халдлагаас хойш хэдэн өдрийн турш олны өмнө гараагүй Д.Трамп Бүгд Найрамдах намынхаа их хуралд “баатрын дүр”-ээр эргэн ирж, “Америк ялна” хэмээн мэдэгдэл хийснээрээ сонгуулийн кампанит ажлын хувьд бусад нэр дэвшигчээсээ нэг алхмын урд гарсан. Тухайн үед нэр хүнд нь өссөн Дональд Трампыг улс төрийн рейтинг нь унаж явсан Жо Байденгийн эсрэг хялбар ялалт байгуулж, дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал 90 гаруй хувьтай болсныг улс төр судлаач, шинжээчид хэлж байв.

Харин өдгөө 82 настай одоогийн Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн сунгаанаас нэрээ татаж, өөрийнхөө оронд Америкийн нийгэм, улс төрд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд хүлээлт, рейтинг өндөр байгаа дэд Ерөнхийлөгч Камала Харрисыг нэр дэвшүүлснээр Ардчилсан нам дахин төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай болсон. Камала Харрисын хувьд ази-америк гаралтай бөгөөд сүүлийн 10 орчим жилийн хугацаанд нийгэм, улс төрд рейтинг өндөр яваа амжилттай улстөрч. Тэрбээр дүүргийн прокуророос ажлын гараагаа эхэлснээс хойш тойргийн прокурор, мужийн Ерөнхий прокурор, дэд Ерөнхийлөгч гээд ажилласан бүх салбартаа амжилттай байж, АНХДАГЧ гэх нэр зүүж яваа нэгэн. Түүнийг сунгаанаас нэрээ татсан Жо Байден, экс Ерөнхийлөгч Барак Обама, Хиллари Клинтон, дэлхийн тэргүүн баян Элон Маск нар дэмжиж буйгаа илэрхийлж, ард иргэд, дэмжигчдээ түүнд саналаа өгөхийг уриалаад буй. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч К.Харрисыг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа.
Харин баримталж буй бодлогын хувьд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай байгаа Дональд Трамп, Камала Харрис нар олон улсын харилцаа, дотоодын асуудалтай холбоотой бодлогуудаа кампанит ажлаараа танилцуулаад буй. Тухайлбал, 2016-2020 онд төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэсэн Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд АНУ-тай шууд хамааралтай байсан мөргөлдөөнүүдийг үл хайхарч, хориг арга хэмжээний бодлогыг олон удаа ашигласан нь америкчуудын дургүйцлийг төрүүлснээс гадна ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн том гүрнүүдээс хариу арга хэмжээ авахуулсан. Америкчууд Дональд Трампыг “хэт нарциссист” хүн хэмээн тодорхойлдог бөгөөд Ерөнхийлөгчийн хувиар хэрэгжүүлдэг прагматик ажлууд нь өнөөгийн АНУ-д тохиромжгүй хэмээн дүгнэжээ. Эсрэгээрээ Ардчилсан намаас сонгогдох өндөр магадлалтай байгаа Камала Харрисын хувьд төвийг сахисан үзэл баримтлалтай нэгэн гэнэ. Прокуророор ажиллаж байсан уг нэр дэвшигч Тангарагтны шүүхийн өмнө үг хэлж “сурсан”-аас гадна олон улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар төвийг барьж, аль аль талдаа ашигтай байж болох шийдвэр гаргана гэсэн өндөр хүлээлт сонгогчдын дунд байгаа юм.

Бүгд Найрамдах Франц Улсын парламентын доод танхим буюу Үндэсний ассамблейн сонгууль “Парис-2024” олимпын наадам эхлэхээс сар гаруйн өмнө болж өнгөрсөн. Тус парламентын сонгуульд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны тэргүүлэг “Хамтдаа” эвсэл ялагдал хүлээсэн бөгөөд зүүний үзэлт “Шинэ ардын фронт” эвсэл ялалт байгуулсан билээ. Улмаар Францын Үндэсний ассамблейн 577 суудлыг “Шинэ ардын фронт”, “Хамтдаа”, “Үндэсний эвсэл” зэрэг нам, эвсэл хуваан авч, зуны олимпын наадамтай зэрэгцэн Засгийн газраа хэрхэн байгуулах тухай маргаан өрнөж байлаа.

Үндэсний ассамблейн сонгуулийн санал хураалтын үр дүн гарсны дараа Эммануэл Макроны ойрын хүн гэгддэг Ерөнхий сайд Габриэл Аттал ажлаа хүлээлгэн өгсөн. Зуны олимпын наадам зэрэгцсэн хүнд үе байсан тул Ерөнхийлөгч Э.Макрон Засгийн газар, Ерөнхий сайдыг “Парис-2024” олимпын дараа зарлах болсон тухай мэдэгдсэн. Тухайн үед шинэ Ерөнхий сайдаар парламентын сонгуульд хамгийн олон суудал авсан “Шинэ ардын фронт” эвслийн тэргүүн Люси Кастетын нэр яригдаж байв. Гэсэн ч Францын Засгийн газрыг тэргүүлэх шинэ Ерөнхий сайдаар нийт саналын ердөө зургаан хувийг авч, дөрөвт жагссан Ардчилсан намын гишүүн Мишель Барниер томилогдсон билээ. “Олимптой зэрэгцэж, Засгийн газраа зарлахгүй. Олны дунд үймээн дэгдэж болзошгүй” гэж сэрэмжлэн Парисын олимп дуустал хүлээсэн ч шинэ Ерөнхий сайдад сэтгэл дундуур байгаа францчууд олширч, Францын шинэ Засгийн газар байгуулагдаж, Ерөнхий сайд томилогдсон нь эсрэгээрээ Ерөнхийлөгч Эммануэл Макроны байр суурь ганхах хэмжээний асуудал дагуулаад байгаа гэнэ.
Одоогийн байдлаар Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөх эсэх асуудал ноцтой түвшинд хүрээгүй, ажлаа өгөх магадлал ч бага байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Харин саяхан ажилдаа орсон шинэ Ерөнхий сайд Мишель Барниерын хувьд улс төрийн карьераа “даруухан” авч яваа нэгэн бөгөөд эхний ээлжид өмнөх Засгийн газрын төлөвлөгөөт ажлуудыг үргэлжлүүлэн хийх төлөвтэй байгаа аж.

Сонгуулийн санал хураах байранд хяналтын камер, төхөөрөмж суулгасан байсан гэсэн маргааны улмаас санал хураалтаа хойшлуулж, дахин зохион байгуулсан Бүгд Найрамдах Солонгос Улс буюу Өмнөд Солонгосын Бүх нийтийн сонгууль энэ оны II улиралд болж өнгөрсөн. Бүх нийтийн сонгуулийн санал хураалтын дүнгээр сөрөг хүчин болох Ардчилсан нам ялалт байгуулж, Үндэсний ассамблейд 175 буюу олонхын суудал авсан бол эрх баригч Ардын нам 108 суудал авсан билээ. Солонгосын сүүлийн 32 жилийн түүхэн дэх хамгийн өндөр ирцтэй буюу 67 хувийн ирцтэй уг Бүх нийтийн сонгуулийг “Солонгосын Ерөнхийлөгчийн “далд сонгууль” ч гэж нэрлэх нь байдаг бөгөөд сөрөг хүчин эргэн ирж, томоохон ялалт байгуулснаар Ерөнхийлөгч Юн Сук Ёлын хувьд дотоод, гадаад бодлогодоо томоохон өөрчлөлт оруулах, байр суурьтаа анхаарах шаардлага гарсан гэж олон улсын агентлагууд үзэж байна.

Зарим талаараа гол сөрөг хүчин ялалт байгуулсан нь өнгөрсөн хэдэн жилийн турш солонгосчуудын анхаарлыг татсан Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон парламент хоорондын хурцадмал байдал “үргэлжилнэ” гэдгийг баталсан явдал болсон. Нөгөөтээгүүр Үндэсний ассамблейн 60 орчим хувийг эзэлж байгаа сөрөг хүчний томоохон эсэргүүцэлтэй тулгарах Ерөнхийлөгчийн хувьд нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүйн тулд өмнөх Засгийн газрын гол ажлаа болгож байсан орон сууцны хангамжийг нэмэх, ногоон бүсийн хязгаарлалтыг зөөлрүүлэх, дэд бүтцийн томоохон төслүүдээ хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулалгүй шинэ Засгийн газар, Үндэсний ассамблейн байр суурийг анзаарах, азнах шаардлага гарч буй гэнэ. Сөрөг хүчний талаас Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг сонгуулийн кампанит ажлын үеэс эхлэн “популист” хэмээн шүүмжилж байгаа бөгөөд шинэ Засгийн газар Ерөнхийлөгч Юн болон түүний гэр бүлтэй холбоотой байж болзошгүй засаг захиргааны байгууллагад шалгалт хийхээ мэдэгдээд буй. Хэрэв эрх баригч нам, Ерөнхийлөгч Юн Сук Ёлын нэр хүндийг сулруулах, цаашлаад албан тушаалаас нь унагах сөрөг хүчний гол “зорилт” биеллээ олбол Солонгосын Засгийн газарт “овоорсон” дотоод, гадаадын олон ажил хүлээлгийн байдалд шилжих өндөр эрсдэлтэй байгаа юм байна.

| ГУРАВДАГЧ ХӨРШҮҮДИЙН СОНГУУЛЬ: ХЭН ЯЛБАЛ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ ВЭ |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |