НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын тов дөхөж байгаа энэ үед шинэ гишүүний дуулиануудаас гадна НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нууц санал хураалт, ОХУ, Украин, Мьянмарын асуудал дахин дэлхий дахины анхаарлын төвд орлоо.
Курдын ажилчны намыг Сирийн ард түмний өөрөө хамгаалах хүчин, 2016 оны төрийн эргэлт хийхэд оролцсон гэж үздэг тул Анкара Курдын ажилчны намыг террорист байгууллагад тооцдог. Тиймээс террорист байгууллагад тооцсон бүлэг этгээдийг НАТО-д элсэх оронд ч гэсэн хориглож, үйл ажиллагаанд нь саад хийх шаардлага тавьж байгаа юм байна. Хэрэв Швед, Финланд Улс Туркийн талаас тавьсан болзолыг бүрэн хангавал энэ сарын сүүлээр болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар гишүүн орон болох боломжтой.

Зургадугаар сарын 29-30-ны өдөр Испанийн Мадрид хотод болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас өмнө хэд хэдэн орны гишүүнээр элсэх хүсэлттэй асуудлуудын зэрэгцээ саяхан засгийн эрхэнд суусан БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Юн Сок Ёл тус дээд хэмжээний уулзалтад оролцохоо мэдэгджээ. Ерөнхийлөгч Юн Сок Ёлын анхны албан ёсны айлчлал Мадридаар эхлэх бөгөөд эвслийн гишүүн улс, түнш орнуудын төлөөлөгчтэй уулзахаараа чухал ач холбогдолтойг БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн байна. Нэмэн дурдахад, НАТО энэ удаагийн дээд хэмжээний уулзалтдаа Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Япон гэсэн дөрвөн орон буюу Ази, Номхон далайн бүс нутгийн “акул”-уудыг урьсан нь олон асуулт бий болгож байгааг улстөр судлаачид онцолжээ.

Мьянмар Улсын цэргийн хүчин өнгөрсөн оны хоёрдугаар сард төрийн эргэлт хийж, дэлхий нийтийг цочирдуулаад байсан үе саяхан. Төрийн эргэлт хийсний дараа хуучин удирдагчдаа дөрвөн жилийн хорих ял ногдуулаад байсан Мьянмарын цэргийн удирдагчид төрийн эргэлт, эсэргүүцлийн жагсаалын үеэр баригдсан улстөрийн дөрвөн хоригдолд цаазын ял ногдуулжээ. Цаазын ял сонссон дөрвөн хоригдлын хоёр нь цэргийн дэглэмийг эсэргүүцсэн олны танил хүн байгаа аж. Сүүлийн 30 жилийн хугацаанд нэг ч хүнд цаазын ял ногдуулаагүй Мьянмар Улсад цэргийн удирдагчид “саагьж” байгааг ч зарим мэргэжилтэн хэлж байна.
Тус улсын засгийн эрхэнд байгаа цэргийн удирдагчдын дээрх үйлдлийг НҮБ-ын бие даасан хүний эрхийн шинжээчдийн багаас эхлэн АНУ, Франц тэргүүтэй орнууд буруушааж, ногдуулсан цаазын ялыг хүчингүйд тооцохыг уриалжээ. НҮБ-ын хүний эрхийн шинжээчид Мьянмарын цэргийнхний үйл ажиллагааг “Айдас төрүүлэх гэсэн бусармаг оролдлого” гэж хэлсэн аж. Одоогоор Мьянмар нөлөө бүхий цэргийн удирдагчид шийдвэрээ хүчингүйд тооцох эсвэл цаазын ялыг гүйцэлдүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Гэсэн ч олон улсын уриалгыг үйл ойшоож, цаазын ялыг гүйцэлдүүлж болзошгүйг олон шинжээч мэдэгдээд байгаа аж.

Өнгөрсөн өдрүүдэд дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудын нэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэ гишүүд. Нийт 15 гишүүнтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд таван байнгын гишүүн байдаг нь АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Франц. Үлдсэн 10 байнгын бус гишүүний бүрэн эрхийн хугацааг хоёр жил тутамд санал хураалтаар сольдог. Энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нууц санал хураалтаар Япон 184, Мальта 185, Швейцар 187, Эквадор 190, Мозамбик 192 саналаар сонгогджээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсон таван орноос Япон Улс 12 дахь удаагаа сонгогдож байгаа бол, Мозамбик, Швейцар Улс анх удаагаа сонгогдож байгаа юм байна.

Ирэх өвөлд бэлдэхийн тулд Украин Улсын Засгийн газраас “Нафтогаз” компанид өвлийн улирлын эхэн үед гэхэд 19 тэрбум шоо метр байгалийн хий нөөцлөхийг даалгажээ. “Украины түүхэн дэх хамгийн хүнд өвлийн улирал байж болзошгүй” гэж онцлоод байгаа ирэх өвөлд бэлдэхээр байгалийн хий, нүүрсний экспортоо “тэг” хүртэл зогсооно гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн байна.

Харин нөгөө талд мөргөлдөөнд маш олон тэрбум рубль “шатаасан” гэж буй ОХУ эдийн засгийн хүнд “цохилтод” өртсөн аж. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Эдийн засгийн хувьд өөрийгөө тусгаарлаж, өөртөө саад учруулахгүй” гэж мэдэгдээд байгаа ч, барууны орнууд болон түүний холбоотнуудын хориг арга хэмжээ үргэлжилсээр байна.
Хамгийн сүүлд гэхэд, Япон Улс ачааны машин, өөрөө буулгагч машин, бульдозероо ОХУ руу экспортлохоо зогсоов. Уул уурхайн техникийн ОХУ руу гарах экспортоо “тэг” хүртэл зогсоох уг хориг энэ сарын 17-ноос эхлэн бүрэн хэрэгжих гэнэ. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынх нь эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа, хориг арга хэмжээ авсан орнуудын удирдагчдад хандан “ОХУ-ын зах зээлийн орхиж байгаа гаднын олон компани хожим энэ шийдвэртээ харамсах болно. ОХУ бүх зүйлээ импортоор орлуулахыг эрмэлздэггүй. Харин гадаад хамтын ажиллагааг илүүд үздэг” гэсэн байна.


| ТОЙМ: НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нууц санал хураалт, НАТО-гийн 10 болзол |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |