Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн эмч өвчтнөө хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тус сумын Эрүүл мэндийн төвийн эмч 31 настай эрэгтэй Б тус эмнэлэгт коронавирусийн халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 14 настай охиныг өчигдөр буюу зургадугаар сарын 30-нд хүчиндэхийг завдсан байна. Охин болсон явдлын талаар гэрийнхэндээ хэлж, ар гэрийнхэн нь энэ тухай цагдаагийн байгууллагад гомдол гарган, дуудлага өгчээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Ийм дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь үнэн. Одоогоор хэргийг шалгаж байна” гэв.
Харин Шаамар сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Бат-Эрдэнэ “14 настай охины ар гэрийнхэн нь “Охиныг маань хүчиндэхийг завдсан” гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна лээ. Одоогоор манай эрүүл мэндийн төвийн эмч өвчтнөө хүчиндэхийг үнэхээр завдсан эсэх нь тодорхой болоогүй байна. Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэс энэ хэргийг шалгаж байгаа. Дараа дараагийн байгууллагууд үнэн эсэхийг тогтоох байх. Охины хувьд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдон, эмчлүүлж байсан. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.
| Коронавирусээр эмчлүүлж байсан 14 настай охиныг эмч нь хүчиндэхийг завджээ |
|
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |