Дагавар охиноо зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Б нь дагавар охиноо зодож, хүнд гэмтээжээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б мэдүүлэхдээ “Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруу” гэжээ.
Хохирогч М.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Шөнө гэртээ унтаж байтал хойд аав Б гаднаас согтуу орж ирээд ээжийг элдэвээр хэлээд байсан. Тэгээд гал тогооны өрөөнд ширээ, хана руу цохиод дуу чимээ гаргаад байхаар нь би явж очоод “Маргааш ажлын өдөр, унтаж амармаар байна” гэхэд надаас хэрүүл өдөөд байсан. Тэгсэн чинь ээж босож ирээд “Чи эрүүлдээ энэ асуудлаа ярь” гэсэн чинь ээжийг түлхээд унагаачихаар нь би Б г “Одоо боль” гэхэд намайг ор руу түлхээд унагаачихсан. Тэгээд “Чиний ээж архичин, чи ч архичин, чи орой үдэш юу хийж явдаг юм, энэ тэнд хэвтэж байдаг байлгүй” гээд дахиад намайг түлхсэн. Би унахдаа орон дээр байсан жижиг хураагддаг ширээг нүүрээрээ мөргөсөн. Үүний улмаас уруулын дотор талд цус хурсан байсан. Би маргааш нь ажилтай байсан болохоор ажлын хувцсаа өмсөөд ээжийн араас гарах гэтэл Б баруун гартаа хутга, зүүн гартаа заазуур барьчихсан, “Чи эмч гэлүү, үхсэн хүн ямар байдгийг харуулна” гээд далайхаар нь айгаад нүүрээ дараад доош харсан чинь толгойн дээр нэг удаа хутганы ар хэсгээр хүчтэй цохисон” гэжээ.
Гэрч Э.М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Бэлх-10-аас “Хажуу айлын хүн эхнэрээ зодоод байх шиг байна” гэсэн дуудлагын дагуу очиход нэг эгч гадаа гарч ирсэн зогсож байсан. Тухайн хүнтэй уулзахад “Манай нөхөр агсам тавиад байна” гэхээр нь гэр рүү нь ороход хаалга нь цоожтой байсан. Хаалгыг нь онгойлгоход 30-35 орчим насны эрэгтэй хүн гартаа хутга, заазуур барьчихсан зогсож байсан. Бид гарт нь байсан хутга, заазуурыг нь газарт тавиулаад, шууд машин руугаа аваад гарсан. Буцаж ороод гэрт байсан охиноос юу болсон талаар тодруулж мэдүүлэг авахад “Хойд аав Б нь ээжийг гарсны дараа хаалга хааж байгаад намайг ор руу түлхэж унагаагаад хутга барьж над руу далайгаад “Чи үхсэн хүн ямар байдгийг мэдэх үү, чи эмч гэлүү гэж хэлээд нэг удаа толгойны дээд хэсэгт цохисон” гэж хэлсэн” гэсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Б буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгох ял оноожээ.
| “ЭЭЖИЙГЭЭ ӨМӨӨРЛӨӨ” ГЭХ ШАЛТГААНААР ДАГАВАР ОХИНОО ХУТГАНЫ ИШЭЭР ЦОХИЖ, ШИРЭЭ МӨРГҮҮЛЖ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЖЭЭ |
|
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |