Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат дүүгийнхээ төлөө Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ. Түүнтэй өнгөрсөн долоо хоногт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ирж уулзсан юм. Тэрбээр хэлэхдээ “Т.Чимгээгийн эрүүдэн шүүхтэй холбоотой Эрүүгийн хэргийг энэ сарын 30-ны өдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэхээр болсон. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүлээвэл” гэх санал хэлсэн. Улсын дээд шүүхийн хурлаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой ямар шийдвэр гарах боломжтой талаар хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа.
-ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 зүйлд заасан дөрвөн үндэслэлд Улсын дээд шүүх тайлбар гаргаж өгөхийг хүссэн. Хуулийн хүрээнд шинээр илэрсэн нөхцөлд юу хамаардаг вэ?
-Шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг нь зөвхөн тухайн хүмүүс буруугүй, тэднийг цагаатгаж, ялыг нь хөнгөрүүлнэ гэсэн үг биш. Магадгүй, шинээр илэрсэн нөхцөл байдалд илүү их ял өгөхийг ч үгүйсгэх аргагүй.
Гэрч, шинжээч, орчуулагч нь санаатай худал хэлж, хуурамч нотлох баримт гаргасны улмаас хэргийг буруугаар шийдэх, шүүгч, прокурор, мөрдөгч нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж шүүхийн шийдвэрт нөлөөлөх, шүүхийн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байх, хуулийг илт буруу хэрэглэсэн нь тогтоогдож, хүний эрх зөрчсөн бол шинээр илэрсэн нөхцөл гэж үздэг.
Энэ дөрвөн нөхцөлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 зүйлд заасан байдаг. Дээрх нөхцөл илэрч байвал хэргийг дахин хянана гэсэн үг. Тухайлбал, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаад хэрэг хүлээлгэж, мэдүүлэг авсан байх юм бол хэвийн бус нөхцөл хэмээн үзэж хэргийг шалгуулах үндэслэл бүрдэж болно.
-Энэ удаагийн Улсын дээд шүүхийн хурлаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах юм шиг хүлээлт үүсгээд байна шүү дээ. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг шийдэгдэж, энэ сарын 30-нд болох Улсын дээд шүүхийн шийдвэрээр суллагдана гэсэн үг биш. Тэдний хэрэг шалгагдаж байсан үеэс эхлээд л ар гэрийнхэн нь болон иргэд буруугүй гэдэг нь тогтоогдчихвол суллагдах юм шиг санаж байсан. Тухайлбал, тэдний 2019 оны Анхан шатны хэрэг шийдэгдэхэд ар гэрийнхэн нь шүүх хурлаас шууд чөлөөлөгдөж, гарч ирэх юм шиг санаж, авч явахад бэлдэж ирж байсан. Өнөөдөр ч тийм ойлголт төрүүлж, сэтгэл санаагаар нь тоглож байна. Тэгж болохгүй.
.png)
-Шинэ нөхцөл байдал үүссэний улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг дахин шалгах юм байна. Үүний дараа тэднийг суллах уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ гэсэн үг үү?
-Энэ лхагва гарагт болох Улсын дээд шүүхийн хурлаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруутай гэвэл хэргийг дахин шалгах тухай хүсэлт прокурорт гаргана.
Энэ бүхэн шийдэгдсэний дараа С.Зориг агсны хэрэгтэй холбоотой Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах уу гэдэг асуудал яригдана. Магадгүй шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас үүссэн нотлох баримтаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гэм буруугүй гэдэг нь тогтоогдохгүй бол өмнөх шүүхийн шийдвэр хэвээр үлдэх магадлалтай.

-Шинэ нөхцөл байдал үүссэн гэдгийг ямар нотлох баримтад тулгуурлаж шийдэх вэ. Энэ удаагийн Улсын дээд шүүхийн хурлаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нартай холбоотой ямар асуудал шийдэх юм бол?
-Энгийнээр тайлбарлавал, С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгахдаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх мэдүүлэгээр хэрийг шийдэхгүй. С.Зориг агсны амыг хөнөөсөн хэргийг 20 гаруй жил шалгасан учир олон нотлох баримт байгаа. Тиймээс эрүүдэн шүүсэн гэх нотлох баримтыг хасаад, үндсэн нотлох баримтыг үнэлэх хэрэг гарна. Үндсэн нотлох баримтыг үнэлэхэд гэм буруутай нь тогтоогдвол ялаа эдэлнэ гэсэн үг. Хоёрдугаарт, хяналтын шатны шүүх хурал хэргийг эцэслэн шийдэхгүй. Яагаад гэвэл анхан шатны шүүхээс 1-3 жилийн ял шүүгдэгчдэд ногдуулсан.
Магадгүй Дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэр зөв байна. Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлц гэвэл Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэнэ. Эсвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэр буруу байна. Давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлц гэдэг шийдвэр ч гарч болно. Энэ лхагва гарагт тэдний хэрэг эцэслэн шийдэгдэхгүй гэсэн үг.
-Өмнө нь ч тэдний хэргийг Улсын дээд шүүхээс буцааж байсан шүү дээ. Энэ удаагийнх ямар ялгаатай вэ?
-Өмнө нь Давж заалдах шатны шүүхийн шийдвэр Улсын дээд шатны шүүхэд очиж, буцаад Анхан шатны шүүх рүү явсан тохиолдол бий. Үүнээс ялгаатай нь анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдээгүй прокурор руу буцаасан байсан.
Үүнийг прокурор эсэргүүцэж, давж заалдах шатны шүүх дээр прокурор руу шилжүүлснийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч, өмгөөлөгч нар гомдол гаргаж Улсын дээд шатны шүүхээс Анхан шат руу дахин шилжиж байсан. Одоо дахиад Улсын дээд шүүх дээр ирж байна. Эрүүдэн шүүсэн гэх хэргийг Анхан болон Давж заалдах шатны шүүх рүү буцаах уу, прокурор уу буцаах уу гэдэг нь энэ шүүх хурлаар шийдэгдэнэ. Энэ хэрэг эцэслэгдэн шийдэгдээд нэг талд гарсаны дараа шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх үү, үгүй юу гэдэг асуудал прокурор дээр дахин шийдэгдэх юм. Дахин мөрдөн шалгаж байж С.Зориг агсны хэрэгт эдгээр хүнийг буруутгаж ял өгсөн байна уу, үгүй юу гэдэг нь шүүхээр шийдэгдэнэ.
-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гурван шатны шүүхээр С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбоотой нь батлагдсан. Тэднийг ямар нөхцөлд суллах боломжтой вэ?
-Хэрвээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэдэг нь тогтоогдвол өмгөөлөгч нь прокурорт хүсэлт гаргаж болно. Прокурор шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин шалгах хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргана. Улсын дээд шүүх үндэслэлтэй байна гэж үзвэл хэргийг дахин шалгана гэсэн үг. Шалгалтаар тэднийг эрүүдэн шүүж, ял өгсөн байна гэдэг нь тогтоогдвол суллана. Хэргийг ямар хугацаанд шалгаж, хэзээ суллах боломжтой гэдгийг хэлэх боломжгүй.
| Хуульч Б.МЭРГЭН: Шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдвол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг дахин хэлэлцэх боломжтой |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |