• Өнөөдөр 2024-11-08

ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН БОРДЮРЫГ ҮГҮЙСГЭЖ, КОМПАНИУДЫГ ХАМГААЛЖ БАЙНА УУ

2024-10-06,   938

Өмнөх нийтлэлийг https://ergelt.mn/news/66/single/47537,

энд дарж уншина уу.
    Эргэлт.мн мэдээллийн сайт “Бордюр ажиллагаа”-г цувралаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Бид БНХАУ-ын Ташингийн чулууны үйлдвэрээс сурвалжилга бэлтгэж, Монголын хэд хэдэн компани 20 мянган төгрөгөөр авсан бордюроо хотод хэд дахин өндөр үнээр нийлүүлж байгаа баримтыг хүргэсэн. Энэхүү цуврал сурвалжилга нь зам засварлах, шинэчлэлт хийхийг огт үгүйсгээгүй бөгөөд үнэтэй бордюрын цаана цавчаа нүүрлэж байж болзошгүйг Хотын удирдлага анхааралдаа авч, хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоох нь зүйн ёсны хэрэг гэж үзэж байгаа юм.

ЗАМ ЗАСВАРЫН ТЕНДЕРТ ЯЛЖ, БОРДЮР НИЙЛҮҮЛСЭН КОМПАНИЙН ЭЗЭД: БИД БНХАУ-ААС ГАНТИГ ЧУЛУУН БОРДЮР АВЧ, ХОТОД 95-105 ТӨГРӨГӨӨР НИЙЛҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн зам засвар, шинэчлэлтийн ажилд 30 орчим компани оролцож байгаа. Бидний мэдээлж буйгаар 27 компани 1-20 тэрбум төгрөгийн төсөвтэй нээлттэй тендерт оролцож, ажлаа эхлүүлээд байна. Бид зам засварын ажилд оролцож байгаа компанийн удирдлагуудтай холбогдоход дараах мэдээллийг өгсөн байдаг. Тухайлбал,
“Топ буянт зам” ХХК-ийн захирал Г.Мөнгөнзул “Замын ажил хийгдэж байна. 1.9 км, дөрвөн эгнээ замд 4000 орчим ширхэг бордюр нийлүүлж байгаа. Нэг км замд 2000 ширхэг бордюр орж байгаа. Манай замын ажил 24 цагаар явагдаж байна. Өөр илүү мэдээлэл өгөхгүй боломжгүй" гэлээ.
“Трүйрөүд” ХХК-ийн захирал З.Батжаргал “Манай компани гурван байршилд зам засварласан. Монголын үйлдвэрээс бетон бордюр, БНХАУ-аас гантиг бордюр авч, зам засварын ажилд нийлүүлж байна. Гадаадаас оруулж ирж байгаа гантиг бордюрын эцсийн үнэ нь 95-105 мянган төгрөг болж байна. Газар дээрээ бордюрын үнэ 70-78 юань байгаа. Гаалийн татвар маш өндөр байна. 25 тоннын гаалийн татвар гэж 3.6-3.9 сая төгрөг болж байна” гэв.
“Дэд бүтэц консалт”” ХХК-ийн захирал Б.Алтанхуяг “Зам засварын ажилд нийлүүлж байгаа гантиг бордюрыг БНХАУ-аас авч байгаа. Нийслэлд нийлүүлж байгаа нэг ширхэг бордюрын үнэ ойролцоогоор 95-105 мянган төгрөг. Дотоодын тээвэрлэлт нэмэгдэхээр үнэ бага зэрэг нэмэгдэж байгаа. БНХАУ-аас авч байгаа үнийг сайн мэдэхгүй байна. Газар дээрээ төлж байгаа үнэ нь 40-50 мянган төгрөг юм шиг байна лээ. Манай компани гадаад худалдаа хийх эрхгүй учраас эрх бүхий компаниар авхуулж байгаа. Нийслэлийн гурван байршилд бордюр сольж байгаа. Бусад ажил нь зам нөхөх байсан. Гантиг чулуун бордюр сольсон гурван байршилд нийт 7500 ширхэг бордюр нийлүүлсэн” гэлээ.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН АЖИЛТАН: ЭНЭ ОНД ДОЛООН КОМПАНИ 2200 ТОНН БОРДЮР ОРУУЛЖ ИРСЭН

Үнэндээ, Ташингийн чулууны үйлдвэрээс монголчууд нэг метрийн урттай, 15 см-ийн өндөртэй, 35 см-ийн өргөнтэй буюу нийслэлд нийлүүлж буй бордюрыг 44 юаниар худалдан авч байгаа. Үүнийг нь тус үйлдвэрийн дарга нь баталж, Өвөрмонголын Алтан-Од гэх залууд нийлүүлж байгаагаа хэлсэн. Ойлгомжтой байх үүднээс тайлбарлавал, 32 ширхэг бордюрыг багцалж, нэг боодол болгосон. 32 ширхэг бордюрын үнэ нь 1411 юань. Уг үнийн дүнг 32 ширхэгтэйгээ хуваавал 44 юань буюу 21 мянган төгрөг болж байгаа юм.
Энэ онд хэчнээн ширхэг бордюрыг хэдэн компани хилээр оруулж ирсэн талаар Гаалийн ерөнхий газрын олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнээс тодруулахад “Энэ онд долоон компани 2200 тонн бордюр хилээр оруулж ирсэн. Бордюр оруулж ирсэн компанийн нэрсийг зарлах боломжгүй юм байна лээ” гэх мэдээллийг өглөө.
Гаалийнхны өгч буй 2200 тонн гэдэг бол 21000 мянган ширхэг бордюр гэсэн үг. Нэг км замд 2000 ширхэг бордюр ашиглаж байгаа гэдгийг зам засаж байгаа компанийнхан хэлсэн. Тэгвэл хилээр орж ирсэн 2200 тонн буюу 21000 ширхэг бордюр нь 10 хүрэхгүй км замын бордюр гэсэн үг. Чухам гаалийн статистик мэдээлэл үнэн эсэх нь эргэлзээтэй байдалд хүргэж байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН Б.ОДБАЯР: 40 БАЙРШИЛД

  Энэ онд нийт 87 байршилд 162 км авто зам шинэчлээхээр төлөвлөн ажиллаж байгаа. Одоогийн байдлаар зам засах ажил дуусаагүй, дунд шатандаа ч ороогүй байна. 20 мянган төгрөгийн бордюртой холбоотойгоор бид Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагатай холбогдлоо.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Б.Одбаяр “Цаг агаар хүйтэрч, хасах хэм хүртэл нь зам засварын ажил үргэлжилнэ. Гэхдээ энэ ондоо багтаад зам засвар, шинэчлэлтийн ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар 40 байришилд 53 км зам засварлаад байна. Цаана нь 110 орчим км зам засварлах дутуу байна. Сошиал сүлжээнд 19-21 мянган төгрөгийн бордюр гэсэн мэдээлэл гарсан байна лээ. Энэ бол худал мэдээлэл гэж хэлмээр байна. Үүнийг компаниудаас асуух нь зүйтэй. Бид 118.200 төгрөг гэж төсөвлөсөн. Чулуу үйлдвэрлэгчдийн холбооноос авсан үнээс үндэслэж энэ үнийг тавьсан” гэдгээс өөр мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Үнэндээ, Замын хөгжлийн газрын дарга “Худал мэдээлэл, тийм үнэтэй бордюр байхгүй” гэж үгүйсгэсэн хариулт өгч байгаа ч БНХАУ-ын Ташингийн чулууны үйлдвэрт энэ үнээр гарч байгааг бид баримттайгаар хүргэсэн билээ. Замын хөгжлийн газрын удирдлага 20 мянган төгрөгийн бордюрын үнийг үгүйсгэж, компаниудыг хамгаалж байгаа цаад шалтгааныг хууль хяналтын байгууллага шалгана биз ээ.
 

ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН БОРДЮРЫГ ҮГҮЙСГЭЖ, КОМПАНИУДЫГ ХАМГААЛЖ БАЙНА УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-06 23:32:59
    asd: qweqwe
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-06 22:28:23
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-06 17:15:51
    зрчин: хулгайчууд ард түмнийг битгий басаарай үнэн хэзээд илэрнэ шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-06 09:41:02
    Зочин: Чанцалдулам чи чацга шиг юм бэлтгэж хар толгойгоо шоронд хийж шонд өлгөлөөдөө. Тэр хэргээс мульарарад чинь женкогийн өгсөн авсан мөнгө чинв хүрэхгүй байхдаа. Нөгөө өнөрцэцэгийнхээ араас орлоодоо. Чиний араас цагдаа атг орсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-06 09:41:01
    Зочин: Чанцалдулам чи чацга шиг юм бэлтгэж хар толгойгоо шоронд хийж шонд өлгөлөөдөө. Тэр хэргээс мульарарад чинь женкогийн өгсөн авсан мөнгө чинв хүрэхгүй байхдаа. Нөгөө өнөрцэцэгийнхээ араас орлоодоо. Чиний араас цагдаа атг орсон.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188