• Өнөөдөр 2024-05-02

Дорнод аймагт амиа алдсан долоон настай хүүгийн ар гэр: Гэмт этгээд хүүг минь гэртээ зодож, хөнөөчихөөд дэрсэнд хаясан байна лээ

2023-10-09,   122851

-ТАЛИЙГААЧ ХҮҮ ЭЭЖИЙНХЭЭ ЭГЧИЙНД АМЬДАРДАГ БАЙСАН Ч ЭЭЖ НЬ ЭНЭ ЖИЛЭЭС ӨӨР ДЭЭРЭЭ АВЧЭЭ-

            Монголд хүүхдэд ээлгүй уй гашуутай намар болж байна. Амиа алдсан хүүхдүүдээ тоолоод суухаас өөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дорвитой ажил үнэндээ алга. Шогшорч, шүүмжлэхээс хэтэрсэнгүй, хэтрэх ч үгүй бололтой. Сургуульдаа явахаар гарцаар гарч байсан өсвөр насны хоёр охин машинд мөргүүлж, нэг нь шороонд, нөгөөх нь эмнэлгийн орон дээр тарчилж байна. Хичээлийнхээ хувцсыг индүүдэж, зэхээд унтсан гурван хүүхэд өглөө нь сэрсэнгүй, ээжтэйгээ хамт угаартчихлаа. Хоёрдугаар ангийн сурагч хүү хойд эцгийнхээ гарт амиа алдаж, хорвоогоос буцлаа. 12-хан настай охин орон нутгаас алга болж, араатны гарт амиа алдсан харуусал дүүрэн өдрүүд өнгөрч байна.

Бага насны хүүхэд хүчирхийлүүлсэн, хүчиндүүлсэн, хойд эцэг, эхдээ зодуулсан, тэдний гарт амиа алдсан хэргүүд хавтас хэрэг байрлуулдаг шүүхийн цахим хуудсыг дүүргэж байна. Бага насны хүүхэдтэй холбоотой хэргийг хайж үзвэл дээрх хоёр зүйл заалт л гарч ирж байгаа нь харамсалтай. Бид сэрэмжлүүлэг болгох үүднээс Дорнод аймагт ээжийнхээ хамтран амьдрагчийн гарт амиа алдсан долоон настай С хүүгийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.   

Долоон настай З.С хүү есдүгээр сарын 25-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар тоотод байрлах гэрээсээ гараад ор сураггүй алга болсон байдаг. Хүүг Дорнод аймгийн хэмжээнд эрэн хайж, гурван хоногийн дараа Хэрлэн голын ойролцоох дэрснээс цогцсыг нь олсон. Талийгаач хүүг Дорнод аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн газрын албан хаагчид болон бусад холбогдох албаныхан онгоц, машин, явганаар эрэн хайсан байдаг. Харамсалтай нь, хүүг хойд эцэг нь буюу ээжийнх нь хамтран амьдрагч Б гэх этгээд хөнөөсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

ТАЛИЙГААЧ ХҮҮГИЙН ХОЙД ЭЦГИЙГ ЦАГДАН ХОРЬЖ, ХЭРГИЙГ ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ШАЛГАЖ БАЙНА

       Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн мэргэжилтэн, ахмад Э.Энхзаяагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 26-ны өдрийн 21:00 цагийн орчимд долоон настай хүү алга болсон гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дорнод аймгийн цагдаагийн газрын дэд даргаар ахлуулсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 25-30 алба хаагч оршин суух хаягаасаа сураггүй алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулсан. Эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд авагдсан мэдээллийн дагуу есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн орчимд тус аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах Хөгшир гэх газрын ойролцоо, Хэрлэн голоос 400 метрийн зайнаас хүүг нас барсан байдалтай олсон. Энэ хэрэгт 34 настай эрэгтэй Б гэгчийг холбогдуулан  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10, 27.11 дэх зүйлд зааснаар Б-д эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорьсон. Амиа алдсан хүүгийн алга болсон өдрөөс хойш явсан зам маршрутыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна” гэсэн байдаг.

ХҮҮ МОТОЦИКЛООС УНААГҮЙ, ЗОДУУЛЖ, АМЬСГАЛ НЬ БООГДОЖ, НАС БАРСАН НӨХЦӨЛ БАЙДАЛ ИЛЭРЧЭЭ

            Хүүгийн хойд эцэг гэх Б нь анхны мэдүүлгээрээ “Мотоциклоос унаад ухаан орохгүй болохоор нь айсандаа дэрсэнд хаячихсан” гэж мэдүүлсэн гэдэг. Тэгвэл хүү мотоциклоос унаагүй, хойд эцэгтээ зодуулж, амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Хүүгийн цогцост хийсэн шинжилгээгээр дотор эрхтэн нь бяцарч, амьсгалын дутагдалд орсны улмаас амиа алдсан байж болзошгүй гэж гарчээ. Шүүх шинжилгээний дүгнэлт 10 хоногийн дараа гарах ажээ.

            Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Талийгаач хүүгийн уушги бяцарч, цус хуралт үүсэж, бөөр нь гэмтсэн байна гэсэн. Урьдчилсан байдлаар битүү доргилтын улмаас авсан гэмтэл гэж үзсэн байна лээ. Сэжигтэн этгээд хүүг мотоциклоос унагаагүй, хөнөөчихөөд мотоциклоор тээвэрлэж, хээр хаясан байж болзошгүй гэсэн. Анхны мэдүүлгээсээ буцаад, хэргээ хүлээж байгаа сураг дуулдсан. Хууль хяналтын байгууллагынхан хэргийг сайтар тогтоож шалгана биз. Хүү алга болсон өдрөө амьсгал хураасан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа гэсэн. Тэгэхээр сэжигтэн хөнөөчихөөд дэрсэнд хаясан нь гэдэг нь үнэн байх ” гэлээ.

СЭЖИГТЭН Б НЬ ХАМТРАН АМЬДРАГЧАА ХАРДАЖ, ХҮҮГИЙН АМИНД ХҮРСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Хүүг алга болох үед ээж нь Улаанбаатар хот руу явсан байсан гэх. Харин хүүг төрсөн ахындаа үлдээсэн байжээ. Сэжигтэн Б нь хүүг гэрээс нь авч, мотоциклоор тээвэрлэж явсан гэх.

Эх сурвалжийн бидэнд өгч буй мэдээллээр “Талийгаач хүү ээжтэйгээ амьдардаг байсан. Мөн ээжийнх нь хамтран амьдрагч гэх залуу, түүний ээж нар энэ жилээс хамт байсан юм билээ. Сэжигтэн этгээд архины хамааралтай гэх. Сэжигтэн Б нь хамтран амьдрагч болох хүүгийн ээжийг Улаанбаатар хот руу явахаар нь хардаж, хүүгийнх нь амийг хөнөөсөн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, санаатайгаар, зохион байгуулалттайгаар уг хэргийг үйлдсэн байж болзошгүй. Өмнө нь, хүүхэд хамгааллын хамтарсан баг хүүгийн гэрт очиход сэжигтэн Б нь хамтран амьдрагчаа зодож, танхайрсан нөхцөл байдал илэрч байсан юм билээ” гэв.

ХЭРЛЭН СУМЫН II БАГИЙН ДАРГА н.БАТЗУЛ: ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ГЭСЭН

Хэрлэн сумын хоёрдугаар багийн Хүүхэд хамгааллын хамтарсан багийнхан хоёр удаа талийгаач хүүгийн гэрт очиж байжээ. Хүүхэд хамгааллын хамтарсан багийнхныг очих үед талийгаач хүүгийн гэрийн согтуу, танхайрсан байдалтай угтсан гэнэ. Ингээд хүүг хараа хяналтдаа байлгаж, эрсдэлтэй бүлэгт оруулжээ.

Бид Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн дарга н.Батзултай холбогдож, хүүхэд хамгааллын асуудлаар болон талийгаач хүүгийн нөхцөл байдлын талаар тодруулах гэсэн боловч тэрбээр “Талийгаач хүүгийн асуудлаар мэдээлэл өгч болохгүй гэж цагдаагийн албан хаагчид хэлсэн. Би хүүхэд хамгааллын хамтарсан багийг ахалж ажилладаг. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй, хүүхдээ сахиад эмнэлэгт байна” гэлээ.

ХҮҮГИЙН СУРДАГ БАЙСАН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: ТАЛИЙГААЧ ХҮҮ ЭЭЖТЭЙГЭЭ ЭНЭ ЖИЛЭЭС ХАМТ АМЬДАРЧ ЭХЭЛСЭН

Хүү Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутагт байрлах дугаар сургуулийн хоёрдугаар ангид сурдаг байжээ. Сэргэлэн, цовоо, хичээлдээ сайн хүү байсан гэх. Харин ар гэрийн анхаарал халамж, хяналт 50 хувь байсан гэх дүгнэлт байна.

Бид энэ талаар хүүгийн сурдаг байсан сургуулийн нийгмийн ажилтантай холбогдож, тодруулахад “Хүү ээжийнхээ төрсөн эгч болох З-ийнд амьдардаг байсан. Айлд амьдардаг учраас “тавиул” гэсэн статуст харьяалалтай байсан. Харин хүүгийн ээж Дорнод аймагт амьдардаггүй байж байгаад энэ жил нүүж ирсэн. Тэгээд хүүг өөр дээрээ авсан юм билээ. Өөрөөр хэлбэл, хүү энэ жилээс л ээжтэйгээ хамт амьдарч байсан гэсэн үг. Бусад мэдээллийг би мэдэхгүй байна” гэв.

Харин тус сургуулийн бага ангийн сургалтын менежертэй холбогдоход “Хүүгийн талаарх мэдээллийг би ганцаараа өгөхгүй. Хүүхэд хамгааллын хамтарсан багийнхантайгаа сууж байгаад хамт өгнө” гэлээ.

ХҮҮГ ӨСГӨСӨН ЭГЧ З: ГЭМТ ЭТГЭЭД МИНИЙ ХҮҮГ ЗОДОЖ ХӨНӨӨЧИХӨӨД, ДЭРСЭНД ХАЯСАН ГЭЖ ХАРДАЖ БАЙНА

Хүүг ээжийнх нь төрсөн эгч болох З гэх эмэгтэй өсгөжээ. Талийгаач хүү тэднийд тав, зургаан жил амьдарчээ. Бид талийгаач хүүгийн эгч болох З-тэй холбогдож, зарим мэдээллийг тодрууллаа.

Тэрбээр “Дүүгээ алдсандаа маш их харамсаж байна. Бид шаардлагатай бол хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа мэдээллийг албан ёсоор өгөх болно. Талийгаач хүүг би гардаж өсгөсөн. Цовоо, сэргэлэн, адтай хүү байлаа. Хэрэг гарах үед дүү минь Улаанбаатар хот руу яваад, хүүгээ ахынхдаа орхисон юм билээ. Харамсалтай нь, Б гэх залуу аминд хүрчихлээ. Тэр залуу миний дүүтэй хамтран амьдарч байгаагүй, гэр бүл болоогүй байсан гэж бодож байна. Ямартай ч миний мэдэхээр хамтран амьдарч байгаагүй. Мөн сэжигтэн Б нь дүү минь хөнөөчихөөд Хэрлэн голын дэрсэнд хаясан байна лээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд энэ нь тогтоогдож байгаа. Миний дүү мотоциклоос унаж, амиа алдах ямар ч боломжгүй. Харин тэр сэжигтэн Б хөнөөчихөөд, тээвэрлэж авч явсан байх. Талийгаач хүү эхээс хоёулаа. Өөр дэлгэрэнгүй мэдэлэл өгөх боломжгүй байна. Бид өмгөөлөгч авсан байгаа. Маргааш (өнөөдөр) өмгөөлөгч маань Улаанбаатар хотоос ирнэ. Ирэхээр нь цагдаагийн газар руу очно. Сэжигтэн Б-г одоо хүртэл цагдан хорьсоор байгаа” гэлээ.

Иймд эцэг, эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг анхааруулж байна.

 


Дорнод аймагт амиа алдсан долоон настай хүүгийн ар гэр: Гэмт этгээд хүүг минь гэртээ зодож, хөнөөчихөөд дэрсэнд хаясан байна лээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 78
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-14 18:29:20
    Зоригт: Монгол бол нийгмийн соелын болон ухамсарвн доройтолд орсон үндэстэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-14 18:29:19
    Зоригт: Монгол бол нийгмийн соелын болон ухамсарвн доройтолд орсон үндэстэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-14 11:18:10
    бат: Төрд бас их алдаа байна аа хүн алсан хүнийг цаазаар авдаг хуултай баймаараа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-13 19:06:45
    Зочин: Хойд эцэг гэж хогийн новшнууд байх юмаа .....салсан монголын мянга мянган хүүхнүүд нэгийг бодох байлгүйдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-13 12:24:36
    1: Өөдгүй сэтгэлгүй арчаагүй хөгийн гөлөг . Архины хамааралтай ээж байсан бна дөө тэгээд л эгч нь өсгөж байгаа арчаагүй хар юмнаас болж хайран сайхан хүүхдээ хүний гарт алдаж байдаг :( Ум мани бадмэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 20:00:30
    Зочин: Энэ ээж нь ер нь бүтэхгүй нөхөр бна даа. Яахаараа төрүүлсэн хүүхдээ эгчээрээ өсгүүлдэг байнаа? Тэгээд УБ явахдаа тоохчгүй орхиод явж л байдаг. Хүүхдээ хардаггүй хар юмнуудтай ангалзсан тэнэг авгай нар байх юмаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 19:52:44
    Орхон: Сэжигтэнг нэр ус зураг хөргийг нь дэлгэх хэрэгтэй. Засаршгүй ийм хүн дүрст араатнууд цаашид ямар ч аюул тарих юм билээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 01:52:31
    Зочин: Цаазаар ав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-12 00:02:20
    Үрсээ л хайрла: Энэ хэцүү нийгэмд хойд гэх хүмүүсийг битгий амьдралдаа оруулж хөөрхөн үрсийхээ амь насыг дээсэн дөрөөн дээр битгий дэнжигнүүлээчээ тэднийхээ амиар битгий аз туршиж хойд ээжтэй аавтай битгий болгоочээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 19:29:48
    zochin: Ur xuuxedtei chin xairlaj chadxgui erentsruudiin ******** bool baixaa bolichixdo . Zavxai avgai naraas bolj xuxdiin ami xoxirxiimda. Eyrn amitan shig urjixee bolichxoo.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 13:09:14
    Дуран: Эхгүй эцэггүй хүн гэхээрээ л хүн биш болчихдог хорвоо болжээ Харамсалтай юмаа хөөрхий Ум мани бад мэ хум.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 07:50:54
    итгэл : хайран сайхан хүү ээжүүдээ нялх үрсүүдээ битгий золиослоод нүгэл үйлдээд байгаачээ дэндүү харамсалтай байнга анхаарал халамжинд хайранд байх ёстой ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 07:50:40
    итгэл : хайран сайхан хүү ээжүүдээ нялх үрсүүдээ битгий золиослоод нүгэл үйлдээд байгаачээ дэндүү харамсалтай байнга анхаарал халамжинд хайранд байх ёстой ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 07:50:40
    итгэл : хайран сайхан хүү ээжүүдээ нялх үрсүүдээ битгий золиослоод нүгэл үйлдээд байгаачээ дэндүү харамсалтай байнга анхаарал халамжинд хайранд байх ёстой ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-11 01:23:23
    1: Er ni l huuhdee ogt haihardagui l humuus bsan bn. Gj oilgogdloo. Toruulsen ni ch osgoson ni ch.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 22:03:58
    Ghnv: Taviul gedeg status hezee haanaas yaj garsan be gulugnuud hajuugaarni doromjilchhiim bnldoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 12:53:56
    Зочин: Хөөрхий хүү.Эх гэж шулам эгчийнхээ гэрээс аваад зэрлэг эрэгчингээрээ ауулжээ.Архи ууж өөрмйг нь зоддогийг мэлсээр байж яах гэж хүүхэдэйгээ үлдээгжд хот руу золбироод явдийн.Эх шүү юманд нь хариуцлага тооц.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:56:04
    Эмээ: Төрсөн эцгүүдмйг нь марээд мөнгө саах машин болгоод өөрсдөө зугаагдаа хэргэлж амьдардаг маш олон эмэгтэйчүүд бий болоод байна. Эхчүүд үүрэг хүлээхээ больсон. Хүүхдээ хүмүүжүүлж хооллож хайрладаггүй. Би зовлоо. Салах минь өөи хүүхэгтжй утсаар ярилаа. Унтлаа гээд . Өөрөөс нь өөр хшнрүү харахгүй гэж гэрээ хийгээгүй л юм бол хүүхдээ бод. Эмэртжйчүлд бид эмэгтэй хүний эрх гэж дэврүүлдэггүй нийгэмд чинь бүхнийг хүүхдээ ьлагуулаал насанд хүргээд даваад л ирсэн, эра нь их хариууоагагүй хүүхнүүдээ хүмүүжүүлж байж хүүхдэд анхаарна уу гэхээс уос бүхнмйг хийнэ гэж байдаггүй юм. Байгалын хуулиар эх амьтан үр зулзагаа өсгөдөг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:46:30
    Эмээ: Амьдарлаа төлөвлөж авч явж чадахгүй золбин нохой муурнаас ч дор эмэгтэйчүүд ганц эрчүүдэд ч бус нялх үрсэд гайгаа чирж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 10:43:28
    Эмээ: Эх гэдэг эмэгтэй чүүд хүүхдийн тэтгэвэр иэтнэмжмйн төлөө батлагаагүй гэр бүлээс хүүхэд төрүүлж эрчүүдээс орон байр мөнгө саадгаа больчих. Төрсөн эцгийг н нь халамжилж анхаарч хүүхдүүдтэй нь байлга. Хадам ээж эгч дүүс нь нөхрөө хөөж явуул гэдгээ больчих. Хууль зөвхөн эрчүүдийг буруутгадагаа бас боль.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-10 00:32:17
    Gaihaltai bish gejuu: Sonin uls yumaa, 1. Ger bul glsalgagch nariig demjeed bh yum 2. Ger bulees ni salgaad suusan humuus hariutslaga huleehgui shuud suuchih yum 3. Tgeed hoit etseg ni huuhdiig emegteichuudtei ni daguulaad avchih
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 23:23:59
    Зочин: Золин нохой шиг эмэгтэйчүүд хүүхдийг зовоохоо болимоор юм аа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 22:29:32
    Зочин: Хөөрхий хүүгээ гараасаа хөтлөөд хань хийгээд явахгүй зарим бөгсны донтой юмнуудаас болж хайран бяцхан амь хохирох юмаа амийг амиар нь сольдог хуультай болмоор бнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 22:00:10
    зочин: Хүүхдээ хайхарч тоохгүй эрийн хойноос завхайрсан явдалтай архичин юмнаас болж хайран бяцхан зүрх зогслоо. Бодохоос ч элэг эмтэрч зүрх базлаж байна. Алуурчин гэх эрийн сүгтэй 1 агаараар амьсгалж байгаа гэж бодхоос л дотор муухайрч огиудас хүрч байна. Ер нь архинд живсэн Монгол болждээ. Хүүхдээ сургуулиас нь авах гээд хүлээж байхад, хүүхдээ авч байгаа согтуу эмэгтэй хүмүүс их харагдах юмаа авах гээд ирж байгаа нь сайн ч орой болгон согтуу ирдэг нь үнэхээр харамсалтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 20:55:05
    Энхнаран: Аймар юмаа харгис новшнуудыг цаазаар авах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 20:40:59
    Зочин: Ээжид их асуудал байгаа шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 20:35:37
    Иргэн: Эцсийн эцэст хамтарсан баг биш эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдүүдээ хамгаалах хэрэгтэй шүү дээ. Юм л бол та нар тэгэх ёстой, ингэх ёстой гээд бараг сүүлдээ гэртээ аваачиж гэрээ цэвэрлүүлж хувцасаа угаалгахнээ. Манай зарим иргэд арай л дэндүү хүүхдээ ч олигтой хүмүүжүүлж чадахгүй манай хүүхэд бүр утасны хамааралтай боллоо яах вэ бүр миний урдаас уурлаад хэрэлдээд байна гэх юм. Хүний хүмүүжүүлээгүй хүүхдийг нийгмийн ажилтан хүмүүс хүмүүжүүлэх юм байхаа арай л дэндүү. Бодит байдал дээр хэдэн мянган хүнтэй ганцхан нийгмийн ажилтан харьцахад дэндүү хүндрэлтэй. Үнэхээр хэцүү хамгаалах шаардлагатай хүүхэд гараад ирэхэд дур мэдээд хамгаалж ч чадахгүй учир нь дараа нь хүүхэд хулгайлсан хэрэгт шууд орно. Архины хамааралтай айл өрхөөр явах гэхээр зодуулчих гээд ядаж байхад ихэнх нийгмйин ажилчид эмэгтэй залуухан хүмүүс. Зүгээр л очиход зайл ****** минь гэж ирээд л юм бариад шиднэ. Ийм хэцүү нөхцөлд л ажилдаг. Бид ч бас үр хүүхэдтэй. #Амьдрмаар л байна шүү Зүгээр л бүгд эцэг, эхчүүдээ үүргээ л биелүүлчих. Дор бүрнээ хариуцлагатай. Хүүхэддээ анхаарал халамж тавь!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 20:21:39
    Оюу: Хайран сайхан үрээ мах ясаа үйж байж төрүүлсэн юм бол хүнээр өсгүүлж бэтгэрүүлжээ... эгч нь сайхан л өсгөсөн юм бна чадахгүй бол яах гэж авсан юм тэр нэг алуурчинтайгаа өөрөө нөхцөөд зайлахгүй хөөрхий дөө нялх амьтаныг яаж зовоосон бол гэхээс яс үйрч сэтгэл эмтэрч байна ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 20:21:27
    Оюу: Хайран сайхан үрээ мах ясаа үйж байж төрүүлсэн юм бол хүнээр өсгүүлж бэтгэрүүлжээ... эгч нь сайхан л өсгөсөн юм бна чадахгүй бол яах гэж авсан юм тэр нэг алуурчинтайгаа өөрөө нөхцөөд зайлахгүй хөөрхий дөө нялх амьтаныг яаж зовоосон бол гэхээс яс үйрч сэтгэл эмтэрч байна ум ма ни бад мэ хум
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 19:51:44
    Хмм: Эрээс болж үрээ алдаг гичий нар илүү нүгэлтэй, үрээ бодоод ганцаараа амьдар, үр хүүхэд гаргасан бол өөр боов хайж явах эрхгүй гичий нараа, хэдхэн жилийн дараа чи хэнд ч хэрэггүй эмгэн болоход наад лалар чинь биш үр үндэс чинь л харж хандана хар янхнуудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 19:49:34
    Хмм: Улны гичий нар эрд дуртайг яана сайхан хүүгээ өсгөөд хүн болгож аваад жаргаж суухын оронд бас нэг улны халтар юмны боов бараадаж байж хүүгээ аллаа эргүү хар янхан. Эргүү янхнууд минь үрээ нэгт тавь заваан донтой гичий нар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 18:36:58
    Зочин: Тавиул гэдэг статус гэж хэзээ гарсан хэллэг вэ. Хөдөлдөг хөрөнгө авдар сав юмуу .наад хачин нэр ус өгдөгөө болиоч .ийм үг яаж амнаас нь гардаг байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 18:33:07
    Нэргүй: Ухаан муутай махнаас дор Алуурчинг амийг нь Амиар нь солих хэрэгтэй. Тэр тусмаа тамлан зовоож Түмний нүдэн дээр амийг нь Хороосон ч багадна шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 18:22:14
    Зочин: Хөөрхий дөө хайран хүү. Хүүхдийг хайрлах сэтгэлгүй адгуус
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 18:08:58
    Зочин: Тэнэгүүд хоорондоо л алалцаана биз гэм зэмгүй гэнэн хонггор хүү ямар буруутай гэж араатнаас дор алгууснууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 17:54:49
    жавхаа: Хэлэх ч үг алга энэ хэдэн үрсээ яргачингуудаас яаж хамгаалах вэ хүүхэд хамгааллаа сайжруулмаар бна. Хойд эцэг эхтэй бол дотуур байртай сургууль цэцэрлэгт хүүхдийн хүсэлтээр ч юм уу эрсдэлтэй бгааг тогтоож хамруулмаар бна. Өдөр бүр аймшигтай мэдээ дулах хэцүү байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 16:39:08
    Ххр: Тавиул гэдэг статус хаанаас гараад ирвээ хуцаж бгаам шүү.сургуулийн нийгмийн ажилтан тавиул хүүхэд бсан гэх шиг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 16:17:42
    Ariunzul : Mongol ulsiin niigem hezee emh tsegtstei boloh ym be? Pisdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 16:17:40
    Ariunzul : Mongol ulsiin niigem hezee emh tsegtstei boloh ym be? Pisdaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 16:07:05
    Хажидмаа: Төрсөн эцэг нь хайрлахгүй байхад ийм араатнаас юу горидоо юм болдоо. Уснаас хуурай гардаг энэ төрсөн эцэгэнцэрүүдэд хариуцлага нэхэж тооцдог болох хэрэгтэй. Саруулболдоо чиний Дата зузаарсаар байгаа шүү!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 15:41:40
    Зочин: Өөрөөсөө бие бялдраар сул эмэгтэйчүүд, хүүхэд багачуудыг хүчирхийлж зоддог, хүчтэйд долигнож бялдуучилж, атаархал хорслол дүүрэн танхай балмад ийм новшнуудыг сайтар залхаан цээрлүүлэхгүй давраадаг, хохирогчийг буруутгадаг зан төлөв хэтэрч бна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 15:14:07
    Dd: Nd lalarinha nvvr tsaraig il gargaach.iim hvmvvst hvnii erh gj yum bh esgvi.arachde.hvni aris numursun araatnaas dor amitad.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 15:13:58
    Dd: Nd lalarinha nvvr tsaraig il gargaach.iim hvmvvst hvnii erh gj yum bh esgvi.arachde.hvni aris numursun araatnaas dor amitad.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 15:13:16
    Зочин: Эргүү тэнэг завхай заваан авгай нар эр хүнгүй л бол үхчих гээд бдаг юм уу хаашаа юм бэ.үр хүүхдийнхээ амь нас амьдралаар гараа угаан угаан эр нөхөр гээд бдаг самбагар авгай нарыг ойлгохгүй юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 15:13:15
    Зочин: Эргүү тэнэг завхай заваан авгай нар эр хүнгүй л бол үхчих гээд бдаг юм уу хаашаа юм бэ.үр хүүхдийнхээ амь нас амьдралаар гараа угаан угаан эр нөхөр гээд бдаг самбагар авгай нарыг ойлгохгүй юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 15:12:57
    [email protected]: Хүүхэд бол манай ирээдүй юм шүү дээ. Монгол улсын ирээдүй яаж зовох вэ гэдэг л илрээд бх шигээ. Яанаа монголчуудаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 15:09:34
    Иргэн:: Дээшээ гарсан хүмүүс юу хийж байгаа болдоо? Бусдын хүүхдүүд амь насаа алдаж байхад миний хүүхэд биш бол болоо гэсэн шиг юу ч хэлэхгүй юм ч хийхгүй хумсаа нуусан хулгайч шиг сууж байх юмаа. Цаазын ялаа сэргээж хүн алсан хүмүүсийг бусдын нүдэн дээр цаазлах хэрэгтэй.Аймаг хариуцаж авсан мөн тус багийн нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын төвийн хүмүүс яг юу хийгээд байгаа юм бэ??Бид нар ч бас нээх худлаа хэрэг гарангууд 2,3хоног сэвээд л мартчихна.Энэний оронд талбай дээр жагсаж бослого гаргах хэрэгтэй.Бидний хүүхдүүд ийм харгис бохир заваан бузар булхайтай ийм нийгэмд өсвөл хойшдын ирээдүй ч мөн адил ийм байхыг үгүйсгэхгүй.Энэ сайхан хүүхэд амьдарлынхаа 7хон жилийг үзэж энэ амьдарлаас явах билээ. Хайран хүүхэд. Энэ хойд аав нь гээд байгаа хүнийг нь цаазлавал таарна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 15:07:57
    иргэн: Яачихсан хүмүүс вэ алгын чинээ хүүхдэд уур бухимдалаа гаргаж байдаг. Арчаагүй эр байна даа. Хэлэх үгээ эзэнд нь хэлж чадахгүй хүүхдэд гаргаж байдаг. Хүн биш зүгээр адгуус хатуу шийтгэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 14:30:19
    иргэн: Хамтарсан баг байгаад яах билээ энэ айл болгонд амьдарч байдаг биш дээ хяналт тавих боломжгүй хяналтанд авч байна гээд цаасан дээр л бичиж баримтжуулдаг. Ээж нь хамтран амьдрагч нараа их өмөөрнө архины хэрэглээг нь хүртэл зөвшөөрч хамтран ууна. бас нууна. Хэний хүүхдийг хэний өмнөөс гаргачихсан юм бэ. Нийгмин ажилтан ямар эрх мэдэлтэй хүний хүүхдийг хаана аваачиж хамгаалах юм бэ гарц байна уу. хуулиараа баг хорооны засаг даргад баахан үүрэг л байдаг эрх мэдэлгүй бүх л үйлдэл нь хараат ажил хийх гэхээр дээд байгууллагуудын удирдлагуудаас царай алдаж өнгөрсөн хойно нь хашгирдаг шүү дээ. Ямар ч хачин хуультай юм бэ архи уусан хүнд дуудлага өгхөөр авах арга хэмжээ байхгүй гомдол гаргахаар шалгах цагдаа газар байхгүй ардчилал нэрээр төрийг самарч хэрэгжүүлэх хууль ч алга байхгүй болгоод хүний эрх хүүхдийн эрх л гээд орлиод байхаас аьах арга хэмжээ 1 ч байхгүй гацсан бодлого
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 14:26:48
    Зочин: Ер нь монгол хүмүүс хүүзэд 3 хүрээд л том болсон гэж олгодог юм шиг бгаан.энэ морь унуулж бснтай холбоотой болвуу.хүүхдэд байнга анхааруулж сануулж мин тутам сануул ойр бай.жоохон том болонгуут зарцаа мэт боддог.ойр байх хэрэгтэй байх.гэриин жижиг ажилд зарах гээд бүү яар.тэд том болоод хангалттай хиинэ.ээжүүдэд шиитгэл хариуцлага байх хэрэгтэй.оросод эхчүүд бас алимент төлдөг.ер нь хууль бол монголд бүдүүлэг нариин заалтгүй юм шиг бгаан.төриин хамгаалалт муу бн.тэр баахан ниигмиин ажилтнууд юу хиидгиин бэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 14:04:56
    Энэрэл: Хүүхэдтэй хүмүүс хойд эцгийн бараа бүү харуулаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 13:41:05
    Зочин : Хөөрхий хүү ямар буруутай гэж гаж донтон новшоо үхэх ёстой чи яагаад ямар харгис юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 13:40:14
    Зочин : Хөөрхий хүү ямар буруутай гэж гаж донтон новшоо үхэх ёстой чи яагаад ямар харгис юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 13:40:13
    Зочин : Хөөрхий хүү ямар буруутай гэж гаж донтон новшоо үхэх ёстой чи яагаад ямар харгис юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 13:38:51
    Иргэн: Эмэгтэйчүүд хүүхэд гаргасан бол хүүхэдийнхээ төлөө амьдраач. Өөрийнхөө төлөө амьдарч хүүхэдээ зовоож, тарчлааж, сэтгэлийн хүнд дарамт, байнгын айдас, дарамтанд байлгадагаа мэдсэн ч тоохгүй байж байгаад хүүхэдээ алуулж байгаа нь үнэнхүү араатангууд юмаа. Ээжүүдэд мөн адил шийтгэл хүлээлгэх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 13:34:21
    зочин: Ум маа ни бад мэ хум энэ муухай яргалал хэзээ дуусах вэ төр нэрт дарга нараа цаазын ялыг сэргээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 13:22:15
    Zochin: Ymar aimshigt khergyyd be, ter khamran amidragch, men eejiig ni khatyy shiitge, amiig ni amiar .ni zaabal soli, ebii ebii myy enchin khyy
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 13:21:11
    Зочин : Үр хүүхдээ хайрлаачээ новшнуудаа.яаж тайван амьдрах юм бэ???????хүүхдэд хүндээ ч ээлгүй новшийн төр засагтай хэзээ өдд нар харж айдасгүй амьдрах юм бэ????????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 13:20:54
    Сурган хүмүүжүүлэгч : Ээж хүний хүүхэдээн тавьх анхаарал сул байснаас хөөрхий хүү эрсдэлд өртсөн бна цаашдаа гэр бүлийн хариуцлаггүй харилцаанаас болж хүүхэд хохирох улмаар амь нас нь хохирох асуудал зөвхөн томчуудтай холбоотой хойт эцэг эхийн хатуу ширүү халамжгүй байдалд үр хүүхэдээн өсгөх архины хамааралтай эцэг эх хүүхэдийн эрүүл аюулгүй орчинд өсөх байдалд нөлөөлж бна аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 13:01:30
    Зочин: Дорнод Дорноговь аймгаа ч ялгаж мэддэггүй хүмүүс байнаа. 2 өөр аймаг юм шдээ хүмүүс ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 12:58:02
    Иргэн: Хамгаалсанд авахаа хатсан юм. Эцэст нь хүүхэд амь хохирсон бна шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 12:55:25
    Зочин: Хүү энэ хорвоод ирсэн чнь хайрлах хүн бхгүй, энд тэнд эгч, ах гж хэсэж явсаар гомдоод буцчихъя гээд явчихдаг бх даа. Уг эь ээж аавынхаа анхаарал халамж хайран дунд өсөх ёстой бсн. Тийм зүйлийг үзээгүй дээ, эрт буцлаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 12:30:33
    зочин: эцэгтэй нь суухын тулд хүүхдийг нь хүнд мөнгө өгч алуулсан хэрэг дорнодот гарч байсан хүүхнүүд бас л аймаар бгаа биз дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 12:26:09
    зочин: 76 ганц бие ээжүүдийг тэр алуурчингуудтай суулгаад бгаа муу үр хүүхдээ хайхрахгүй эрийн дон туссан авгай нар үр хүүхдээ алуулж байгаа биз дээ Хүүхнүүдэд бас их учир бнаа хүний хүүхэд өнчрүүлээд өөрийн хүүхдээ ч хамгаалж чадахгүй эрийн дон тусчихсан Гэр бүлийн хуулийг л чангалмаар байгаа юм архичин авгайгаа алгадсаны төлөө өчнөөн залуусыг хорьж цагдаж байхаар гэр бүлийн хуулиа хармаар байгаам даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 12:12:11
    Dd: Er hungui bol uhchih geed bn uu? Ur huuhdee ersdeld oruulan baij huntei suugaad yahaw dee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 12:10:06
    Иргэн: Хүүхэд гаргасан л өол хүүхдиинхээ төлөө амьдраачдээ эриин донтой хүүхнүүд ээ бүр болдоггүй хэцүү хорхой ньгозолдоод загтнаад байдаг юм бол биеэ л үнэлээчдээ заавал хажуудаа архичин тэвэрч үр хүүхднэ алуулах нь сайхан гэж үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 12:09:13
    Иргэн: Хүүхэд гаргасан л өол хүүхдиинхээ төлөө амьдраачдээ эриин донтой хүүхнүүд ээ бүр болдоггүй хэцүү хорхой ньгозолдоод загтнаад байдаг юм бол биеэ л үнэлээчдээ заавал хажуудаа архичин тэвэрч үр хүүхднэ алуулах нь сайхан гэж үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 11:33:45
    Зочин: Ганц бие болсон бол ээжүүд минь үр хүүхдээ бодоод ядаж насанд хүртэл нь ганц биеэрээ үр хүүхдээ хайрлаж хамгаалж өсгөж болохгүй юмуу, амьдралдаа гай чирж ирэх ямар хэрэг бнаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 11:33:45
    Зочин: Ганц бие болсон бол ээжүүд минь үр хүүхдээ бодоод ядаж насанд хүртэл нь ганц биеэрээ үр хүүхдээ хайрлаж хамгаалж өсгөж болохгүй юмуу, амьдралдаа гай чирж ирэх ямар хэрэг бнаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 11:21:03
    Irgen: EEJ N BAS ARHICHIN GESEEN. TAARSAN TAAR SHUUDAINUUD
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 10:52:35
    Zochin: Araichdee. Huurhii huu. Mgl humuus yagad iim zerleg balmad bolchihovoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 10:22:07
    Иии: Шууд зцаазалбал таарнө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 09:50:41
    Имм: Статус харъяалалынхаа нэрийг өөрчлөөч ТАВИУЛ ч гэх шиг ямар мал уу?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 09:39:25
    Т: Ээжүүд минь. Хүүхэдтэй бол дахин хүнтэй битгий суугаачээ. Би 13 жилийн өмнө нөхрийгөө нас барахад 4 настай хүүтэйгээ үлдсэн. Хүүг минь ад шоо үзнэ гэж бодоод эр хүнтэй ямарч харьцаагүй. Хүүгийнхээ төлөө ганцаар зүтгэж ирсэн. Эхчүүд минь үр хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулаачээ. Бид л хөөрхий гэхгүй бол бяцхан үрсийг хэн хайрлах вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 09:11:59
    иргэн: Энэ Дорноговийнхон чинь хүүхдийн алуурчид юм уу хаашаа юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 09:04:38
    Сумьяабазар: хүүхэдтэй ганц бие ээж нар ,хүнтэй битгий суугаач ээ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 09:02:57
    irgen: MUiig suneej bga 77 hun l bn MU iin EK.UIH darga.ES n hudlaa yriad.ymar olon naadam.uul ovoo tahiad Ongots hulegleed durtai gazraa tenej zugaalj bdg.Tehed alga bolson huuhed ongotsoo mash udaan.bas tgd Delgersaihan gedeg hudlaa muher bi hubiasa zardaliig n tulsen gj hutsaj bna.Hamag baylag zarj hubidaa avch yaj eeriigee reklamdaj chadaj bnaa.Dornogobiinhon 50 k aar songolt hiidegee zogsoo.Odoo Delgersaihan bolnoo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-09 08:55:55
    turuu: ene tsagdaagiin medeelel ogch bolohgui gdg neg tom daramt bhima uhsen ******** tgd oorsdoo yu hj chadaj bgan mnai nutgiin hoorhii ter ohiniig heden jolooch l barilaa shte neeh l mordon baitsah nuuts gj pezdaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188