Уул уурхайн салбарын экспортын өсөлттэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд долоон хувиар тэлсэн. Мөн уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуйн салбарт идэвхжиж байгааг хөрөнгө оруулалтын банк, сангууд онцолж, ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засаг чамгүй өсөлт үзүүлж, амьжиргааны түвшингээ ч тодорхой хэмжээгээр бууруулах хүлээлт үүсгээд буй. Харин нөгөө талд бүс нутгийн хэмжээнд зах зээл, эдийн засгийн дунд хугацааны сорилт үүссэнтэй холбогдуулан тэлэх шатандаа явж буй Монголын эдийн засаг эрсдэл учрах төлөвтэй байгаа гэнэ.
Азийн хөгжлийн банкнаас гаргасан шинэ судалгааны тайландаа Монгол Улсын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.1 хувь болгож бууруулжээ. Тухайлбал, өнгөрсөн онд Олон улсын валютын сангаас Монголын эдийн засаг 2024 онд 4.5 хувиар өснө гэж тооцоолж байсан ч оны төгсгөлд төсөөллөө огцом ахиулж, 6.5 хувь болгоод байсан. Харин Азийн хөгжлийн банкнаас Монголын эдийн засгийн өсөлт өргөн хүрээтэй болж чадахгүй хэмээн дүгнэж, өсөлтийн төсөөллөө 4.1 хувь болгон бууруулав. Хэдий өнгөрсөн жил уул уурхайн салбарын өсөлттэй холбоотойгоор долоон хувийн тэлэлттэй байсан Монголын эдийн засаг энэ онд эдийн засгийн өсөлтөө хадгалж, ДНБ-ээ өсгөж, инфляцаа бууруулах хүлээллтэй байсан ч бүс нутгийн хэмжээнд үүссэн дунд хугацааны сорилттой холбоотойгоор эдийн засгийн хэд хэдэн эрсдэлтэй тулгарч болзошгүй байна. Жишээлбэл, Олон улсын валютын сангаас Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 4.5 хувь болгосон. Энэ нь бүс нутгийн хоёр том эдийн засаг болох БНХАУ болон БНЭУ-ын эдийн засгийн хэтийн төлөв сайжрах хандлагатай байгааг харуулж буй. Гэсэн ч өсөлт өнгөрсөн оны таван хувьтай харьцуулахад буурах төлөвтэй байгаа юм.

Мөн энэ сарын эхээр танилцуулсан БНЭУ-ын эдийн засгийн өөдрөг төсөөлөл болон БНХАУ эдийн засгаа дэмжих багц арга хэмжээгээ нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт төсөөллөө нэмэгдүүлэхэд гол түлхэц болсон байна. Дэлхийн хэмжээнд инфляц болон бодлогын хүү буурах хандлагатай байгаа нь эдийн засаг зөөлөн газардах магадлалыг нэмэгдүүлж буй. Түүнчлэн БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар болон гео эдийн засгийн хуваагдал дунд хугацааны хэтийн төлөвт сорилт учруулж байгааг тодотгожээ.
“Ковид-19” цар тахал, БНХАУ-тай хиллэдэг худалдааны боомтууд дахь хязгаарлалтууд, Украин дахь ОХУ-ын халдлага зэрэг гадаад орчны сөрөг нөлөө, цочролын улмаас Монгол Улсын эдийн засагт өнгөрсөн гурван жилийн турш хүндрэл бий болсон. Гэвч экспортын эрэлт сэргэсэн болон хямралын эсрэг хэрэгжүүлсэн бодлогын хариу арга хэмжээний нөлөөгөөр эдийн засаг сэргэх замдаа ороод байгаа. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй болгохын тулд өсөлтийн түвшинг хадгалахын зэрэгцээ өндөр инфляцыг бууруулах зайлшгүй шаардлагатай.
Монгол Улсын ойрын хугацааны бодлогын зорилтууд нь экспортыг нэмэгдүүлэх, инфляцыг бууруулах, төсөв, мөнгө, макро зохистой бодлогоор макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэх юм. Түүнчлэн, нийт хуримтлалыг нэмэгдүүлж эдийн засгийн дархлааг сайжруулах зорилгоор улсын секторын удирдлага болон санхүүгийн салбарт бүтцийн шинэчлэл хийх нь чухал байна. Хувийн хэвшлийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих эерэг орчныг бүрдүүлэн, өсөлтийг дунд хугацаанд хадгалахын тулд Монгол Улс хөрөнгө оруулалтын орчны цогц шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлэх боломжтой.

Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдох, гадаад худалдаа тасалдах эрсдэл буурахтай уялдан жилийн дундаж инфляцийн түвшин 2023 онд 10.9 хувь, 2024 онд 8.7 хувь болж буурахаар байна. Гэвч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах болон дотоод эрэлт нэмэгдэх нөлөөгөөр инфляц төв банкны зорилтот түвшин болох 6%-иас өндөр хэвээр байх төсөөлөлтэй байгаа юм. Цаашид төсвийн зардлыг хумих нь макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих бөгөөд хувийн хэвшил шахагдах сөрөг нөлөөг багасгана. Гадаад худалдаа тасалдах эрсдэл багасаж, тээврийн зардал буурахтай уялдан үйлчилгээний дансны алдагдал буурахын зэрэгцээ барааны экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор төлбөрийн урсгал дансны алдагдал буурахаар байна.
Эдийн засгийн төлөв байдлыг суурь төсөөллөөс бууруулж болзошгүй эрсдэлүүд бий. Үүнд, Украин дахь ОХУ-ын халдлагын улмаас эдийн засагт учруулж буй сөрөг нөлөөллүүд улам даамжрах, “Ковид-19” цар тахлын вирусийн шинэ хувилбар үүсэж халдварын шинэ давлагаа бий болох, ашигт малтмалын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ огцом буурах, дотоодод улс төрийн нөхцөл байдал муудах болон нүүрсний оффтейк гэрээнүүдийн төлбөрийн тэнцэл дэх сөрөг нөлөө нэмэгдэх эрсдэл болно
.jpg)
| БҮСИЙН ХЭМЖЭЭНД ДУНД ХУГАЦААНЫ СОРИЛТ ҮҮССЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛҮҮД |
|
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |