• Өнөөдөр 2024-05-05

Тогтвортой санхүүжилтийг дэмжих “SFME” төсөл хэрэгжинэ

2024-03-13,   266

        Монгол Улс дахь Жижиг, дунд бизнес (“ЖДБ”) эрхлэгчдийг чадавхжуулах, тогтвортой санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах “SFME” төслийг хамтран хэрэгжүүлэхээр Худалдаа, хөгжлийн банк (“ХХБ”) болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (“GIZ”) нар төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төсөл нь 2024 оны гуравдугаар сараас 2026 оны зургадугаар сар хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол улсын тогтвортой хөгжил болон ногоон ирээдүйд чиглэсэн ЖДБ-ийг дэмжих, ЖДБ эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд ЖДБ эрхлэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мөн банкны жижиг, дунд бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах боловсон хүчнийг олон улсын стандартын дагуу чадавхжуулах, тогтвортой санхүүжилтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн  сургалт, семинар, уулзалтуудыг зохион байгуулахаас гадна, тусгайлсан зөвлөх үйлчилгээ, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр хамтран төлөвлөөд байна.

       Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр, хувийн хэвшлийг дэмжих DeveloPPP.de хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Худалдаа, хөгжлийн банкны хамтарсан санхүүжилтээр GIZ болон ХХБ энэхүү төслийг хамтран хэрэгжүүлнэ. ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих DeveloPPP хөтөлбөр ба хэрэгжүүлэгч GIZ: DeveloPPP.de хөтөлбөр нь түншлэлийн зарчмаар, нийгэмд эерэг үр дүн, нөлөөтэй төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлж, хэрэгжүүлдэг бол GIZ нь ХБНГУ-ын засгийн газрын санхүүжилтээр хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч байгууллага юм. ХХБ:  ХХБ нь “Харилцагч төвтэй банк болох” стратеги, чиглэлийн хүрээнд Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас тогтвортой бөгөөд зорилтот эх үүсвэрийг татан төвлөрүүлж, Жижиг, дунд бизнесийг санхүүжүүлэх, харилцагчийг чадавхжуулах, бизнесийг өргөжүүлэх, үүний хүрээнд санхүүжилтийн эко системийг бий болгох, санхүүгийн уламжлалт болон дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж, зах зээл дэх жижиг, дунд сегментийг тэлэх зорилготой ажиллаж байна. Мөн байгаль орчин, нийгэмд ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагааг санхүүжүүлж, хүний эрх, хөдөлмөрийн эрхийн хамгаалал болон байгаль орчны менежментийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх шаардлагыг харилцагчдадаа тавьж, нягт хамтын ажиллагааны үр дүнд харилцагчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийг бууруулж “Ногоон банк” болох зорилгын төлөө хувь нэмрээ оруулж байна.
 
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Тогтвортой санхүүжилтийг дэмжих “SFME” төсөл хэрэгжинэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188