Төрийн банк “Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилт тавин нийгмийн дундаж давхаргыг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр байна.
Дээрх ажлын хүрээнд Төрийн банк “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-ыг төлөөлж тэргүүн Д.Сувд-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд 2022 онд 21 аймгийн алслагдсан бүсийн иргэдийн санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоог газар дээр нь хийх юм байна. Мөн талууд хамтран эрүүл мэндийн багц үйлчилгээ, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж хэвших, хөнгөлөлттэй, даатгалтай нөхцөлөөр эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг бий болгох зорилготой аж.
Мөн Төрийн банкнаас салбар нэгжээрээ дамжуулан Монгол орны өнцөг булан бүрт суугаа иргэддээ банкны үйлчилгээгээр дамжуулан эрүүл мэндийн бүх талын үйлчилгээг хөнгөлөлттэй даатгалтайгаар авах боломжийг нээж өгнө, хэмээн хоёр тал үзэж байгаа юм байна.
| Алслагдсан бүсийн иргэдийн санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |