МАН шинэ дүрмээ Дээд шүүхэд бүртгүүлж, 2022 оныг ёс зүй, сахилга, хариуцлагын жил болгон зарлаж буйгаа тунхаглан бичээд тун удаагүй байна. Тэд МАН-даа битгий хэл хэрэггүй болсон таван хүнээр туг тахиж, тунхаг гаргахдаа бузар, булхайтай хэзээ ч эвлэрэхгүй гэж хэлсэн. Хэлсэн үгийн чинь шүлс хатаж амжаагүй байхад Увсын хязгаар нутагт буруу, булхайг эсэргүүцсэн мянга, мянган гишүүд бослого тэмцэлдээ тулж, өргөх бичиг үйлдэж эхэлсэн байна, Д.Амарбаясгалан болон Б.Баярбаатар дарга аа. Улаан намын улс төр улайсаж эсэргүү тэмцэлдээ тулсан шалтгаан нь ердөө Ч.Хүрэлбаатар гишүүний бүлэглэл урт хугацаанд ноёлж байгааг эсэргүүцсэнийх гэнэ билээ.
Ер нь Увсын хязгаарт улсыг хохироосон байж болзошгүй маш ноцтой баримтуудыг сэтгүүлчид хангалттай мэдээллээ. Түүнээс гадна МАН-ын эрх ашигт ноцтой хохирол учруулсныг нь намын тань 1018 хүн гарын үсгээрээ баталгаажуулан баримтыг ирүүлээд байгаа гэсэн. Үүнээс илүү баримт гэж байхгүй л болов уу. 1018 хүн гэдэг бол басаж болох бага хүч биш. Бараг аймгийн намын хатуу гишүүнчлэлийн 25 орчим хувийн хүч, дэмжлэг ийм байдаг. Ийм өргөн хүчээр асуудал тавьж байхад Ёс зүй, сахилга, хариуцлагын жилийн хүрээнд Увсыг, улсыг, магадгүй МАН-ын эрх ашгийг хохироодог байж болзошгүй энэ хүмүүст ямар хариуцлага үүрүүлэх юм бол. Угаасаа Хотгор шанаганы уурхайн асуудал гэх мэт ноцтой хууль зөрчсөн асуудал нь хуулийн байгууллагаар шийдэгддэггүй Ч.Хүрэлбаатар гишүүнийгээ намынхаа Үндсэн дүрэмд заасны дагуу намаасаа хөөж чадах уу.
Бараг чадахгүй л гэж хэлэх гээд байна. МАН-ынхан үнэхээр барахгүй. Нэгнийхээ нээнтэг, бүлэг фракцынхаа тохироонд хүлэгдсэн МАН-аас шударга шийдвэр ер нь гарч байгаагүй юм. Харин ард түмэнд өнгө харуулж, сүр бараа үзүүлж, салют буудуулах төдийхнөөр хуурсаар ирсэн. Тиймдээ ч одоо энэ арга тактикаа ашиглана гэсэн улс төрийн таамаг байна. Бидний мэдэхээр тун удахгүй Хяналтын ерөнхий хорооноос хэвлэлийн бага хурал зарлаж таарна. Мэддэг юм шиг мэнгэрлэж хэлэхэд Б.Баярбаатар дарга Увсад намын дүрмийг уландаа гишгэж, намынхаа эрх ашигт ноцтой хохирол учруулсан бүлэглэлд хариуцлага тооцлоо гэж маш сүртэй мэдэгдэнэ. Яг үнэндээ хариуцлага үүрэх хүмүүс нь хэн гээч. Бүр хөдөөгийн, Увсын аль нэг сумын Дондог, Дорж байна. МАН-ын том даргын үүрүүлсэн айхавтар том хариуцлага яг үнэндээ тэр Дондог, Доржид ширхэг хялгасны ч гарзгүй тусна. Яагаад гэвэл тэр МАН-тай, МАН-гүй хонхортоо орчлонгийн тоосыг хөдөлгөж яваа л жирийн нэгэн. Нидэр дээрээ энэ бүхнийг захиалсан гол тоглогч нь Улаангомд бус Улаанбаатарт байгаа. Байх байхдаа хөшигний ард маш том тохироо хийгээд Увсынхаа гар хөлийг золионд гаргахаар бэлдэж суугаа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй болов уу. Ийнхүү “МАН цахим”-жаад увсчууддаа хакердуулсан шигээ “сахилга, хариуцлагын жил” нь ч Увсын асуудалдаа утаа болон замхрах урьдчилсан мэдээлэл байгаа юм.
| Увсын асуудалд утаа болон замхрах МАН-ын сахилга, хариуцлагын жил |
|
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |