Сү.Батболдын фракц хүчгүйдэж, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын улс төрийн карьер эрчимтэй унаж байгааг өчигдөр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүн гэгддэг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн бараг зарлачихлаа. Эдийн засгийн эрсдэл, валютын ханшийн зөрүү тэргүүтэй мэдээллэж л байдаг зүйлсдээ хачир, Ч.Хүрэлбаатар нарт сануулга болгож “Ч.Хүрэлбаатар гишүүний яриад байгаа ташаа мэдээлэл Монгол банкны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй ч, ачаалал нэмж байна. Энэ асуудал 2019 оноос хойш нийт 35 удаа буцаагдсан. Монгол банк энэ талаар мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байгаа шалтгаан хяналт шалгалтаар авсан мэдээллийг гуравдагч этгээдэд мэдээлэх боломжгүй. Энэ нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм. Хаан банкны 45 хувийг эзэмшдэг Японы Савада Холдинг компани биржийн нэгдсэн мэдээлэлд хэн эзэн нь гэдэг нь тодорхой байгаа. Өнөөдрийн байдлаар яригдаад байгаа монгол хүний нэг ч мэдээлэл байхгүй. Энэ асуудалтай холбоотой бүх мэдээлэл Японы хөрөнгийн бирж дээр нээлттэй явагдаж байгаа. Бидний хувьд яагаад зөвшөөрөл авах ёстой юм гэхээр 2010 оны Банкны тухай хуульд орсон нэг банкны нөлөө бүхий эзэмшигч, өөр нэгэн банкны эзэмшигч байх боломжгүй. Энэ шаардлагын дагуу бид оролцох боломжгүй гэдэг байр суурьтай байна” гэсэн билээ. Хүсэж байвал тэд энэ битгий хэл юман дээр ингэж адрахгүй өнгөрч чадна. Харин нэрийг нь цохож ирээд ийн хэлж байгаагийн цаана “Монголбанкнаас чамд хэрэгтэй нэг ч баримт өгөхгүй ээ” гэсэн санаа ч байхыг үгүйсгэхгүй. Ямартай ч Ч.Хүрэлбаатарыг "Хаан банкны хувь эзэмшигч болох санаархлаа бүр мөсөн март" гэсэн мессэжийг Монголбанкаар дамжуулан Ерөнхий сайд хүчтэйхэн өгөх шиг боллоо.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар оны өмнө цөөнгүй шалтгаанаар унаж мэдэхээр байсан ч ковид, омикроны мэдээллээр ард иргэдийн эсэргүүцлийг нам дарж чадсан. Яг тэр үеэр Сү.Батболдын фракцынхан дорвитойхон хөдөлсөн бол Ч.Хүрэлбаатар нарын төлөвлөгөө биеллээ олох боломжтой байсан байхыг үгүйсгэх аргагүй. Өөрөөр хэлбэл, одоо хэт оройтсон, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын алдаанууд, эмзэг сэдвүүд ард түмний дунд намжсан гэсэн үг.
Ямартай ч Ч.Хүрэлбаатарыг "Хаан банкны хувь эзэмшигч болох санаархлаа бүр мөсөн март" гэсэн мессэжийг Монголбанкаар дамжуулан Ерөнхий сайд хүчтэйхэн өгөх шиг боллоо
МАН-ын том өрсөлдөгч, “дайсан”-уудын нэгд багтдаг Сү.Батболдын фракц нам гүмхэн хүчээ зузаатгах гээд тусыг ололгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, тэдний “өндийх” бүрийг дүү нар нь андахгүйгээр барахгүй тэр бүрд нь “нам цохиж” унагачихаад байгаа нь МАН-д гомдогсдыг байж суух аргагүйдүүлж байгаа нь гачлантай ч энэ удаад бүр эвгүйдүүллээ. Тодруулбал, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй улс төрийн нэр бүхий томчуудын санаархаж асан ХААН банк тэднээс нэгэнт алсран одсон нь ийн тодорхой боллоо.
Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Сү.Батболдын фракцынхан ийнхүү ганц сортоотойгоо Ерөнхий сайдад зүтгүүлэхийг санаархсан ч төлөвлөгөө нь цааснаасаа хэтрэлгүй нурж байгааг ойр тойрныхон нь шивэр авир хийцгээж эхэллээ
| ЕРӨНХИЙ САЙДАД “ЗҮТГЭСЭН” Ч.ХҮРЭЛБААТАРЫН САНААРХАЛ ХААН БАНКНААС БОЛЖ НУРАВ УУ |
|
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |