Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын хийрхэл хэрээс хэтэрч, өөрт нь л ашигтай байвал ард олон, намынхаа бодлого, зарчмыг уландаа гишгэх нь юу ч биш бололтой. Ингэж хэлсэн шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт Увс аймгийн МАН-ын XXXII бага хурал хуралдаж, аймгийн намын даргаа хууль бусаар сонгосон байна.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын хөл хөөрт “даруулж” хийсэн энэхүү хуралд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ихээхэн үүрэг гүйцэтгээд зогсохгүй өөрийн хүнээ намын дарга болгохын тулд байж боломгүй будлиан нэлээд тарьсныг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Ч.Хүрэлбаатар Увс дахь бүхий л “хар, бор” ажлыг нь хийж, гар хөл нь болж явдаг аймгийн Тамгын газрын дарга С.Батжаргалыг нэр дэвшүүлэн, сонгогчдынх нь тоонд "анхаарч", Увс аймгийн МАН-ын даргаар “сонгуулж” чаджээ. Энэ талаар эх сурвалж “Увс аймгийн МАН-ын даргыг сонгох МАН-ын 32 дугаар бага хуралд С.Батжаргал нэр дэвшин өрсөлдөхдөө Ардчилсан намын болон нам бус иргэдэд хууль бусаар мандат олгож, хуралд оролцуулж, 30 гаруй хүний саналыг хууль бусаар авсан. Ингэснээр илт давуу санал авч байгаа мэтээр С.Батжаргал нь Увс аймгийн МАН-ын даргаар сонгогдсон. Хамгийн ноцтой нь Ч.Хүрэлбаатарын бүлэглэл МАН-ын цахим системд хууль бусаар намын гишүүнчлэлгүй хүмүүсийг дүрмийн бусаар бүртгэсэн. Үүнийг МАН болон хууль хяналтын байгууллагад шалгуулах, үнэн мөнийг нь тогтоолгох, Увс аймаг дахь МАН-ыг бохир улстөрчдөөс цэвэрлэх хүсэлтэй байгаа” гэсэн юм.
МАН дотооддоо шинэчлэл хийж, цахим нам болж буйгаа зарлаад удаагүй байгаа энэ үед Ч.Хүрэлбаатар нарын энэхүү үйлдэл бодлогынх нь эсрэг ажиллагаа болж байгаа гэхэд буруудахгүй. Тодруулбал, МАН ихээхэн хөрөнгө зарж, цахим хэлбэрт шилжүүлж, гишүүнчлэлээс эхлээд хялбаршуулж болох бүхнээ цэгцэлж явахад нь гишүүд нь системээ “хакердаж”, дуртай хүнээ нэмж, хасаж байгаа нь зүйд хэр нийцэхийг, үүнд ямар хариуцлага тооцохыг харах л үлдлээ.
Ташрамд дурдахад, Увс аймгийн МАН-ын даргаар шалгараад байгаа С.Батжаргал нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, авлига, ашиг сонирхлын зөрчлийн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Энэ талаарх баримтыг дараагийн дугаартаа дэлгэх болно.



| УВСЫН 1018 ИРГЭН Ч.ХҮРЭЛБААТАРЫН БҮЛЭГЛЭЛИЙГ ЭСЭРГҮҮЦЭН МАН-Д ХАНДЛАА |
|
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |