Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн бага хурал зарлан, сэтгүүлч, олон нийтэд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын талаар ноцтой баримтууд дэлгэсэн. Тодруулбал, тэрбээр “Би 2016 онд ажлаа өгснөөс хойш АТГ-т гурван жил шалгуулсан. “Авлига, албан тушаалын хэрэг тогтоогдоогүй” гэж АТГ надад үүсгэсэн хэргээ гурван удаа хэрэгсэхгүй болгосон. Гэтэл гүжир гүтгэлэг зогсохгүй байгаа учраас тайлбар өгч буйгаа илэрхийлмээр байна” гэсэн юм. Түүнчлэн “Асуудал байгаа бол одоо ч шалгуулахад бэлэн. Гэхдээ Увс аймгийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батжаргал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хүмүүстэй хамтдаа шалгуулъя. Та нарын ард түмнийг ялгаварлан гадуурхсан, ард түмнээс хулгай хийсэн, авлига, албан тушаалын хэрэг цэцэглүүлсэн үйлдлийг чинь шалгах цаг болсон. Ялангуяа сүүлийн 15 жилд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын гэгдэх дээрэмчид Увс аймгийг тонож, дээрэмдээд дуусч байна. Тэнд баригдаж буй барилга бүрийн ард авлига хээл хахууль, хариуцлагагүй байдал байдаг. Жишээлбэл, Увс аймагт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгөөр усан бассейн барихаар гүйцэтгэгч компани санхүүжилтынхаа 92 хувийг авсан. Гэтэл одоо гүйцэтгэгч компани нь олддоггүй. Мөнгө нь ч байхгүй, гүйцэтгэгч компани нь ч байхгүй, сэг болсон барилга байна. Увс аймагт баригдсан эмнэлгийн барилга цахилгаан шаттай байх ёстой. Гэтэл цахилгаан шат байхгүй. Цахилгаан шатыг нь хулгайлчихсан. Мөн Увс аймагт улсын төсвийн 6.8 тэрбум төгрөгөөр драмын театр барихаар гүйцэтгэгчийг шалгаруулж, барьсан. Баригдаж дуусаагүй дутуу барилга дээр одоо зургаан тэрбум төгрөг нэмж суулгасан. Гүйцэтгэгч компанийн захирал нь Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан Б.Дүгэрээ гэдэг хүн бий. Байдал ийм л байна” гэлээ. Тэрбээр мөн “Увс аймагт зургаан тэрбум төгрөгөөр эхэлсэн коллежийн барилгын төсөв дахиад 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Босоогүй барилгын төсөвт өртөг нь 1.8 тэрбумаар нэмэгдсэн. Чандмань суманд 2.2 тэрбум төгрөгөөр авто зам барихаар гүйцэтгэгч компани санхүүжилтын 92 хувийг аваад явсан. Одоо зам байхгүй, мөнгө ч байхгүй таван жил болж байна. Энэ жишээнүүд бол зөвхөн мөсөн уулын орой. Үүний цаана асар их авлига бий. Үүнийг АТГ шалгах ёстой” хэмээсэн юм.
Дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй одоогийн МАН-ын удирдлагууд үнэхээр “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэйгээ шударгаар тэмцэж, намаа цэвэрлэнэ” гэдэг нь үнэн бол энэ намаас хамгийн түрүүнд хөөгдөх албан тушаалтнуудын эхэнд Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар бичигдэх болоод байна
Хөгжлийн банкны актив хөрөнгийг үгүйрүүлэхэд албан тушаал, эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэгдэж буй Ч.Хүрэлбаатарын хувьд дээрх баримтууд нь нэрмээс болж мэдэхээр байна. Учир нь, зөвхөн Хөгжлийн банктай холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт МАН хууччуулаасаа “шүд сугалсан”. Ч.Хүрэлбаатар нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хоршлын хувьд тийм ч чухал дүр биш. Харин ч эсрэгээрээ салахыг хүсэгчдийнх нь нэгд зүй ёсоор ордог ч байх талтай. Учир нь, Л.Оюун-Эрдэнэ нарын таван нөхөр нийгэмд шударга ёс тогтооно хэмээн талбайд жагсаж, Засгийн газраас шударга ёс нэхэж асан байх үед Ч.Хүрэлбаатар тэднийг үл дэмжин, бацаанууд гэх үүднээс хандаж байсан гэх яриа одоо ч хүчтэй яригддаг. Энэ ч үүднээс түүнийг Л.Оюун-Эрдэнэ асуудал бүрийн ард үлдээхийг оролддог ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамгаалалт дор тэр өнөөдрийг хүртэл муу юм үзээгүй яваа гэгддэг. Гэхдээ ойрын үед бол МАН-д У.Хүрэлсүх биш, Л.Оюун-Эрдэнэ гол дүр учраас түүний дээрх мэт ноцтой баримтуудад нэг л өдөр ач холбогдол өгч мэдэхээр байгаа.
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын тухай таагүй мэдээллийг Д.Цэндсүрэн өмнө нь цөөнгүй удаа олон нийтэд дэлгэж байсан. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа “УИХ-ын 33 дугаар тойрогт Монгол ардын намаас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатарын төлөө саналаа өгөхийг ухуулагчид ятгасан байна. Иргэн С.Отгонтуяа нь тухайн үед амаржаад хорь хонож байсан тул нялх хүүхэдтэй явж чадахгүй гэхэд нь “Жийп машинаар явуулна” гэж гэрээс нь авч гарсан байгаа юм. Гэвч тэднийг микро автобусанд суулгаж, талдаа 100 гаруй км хол газарт аваачиж саналыг нь өгүүлсэн байна. Төрөөд 26 хонож, эрүүл саруул бойжиж байсан Ч.Б… хүү олон хүнтэй машинд нийт 260 км яваад гэртээ буцаж ирэхдээ амьсгалын дутагдалд орж, бие нь муудан Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн боловч долдугаар сарын 1-ний өдөр нас барсан. Эцэг эх хоёрыг нь саналаа өгчих гэж байсан хүн нь эмч хүн. Бидэнд хүн ёс, хүн чанар гэж нэг юм байх ёстой. Энэ бол сонгуулиас илүү үнэ цэнтэй. Нэг сонгууль, нэг УИХ-ын суудлын асуудал, хоёр хүний санал нэг хүний амьтай тэнцэж байна” хэмээн мэдээлж байлаа.
Түүнчлэн “Энэ цайрчихсан худалчийг яая даа байз.Энэ хүн Хотгор шанагын уурхайг жижиг Н.Алтангэрэлийн, Миний ах дүүсд хамаагүй гэж гөрддөг байгаа. Яачихсан ширэн нүүр ийм байдаг байнаа. Яа яа. Хотгор шанагын уурхайн лицензийг УБХ-ын гишүүн асан П.Улаанхүү, Болгар улсын Элчин сайд асан Л.Дүгэржав нараас Алтангэрэл болон таны ах нар чинь 350 сая төгрөгөөр худалдаж аваад, БНСУ-ын төрийн өмчит компанид 51 хувийг нь 12 сая ам.доллараар зарсан яах аргагүй л үнэн шүү дээ. Яг өнөөдөр 51 хувь нь БНСУ-ын төрийн өмчит компанид, 34.5 хувь нь Алтангэрэлд, 14.5 хувь нь Болормаа гэж эмэгтэйд байгаа. Энэ талаар надтай нүүр тулаад мэтгэлцээрэй гэж Ч.Хүрэлбаатар танд фэйсбүүкээр олон хэллээ. Чаддаг юм бол намайг гүтгэсэн гээд цагдаад өгчихөөрөй. Нэмээд хэлчихье. Нүүрс боловсруулах 14 тэрбумын төслийг өөрийнхөө ах Ч.Гантулгын найз Баатарсүрэнд өгч юу ч хийгээгүйг чинь Баасан эгч сая гаргаж тавилаа. Баатарсүрэнгийн компаниас гурван тэрбум төгрөг хэний данс руу шилжсэн нь удахгүй тодорхой болохоор чи хаашаа харж үхнэ ээ. Баригдана даа, баригдана. Нүүрс,гурил хоёрын хулгай баригддаг юм шүү дээ, Хүрлээ. Увс аймгийн Бөхмөрөн суманд 800 сая төгрөгөөр баригдаад 20 хоног ажиллаад дахин хэзээ ч ажиллаагүй нүүрснээс хий гаргаж, цахилгаан үйлдвэрлэх төслийн талаар УИХ-ын гишүүн асан Эрдэнэсүрэн гурвуулаа жаахан ярилцах юм уу Хүрлээ. Юу гэж бодож байна. Саналаа хэлээрэй. Чи ч өөдгүй, түмний итгэлийг худалдаж хулгайлж амьдардаг хүн дээ” гэсэн хоржоонтой захидал ч илгээгээд амжсан байдаг.
Энэ мэтээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын талаарх ончтой ончгүй олон арван баримтыг ганцхан тэр ч бус, цөөнгүй хүн дэлгэж байсан ч МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдрийг хүртэл түүний асуудлуудыг нэг ч удаа авч хэлэлцэж байсангүй. Гэхдээ энэ нь огт хэлэлцэхгүй гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл, Саарал ордноос “Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт таагүй хандах болсон. Түүнтэй холбоотой асуудлуудад нэлээд нухацтай хандаж, бурууг нь хатуухан шүүмжилж эхэлсэн байна лээ” гэх бор шувуу нисээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ ч үүднээс иргэн Д.Цэндсүрэн МАН-ын одоогийн удирдлагуудын заавраар дахин “шүгэл” үлээж байх магадлал маш өндөр.
Саарал ордноос “Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарт таагүй хандах болсон. Түүнтэй холбоотой асуудлуудад нэлээд нухацтай хандаж, бурууг нь хатуухан шүүмжилж эхэлсэн байна лээ” гэх бор шувуу нисээд багагүй хугацаа өнгөрчээ. Энэ ч үүднээс иргэн Д.Цэндсүрэн МАН-ын одоогийн удирдлагуудын заавраар дахин “шүгэл” үлээж байх магадлал маш өндөр
| МАН-ААС ХӨӨГДӨХ ДАРААГИЙН ГИШҮҮН БОЛ Ч.ХҮРЭЛБААТАР |
|
Ү.Нандин-Эрдэнэ “Бахрейн-2025”-ын дугуйн 12 км-т IX байрт орлоо
2025-10-26 16:56:36
Спорт өрөлтийн тамирчид Азийн аваргаас 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль хүртлээ
2025-10-26 16:42:57
2025-10-26 16:33:46
Сурагчдын шатрын Азийн аваргаас “Стейниц” академийн хүүхдүүд медаль хүртлээ
2025-10-26 15:57:22
"Алтан цом"-ын төлөөх бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2025-10-26 15:32:22
Б.Номин-Эрдэнэ, Ж.Мягмарсүрэн нар Зүүн Өмнөд Азийн хагас марафонд IV байрт орлоо
2025-10-26 15:01:52
МУГЖ Т.Ариунаа "Зүрх асна" тоглолтоо Дарханд тоглоно
2025-10-26 14:42:22
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
2025-10-26 12:41:21
Төв аймгийн Зуунмод сумд 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ
2025-10-26 12:29:36
ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ
2025-10-26 12:24:25
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадамд жюү жицү-гийн баг мордлоо
2025-10-26 11:43:56
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадмыг жүдочид зорилоо
2025-10-26 11:30:02
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2025-10-26 09:10:50
“И спорт”-ын тамирчид “Бахрейн-2025” наадамд өрсөлдөнө
2025-10-26 07:50:00
2025-10-26 07:41:00
А.Бат-Оргил “БАХРЕЙН-2025”-ын наадамд амжилттай уралдлаа
2025-10-26 07:32:00
Б.Өлзийтнаран “БАХРЕЙН-2025”-ын наадмаас мөнгөн медаль хүртэв
2025-10-26 07:20:00
Элсний волейболын баг “БАХРЕЙН-2025”-ын наймд шалгарч, тэмцээнээ өндөрлөв
2025-10-26 07:10:00
Эрэгтэй 3х3-ын баг АНЭУ болон Йорданыг багийг хожиж хэсгээ тэргүүлэв
2025-10-26 07:00:00
ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
2025-10-26 07:00:00
Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН
2025-10-26 07:00:00
ТАНИЛЦ: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ҮЕЭЛ С.МӨНХБАТЫН ХАМТРАГЧ С.АНХБАЯРЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ТҮҮЖ БУЙ ТЕНДЕРҮҮД
2025-10-26 07:00:00
ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ
2025-10-26 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2025-10-26 07:00:00
Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 19.4 хувиар өсжээ
2025-10-25 15:15:11
"Монгол хаан" жүжгийн Хүчирийн дүрийг жүжигчин О.Майдарравжаа бүтээж байна
2025-10-25 13:20:18
Монгол Улсад сурагчдын шатрын Азийн аварга эхэллээ
2025-10-25 13:20:12
ҮЗЭГЧДИЙН ХАЙРТАЙ АРИУНААТАЙ ДУМААГИЙН ДҮРЭЭР УУЛЗАХ САЙХАН БАЙЛАА
2025-10-25 11:18:55
"Хунт нуур" балетыг өнөөдөр, маргааш тоглоно
2025-10-25 10:20:00
Ж.Цэрэнлхам радио спортын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ
2025-10-25 09:59:25
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх санал асуулга маргааш орой хүртэл үргэлжилнэ
2025-10-25 09:44:11
Б.Бэлгүтэй “БАХРЕЙН-2025” Азийн наадмаас хүрэл медаль хүртэв
2025-10-25 09:09:44
2025-10-25 09:04:19
Сагсан бөмбөгийн өсвөр үеийн “U11” насны улсын аварга өндөрлөв
2025-10-25 07:30:00
“БАХРЕЙН-2025”-ын элсний волейболд манай охидын баг шигшээ наймд шалгарлаа
2025-10-25 07:20:00
БГД-ийн үндэсний бөхийн баг хотын аваргын дэд байрт шалгарлаа
2025-10-25 07:10:00
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ
2025-10-25 07:02:37
Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
2025-10-25 07:00:00
ТАНИЛЦ: БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТОП ЗУРГААН ТЭРБУМТАН
2025-10-25 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2025-10-25 07:00:00
Н.НАРХАЖИД: “НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР” КИНО ХАЙР ДУРЛАЛ ЗӨВХӨН АЗ ЖАРГАЛ ГЭСЭН ҮГ БИШ, ХҮНЭЭС ИТГЭЛ, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, ХҮЛЭЭЛТ ШААРДДАГ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ БОЛНО
2025-10-25 07:00:00
ЗӨВХӨН ТҮҮНИЙ САНААНД
2025-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |