Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярын үйлдсэн нэгэн хэргийг уншигч та бүхэнд хүргэж байна.
Тухайлбал, Т.Мөнхбаяр нь 2018 онд тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын “даалгавар”-аар Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын иргэдээс “булаах” ажиллагааг удирдсан. Улмаар Г.Занданшатар, Х.Баттулга нар “Салхитын мөнгөний ордыг 2043, 2047 онд хүртэл ашиглах тусгай зөвшөөрлийг төрийн мэдэлд шилжүүлж авлаа” хэмээн “шоудаж” байлаа.
Улмаар 2018 оны тавдугаар сард “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулж, Салхитын мөнгөний ордод хайгуул хийх эрх, ашиглах тусгай зөвшөөрлийг тус компанид өгч, захирлаар нь Т.Мөнхбаярыг томилсон байдаг. Ингээд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлж байв. Тухайн үед “Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг боллоо” гэж Г.Занданшатар, Х.Баттулга нар ард түмнээр алга ташуулсан.
Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд шилжүүлэн, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн “гавьяа”-г Т.Мөнхбаяр мөн хүртэж, 2021 оны тавдугаар сард Монгол Улсын Хөдөлмөрийн баатар болсон. Тэгвэл олны нүдэнд харийнхны мэдэлд байсан орд газрыг төрд авах ажилд хүчин зүтгэж, байгалийн баялгын үр өгөөжийг ард иргэдэд хүртээсэн “Ардын баатар” болж харагдсан Т.Мөнхбаяр үнэн хэрэгтээ “Салхитын мөнгөний ордын өгөөжөөр ахмадуудын тэтгэврийн зээлийг чөлөөлөх” нэрээр хувьдаа асар их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй байна. Тодруулбал, Т.Мөнхбаяр нь “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн захирлын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн дансанд шилжүүлэх ёстой байсан тэтгэврийн мөнгөнөөс хүү идэж, мөнгө босгосон байж болзошгүйг талаар эх сурвалж мэдээллээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нь Худалдаа хөгжлийн банктай хуйвалдаж, ахмадын тэтгэврийн мөнгийг тус банканд хадгалж, хадгаламжийн хүүгээр нь хөрөнгөжиж байсан аж.
.jpg)
Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр, 2021 оны хоёрдугаар сарын 8-нд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр 37 сая ам.доллар буюу 105 тэрбум төгрөгийг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгох ажил эхлүүлэх гэж байгаа талаараа мэдэгдэж, мөнгийг Сангийн яаманд шилжүүлсэн. Тэгвэл тус мөнгийг тухайн үеэс нэг жилийн өмнө төрийн дансанд шилжүүлэх ёстой байсан аж. Харин Т.Мөнхбаяр төрийн дансанд жилийн өмнө шилжүүлэх ёстой байсан 37 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банканд хадгалж, хадгаламжийн хүүг өөртөө завшиж, хөрөнгөжсөн байж болзошгүй байна.
Т.Мөнхбаярыг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал болохоос нь өмнө хүмүүс “Империал Гоул Майнинг”-ийн Т.Мөнхбаяр гэдгээр илүүтэй мэддэг байлаа. Учир нь “Империал Гоул Майнинг” ХХК нь Монголын уул, уурхайн салбарын “муу нэрт”. 2019 оны наймдугаар сарын 4-5-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Галуут суманд байрлах “Империал Гоул Майнинг” ХХК-ийн уурхайд осол гарч, хоёр хүний амь эрсэдсэн. Осол гарахаас өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Империал Гоул Майнинг” компанийн уурхайд шалгалт хийж, 12 ноцтой зөрчил илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоон лацадсан байдаг. Харин тус компани хууль бусаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсны улмаас осол гарч, хоёр ажилтан нь амиа алдаж байлаа.
Өдгөө “Эрдэнэс Силвер Ресурс”-ийн Т.Мөнхбаяр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэгддэг. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга хууль бусаар үйл ажиллагаа явуулж, хоёр хүний амь эрсдүүлж, муу нэрт болсон “Империал Гоул Майнинг”-ийн Т.Мөнхбаярыг Салхитын мөнгөний ордод хайгуул хийх, олборлох зөвшөөрөлтэй “Эрдэнэс Силвер Ресурс”-ийн захирлаар томилсон нь үүнийг баталсан хэрэг болсон юм.
Мөн “Эрдэнэс Силвер Ресурс”-ийн Т.Мөнхбаяр өмнө нь Т.Мөрбаяр гэдэг нэртэй байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас нэрээ солиулсан гэх мэдээлэл бий.

Т.Мөнхбаяр нь “Империалкастел” ХХК, “Агнистын алтан орд” ХХК, “Агнистын зэсэн орд” ХХК, “Бунханшанд” ХКК-ийг эзэмшиж, “Ньюбизнес” ХХК-д хувь эзэмшдэг. Харин “Империал Гоул Майнинг” ХХК, “Монголиан Гоулд Резерв” ХХК-д бүртгэлтэй байсан ч, нэрээ хасуулжээ.
Мөн тэрбээр “Монголын нууц тарни” ТББ, “Монголын нохойн холбоо” ТББ, “Монголын немц овчарка сонирхогчдын холбоо” ТББ, “Монголын пониболлын холбоо” ТББ-ыг үүсгэн байгуулж, 2013-2016 онд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж, дараа нь тус холбооны ерөнхийлөгч болж байв.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр 2020 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нийт 98 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.
Тэрбээр 7.5 тэрбум гаруй төгрөгийн орон сууц, барилга, байгууламж, 630 сая төгрөгөөр үнэлэгдэх “Mercedes Benz - S400” болон “Lexus 570” автомашинтай бөгөөд 2.3 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх 38 үхэр, 36 адуу, хурдан удмын 108 адуу, зургаан нохойтой гэсэн байна.
Мөн тус мэдүүлэгт дурдсанаар Т.Мөнхбаяр нь 100 сая төгрөгөөр үнэлэгдэх 1035 метр квадрат газар, 870 төгрөгийн үнэт эдлэл, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах 68 сая төгрөгийн хадгаламж, таван тэрбум төгрөгийн авлагатай гэжээ.
Эх сурвалж: Өдрийн сонин

| ХӨДӨЛМӨРИЙН БААТАР “ХУЛГАЙЧ” УУ |
|
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭН БҮРТ НЭЭЛТТЭЙ БОЛГОВ
2026-06-25 10:54:50
Монголын хүүхдүүд “United World Games” тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-06-25 08:30:25
2026-06-25 08:16:05
Элчин сайд Д.Булган, Италийн Пиеро Албарано Бардацциг хүлээн авч уулзлаа
2026-06-25 08:00:36
2026-06-25 07:27:51
НУУЦЫН ЭРЭЛД
2026-06-25 07:00:27
БРАВО, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамааралтай компани 100 хүрч, лиценз нь 10 давжээ
2026-06-25 07:00:04
ДУУЛИАНТ ТӨСЛҮҮДЭЭ ХАВ ДАРЖ, ХУГАЦААТАЙ ТӨСЛҮҮДЭЭ ШУУРУУЛАХ ХАВРЫН ЧУУЛГАНЫ ХААЛТ
2026-06-25 07:00:00
УВС АЙМАГТ БООМ ӨВЧНӨӨР ӨВДСӨН ЭЭЖ, ХҮҮ ХОЁРЫН БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДЭВТЭР БАЙНА
2026-06-25 07:00:00
Г.ХИШИГБАЯР: Барилддаг байхдаа бэлтгэлийн дараа гар дээр суниадаг байсан минь амжилтын үндэс болсон
2026-06-25 07:00:00
МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭЛЭЭ, Ш.ЭНХИЙН-ОД
2026-06-25 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа
2026-06-24 17:22:14
Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн болжээ
2026-06-24 12:52:53
“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
2026-06-24 12:37:06
Энэтхэгийн ГХ-ийн сайд С.Жайшанкар газрын тосны үйлдвэртэй танилцав
2026-06-24 09:06:38
БХЯ-нысайд Д.Батлут, Мустафа Кемал Ататүркийн бунханд цэцэг өргөв
2026-06-24 08:49:28
Н.Амин-Эрдэнэ Тунисын “Гран при”-гээс мөнгөн медаль хүртлээ
2026-06-24 08:40:40
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр Хятадтай тохиролцов
2026-06-24 08:26:47
Элчин сайд Д.Булган, Өргөмжит консул Антонио Паонэг хүлээн авч уулзлаа
2026-06-24 08:18:02
“М Си Эс Кока-Кола” ХХК, МҮОХ-той хамтран ажиллах гэрээ үзэглэв
2026-06-24 08:12:37
Нийслэлийн Уяачдын Холбоо, БНСУ-ын Жэжү хотод бага хурлаа хийлээ
2026-06-24 08:05:08
Италийн мекано нэхмэлийн салбарын бизнес эрхлэгчдийн семинар болов
2026-06-24 07:27:20
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ТОЙРГОО УСЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-06-24 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН ХҮРГЭН Д.ГАЛМАНДАХ ТӨСВИЙН ТЕНДЕР ТОНШООД ЭХЭЛЖЭЭ
2026-06-24 07:00:00
2026-06-24 07:00:00
ЗУРГААН НАСТАЙ ХҮҮГЭЭ БАТСҮМБЭРИЙН ДАВААН ДЭЭРЭЭС АЛДАЖ, 60 ЖИЛ ХАЙСАН ААВ, ЭЭЖИЙН ГУНИГТ ТҮҮХ
2026-06-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-06-24 07:00:00
Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Худалдагч охин”-ыг “тарьсан” Ж.Сэнгэдорж найруулагчийн "цэцэрлэг"
2026-06-24 07:00:00
ЭСРЭГ ДҮРИЙГ ЭЗЭГНЭЖ ЭХЭЛЛЭЭ, Б.БАЛЖИННЯМ
2026-06-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |