Ард иргэд сар шинийн баярт зориулж чимхсэн, бэлдсэн бууз, баншаа ихэвчлэн гадаа хөлдөөдөг билээ. Гэтэл гадаа хорт утааны хэмжээ аюулын түвшинд хүрээд байгааг албаныхан, мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Өөрөөр хэлбэл, хорт утаатай орчинд хөлдөөсөн бууз, банш бидний биед ямар хор нөлөө үзүүлдэг вэ.
Улсын нийслэл Улаанбаатар хотдоо сайжруулсан түлш буюу шахмал түлш хэрэглэсэн учраас агаарын бохирдол, утаа өнгөрөгч хоёр жилд харьцангуй бага байлаа. Нэг үгээр хэлбэл, иргэдийн ам, нүдийг хэсэг хугацаанд амраасан гэхэд буруудахгүй. Харамсалтай нь, энэ жил эргээд л хоолой хорсгосон хорт утаа зөвшөөрөгдөх хэмжээнээс /50 AQI- зөвшөөрөгдсөн хэмжээ, 481AQI- Баянхошуу орчмын хэмжээ/ даруй хэд дахин ихэслээ. Нунтагласан нүүрсийг барьцалдуулагч бодистой хольсныг шахмал түлш гэж нэрлэдэг. Үүнийг шатаахад илч нь нэмэгддэг боловч нүүрс төрөгчийн дан исэл ихээр ялгардаг. Агаарт байгаа нэг сая молекул тутамд 70 ширхэг нүүрстөрөгчийн дан исэл байхад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Энэ нь хүний нүдэнд харагдаж, үнэртдэггүй учраас маш богино хугацаанд хордох нөхцөл бий болдог. Хүний цусанд химиглобин гэх хүчилтөрөгчийг зөөх үүрэгтэй уураг байдаг бөгөөд энэ нь нүүрстөрөгчийн дан ислийг 100 дахин илүү хурдтайгаар дамжуулдаг байна. Хүн хордож байгаагаа өөрөө мэдэх боломжгүй. Илрэх шинж тэмдэг нь толгой өвдөж, дотор муухайрч бөөлждөг. Улмаар хүчилтөрөгчийн дутагдалд орж ухаан алдан тархи нь үхжиж эхэлдгийг эмч, судлаачид анхааруулж байна. Иймд хорт утаа аюулын хэмжээнд хүрсэн энэ үед бууз, банш тэргүүтэй хоол, хүнсээ гадаа тавих, хөлдөөх нь бидний болоод үр хүүхдүүдийн маань эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулна гэдгийг эрүүл мэндийн зөвлөхүүд анхааруулж, сэрэмжлүүлж байна.


| Гадаа хөлдөөсөн бууз ямар сөрөг нөлөөтэй вэ |
|
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОРИГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |