Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр Р.Саранцэцэг нь ОХУ-ын Санкт-Петербург хотын Санхүү, Эдийн засгийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1998 оноос Монгол банкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, 2002 оноос ахлах эдийн засагч, 2005 оноос хэлтсийн дарга, 2016 оноос Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажиллаж буй. Р.Саранцэцэгийн хувьд олны өмнө ил гараад байдаггүй ч хэд хэдэн удаа нийтийн анхааралд өртөж байсан. Тухайлбал, 2020 онд Р.Саранцэцэгийг Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр томилох тухай яриа гарсан ч “Ч.Хүрэлбаатарын эхнэр буюу Сангийн сайдын эхнэр Монгол банкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллах нь ашиг сонирхлын илтэд зөрчил” гэж шүүмжлүүлээд буцаж байсан юм. Мөн өнгөрсөн онд 50 мянгатын дэвсгэртийг зах зээлд гаргах яриа гарсан. Тухайн үед Р.Саранцэцэг “Том дүнтэй мөнгөн дэвсгэртийн хэрэгцээ шаардлага нэмэгдсэн нь сөрөг үзэгдэл биш” гэх агуулгатай ярилцлага өгч, нийтийн шүүмжлэлд өртөж байсан юм. Түүнчлэн Р.Саранцэцэг хувиараа бизнес хийж, компани удирдаж байсан намтаргүй ч 2020 оны ХОМ-тээ 303 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай, 616 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцаанаас өөр ямар ч компанид хувьцаа эзэмшдэггүй гэж мэдүүлж байжээ.
Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд нь жил гаруйн өмнө Тува Улсын Кызыл хот дахь Ерөнхий консулаар томилогдсон. “Төрсөн ахыгаа Ерөнхий консулаар томилууллаа” гэх шүүмжлэл гарсан ч Ч.Хүрэлбаатар “Манай ах хойно сургууль төгссөн, Тувагийн удирдлагуудтай сайн харилцаатай байдаг учраас Ерөнхий консулаар томилсон байх” гэж ам таглаад өнгөрч байв. Ч.Ганболд нь өмнө Увс аймгийн Хөдөө аж ахуйн газар, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллаж байсан. Дараа нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү Тувад суух Ерөнхий консулаар томилогдсон юм. Тэрбээр төрсөн дүү нар болон Ч.Гантулга, Ч.Гансүх нар болон Ч.Хүрэлбаатарын хүү Х.Амарбаясгалан, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан К.Дэмбэрэл нарын хамт “Бээст грэен” ХХК-ийг эзэмшдэг. Түүнчлэн Ганболдын Дэлгэр нь “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн Техник, инженерийн албаны даргаар ажиллаж байсан. Мөн Ганболдын Уянга нь Татварын ерөнхий газарт ажиллаж байсан.| САНГИЙН САЙД АСАН Ч.ХҮРЭЛБААТАР ТӨРЛИЙНХНӨӨРӨӨ ТӨРИЙН АЛБЫГ ДҮҮРГЭХ НЬ ЭЭ |
|
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОРИГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |