Манай улс газрын тосны бүтээгдэхүүний дотоодын эрэлт хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. Тодруулбал, газрын тосны бүтээгдэхүүнийхээ 95 орчим хувийг ОХУ-аас, хоёр хувийг БНСУ, нэг хувийг БНХАУ-аас, үлдсэн хоёр хувийг бусад улс орноос импортоор авч байна. Тэр дундаа ОХУ-аас шатахуунаа авахдаа Сингапурын биржийн 28 хоногийн дундаж үнээр тооцож, ам.доллароор худалдан авдаг билээ. Тэгэхээр дэлхийн зах зээл дээрх шокуудын нөлөө шууд тусдаг гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд газрын тосны ханш буурч байвал манай улсад ашигтай. Харин зах зээлд ханш нь нэмэгдсэн тохиолдолд манайд шатахууны ханш автоматаар нэмэгддэг хуультай юм.
Тэгвэл брент маркийн газрын тосны үнэ 2020 оны дөрөвдүгээр сард сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн бага түвшин буюу 20 ам.долларт хүрсэн бол өнөөдрийн байдлаар нэг барелль тутамдаа 69.52 ам.доллар болж, гурав дахин нэмэгдээд байна. Үнийн уг өсөлтөд коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлж, улс орнуудад хорио цээрийн дэглэм суларч , түлшний эрэлт өсөх төлөвтэй байгаа нь нөлөөлж буй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн газрын тос нийлүүлэгч орнуудын холбоо ОПЕК болон Саудын араб олборлолтоо өдөрт нэг сая баррелиар танасан, АНУ-ын долларын ханш суларсан зэрэг нь үнэ өсөх өөр нэг хүчин зүйл болжээ. Харин “Голдман сакс” ирэх саруудад газрын тосны үнэ 70 ам.доллар, “JP Morgan”-ийн шинжээчид 2021 оны эцэст 100 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.
Гуравдугаар сарын хил үнэ 592 ам.доллараар орж ирээд байна. Үүнийг арванхоёрдугаар сарын үнэтэй харьцуулаад үзвэл нэг тоннд 160-170 ам.долларын зөрүү гарч байгаа. АИ-92 шатахуунаар тооцвол нэг литрт 300-400 төгрөгийн шууд нөлөө үзүүлж байна гэсэн үг
Дизель болон автобензиний гол түүхий эд нь газрын тос тул бүтээгдэхүүний үнэ зах зээл дэх үнийн өөрчлөлтийг дагаж өөрчлөгдөх нь тодорхой. Иймд газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор манай улсад нийлүүлэгддэг шатахууны үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, газрын тосны ханшийн өсөлт манай улсад тодорхой хэмжээгээр нөлөөлж шатах, тослох материалын үнэ өснө гэсэн хүлээлт үүсч байгаа юм. Тиймээс шатахууны үнэ өсөхөөс сэргийлж, тогтвортой байлгах ямар арга хэмжээ авч байгаа талаар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодрууллаа.
-Газрын тосны үнийн өсөлт шатахууны үнийг тогтвортой барихад хэрхэн нөлөөлж байна вэ?
- Одоогоос нэг жилийн өмнө “Ковид-19” халдвар дэлхий дахинд тархсантай холбоотойгоор 2020 оны нэгдүгээр сард брент маркийн газрын тосны үнэ нэг баррел нь 69 ам.доллар байсан бол тавдугаар сард 17-18 ам.доллар руу буусан. Харин WTI маркийн газрын тос хасах руу орсон. Ингээд тавдугаар сард ОХУ-аас нийлүүлж буй өргөн хэрэглээний АИ-92 бензиний хил үнэ 202 ам.доллар болж орж ирсэн. Энэ бол гадаад зах зээлээсээ шууд хамаарч байна гэсэн үг. Газрын тосны үнэ 68 ам.доллар хүрээд байна. Гэтэл 2020 оны арванхоёрдугаар сарын хил үнэ 416 ам.доллар байсан. Дараа сард нь 475 ам.доллар болсон. Одоо гуравдугаар сарын хил үнэ 592 ам.доллараар орж ирээд байна. Үүнийг арванхоёрдугаар сарын үнэтэй харьцуулаад үзвэл нэг тоннд 160-170 ам.долларын зөрүү гарч байгаа. АИ-92 шатахуунаар тооцвол нэг литрт 300-400 төгрөгийн шууд нөлөө үзүүлж байна гэсэн үг. Үндсэндээ шатахууны үнэ гадаад зах зээл болон ам.долларын ханшаас шууд хамаарч байдаг. Ийм хүчин зүйлүүдээс хамаарч шатахууны нэг литр тутмын үнэ тогтоогддог. 2020 оны тавдугаар сард Засгийн газраас олон улсын зах зээлд хэджинг (олон улсын хэджинг буюу биржийн нөхцөлөөр шатахуунаа нийлүүлэх хэлцэл) хийж, өнөөдрийг хүртэл АИ-92 шатахууны үнийг 1450 төгрөгт барьсан. Энэ гэрээний хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан. Харин одоо хэджинг хийе гэхээр нэгдүгээрт, гадаад зах зээлийн үнэ өсч байна. Хоёрдугаарт, АИ-92 автобензиний үнийг өсөхгүй байх тал дээр бодлого чиглэл явуулж байгаа учир хийхгүй.
Шатахууны үнэ литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 50-100 төгрөгөөр нэмэгддэг гэх тооцоо бий
-АИ-92 автобензиний үнийг өсөхгүй байх тал дээр бодлого чиглэлээр ажиллаж байгаа гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Цар тахалтай холбоотойгоор иргэдийн орлого буурч, худалдан авах чадамж муудсан. Энэ үед өргөн хэрэглээний АИ-92 шатахууны үнийн өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөлнө. Иймд Засгийн газрын зүгээс нийт хүн амын 40 хүртэлх хувийг коронавирусийн эсрэг дархлаажуулах хүртэл импортлогч компаниудтай харилцан тохиролцож, тодорхой арга хэмжээ авч байгаа. Цаашид яах вэ гэдгийг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийгээд явж байна. Газрын тосны нийт бүтээгдэхүүний 65-68 орчим хувьд дизель түлш хэрэглэдэг. Үүний 70 орчим хувь нь уул уурхайн салбарт ашиглагддаг. Үлдсэн нь газар тариалан, мал аж ахуй, барилга, замд ашиглана. Харин нийт бүтээгдэхүүний 30-33 орчим хувь нь зөвхөн АИ-92 автобензин байдаг. Энэ нь ард иргэдийн өдөр тутмын хэрэглээний бензин учир тэдний амьдралд шууд нөлөөлдөг.
| Шатахууны үнийг өсгөхгүйн тулд импортлогчидтой тохиролцоно |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |