Засгийн газраас айл өрх, зарим аж ахуйн нэгжийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх 2021 оны долдугаар сарын 1 хүртэл тэглэх буюу төр хариуцах шийдвэр гаргасан. Ингэхдээ шаардлагатай санхүүжилт буюу 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж, шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК хариуцахаар зохицуулсан билээ. Тэгвэл суурь хэрэглээний төлбөрийг тэглэснээр эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Г.Рагчаасүрэнгээс тодрууллаа.
-Цахилгаан, дулаан, ус зэрэг суурь хэрэглээний төлбөрийг тэглэснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Засгийн газар ус, хог, цахилгаан, дулааны төлбөр тэглэх тогтоол гаргасан нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд зарлага багасах зэргээр нэмэр болж байгаа. Гэхдээ нөлөө нь янз бүр тусаж байгаа байх. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс-Тавантолгой” компани уг шийдвэрт шаардлагатай санхүүжилтийг гаргахаар болсон. Гэхдээ энэ байгууллагууд суурь хэрэглээний төлбөр даах мөнгөөрөө юу хийх гэж байсан бэ гэдэгт бодлогын сул тал нь байгаа юм. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 650 тэрбум, “Эрдэнэс-Тавантолгой” компани 65 тэрбум орчим төгрөг гаргах талаар Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр хэлсэн. Энэ санхүүжилтээрээ уг байгууллагууд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх гэж байсан бол түүнийгээ цуцална гэсэн үг. Тэгэхээр "Эрдэнэт үйлдвэр"-ийн хувьд 650 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх гэж байсан бол ирэх жил болоод тэрний дараагийн жилүүдэд үйлдвэрлэл нь хэр их өсөх байсан бэ. Тоног төхөөрөмжөө шинэчлэх байсан уу гэдэгт энэ шийдвэрийн сөрөг тал нь харагдаж байгаа юм. Харин эерэг тал нь иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний зардлаа хэмнэж, тэр нь бусад бараа бүтээгдэхүүний худалдан авалтад зарцуулагдана гэсэн үг.
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс-Таван толгой” компани цахилгаан, дулааны төлбөр тэглэх шийдвэрийн хүрээнд шаардлагатай санхүүжилтийг хариуцахдаа татвараас уу, эсвэл үр ашгаасаа гаргах уу гэдэгт тодорхой мэдээлэл байхгүй байгаа. Хэрэв татвараас гаргавал ирэх жилийн улсын төсөвт дарамт учирч, эдийн засагт хүндрэл үүснэ. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон "Эрдэнэс-Тавантолгой" компани энэ жилийн хөрөнгө оруулалтын мөнгөнөөсөө тус санхүүжилтийг гаргахаар болж байна гэж харсан. Хэрэв татвараас санхүүжилтээ гаргавал ирэх жилийн улсын төсөвт дарамт учирна. Нөгөө талаас хэрвээ үр ашгаас гаргах боломжгүй, улс төрийн шалтгааны улмаас "Эрдэнэт үйлдвэр"-ийг шахаж байх магадлалтай. Аль ч утгаар нь харсан бай, зарчмын хувьд нэг байгууллагаас мөнгийг аваад нөгөөд нь төлж байна. Нэг үгээр хэлбэл, нэг талдаа гарч байгаа зардал бол нөгөө талдаа ашиг, нэг хүнээс ирж байгаа ашиг нь нөгөө талдаа зардал, алдагдал болж байна гэсэн үг. Түүнээс биш энэ шийдвэр Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн шинж чанартай. Анзаарвал, Ерөнхийлөгч Х.Баттулгын өрх бүрт нэг сая төгрөг олгох тухай саналын хариу арга хэмжээ болсон. Улс төрийн тоглоом л явагдаад байна гэж хувьдаа харж байгаа. Мөн "Эрдэнэт үйлдвэр"-т асар их хэмжээний мөнгө гарч ирээд, түүнээс нь иргэд, аж ахуйн нэгжид халамж олгох боломж гарч байна гэдэг наад талын л яриа. Тодруулбал, учир зүггүй их хэмжээний мөнгө гарч ирээд, халамж олгож байна гэхээр "Эрдэнэт үйлдвэр" дандаа ийм боломжтой байсан юмуу гэдэг асуулт гарч ирнэ. Өмнөх жилүүдэд ямар байсан юм, тэр их хэмжээний мөнгийг жил бүр үргүй хаяад байсан юмуу, үр ашгийг нь иргэддээ яагаад өгдөггүй байсан юм, энэ мөнгө ер нь хаана байсан юм, улс төрчид "Эрдэнэт үйлдвэр"-ээс мөнгөждөг гэдэг нь үүгээр батлагдаж байна уу гэх мэт олон асуудал яригдах байх.
-Цахилгааны төлбөр тэглэснээр эрчим хүчний хэрэглээний ачаалал нэмэгдэж, ОХУ-аас авдаг эрчим хүч дээд хэмжээндээ тулсан. Мөн сүүлийн 40 орчим жилд нар салхины станцаас өөр томоохон станц баригдаагүй. Тэгэхээр энэ ачаалал, хэрэглээ нь эрчим хүчний салбарын техникийн хүчин чадалд нөлөөлөх нь гарцаагүй. Мөн энэ нь эдийн засагт хэрхэн нөлөө үзүүлэх вэ?
-Эдийн засгийн ухаанд эрэлтийн муруй гэж ярьдаг. Энэ нь эрэлтийн тоо хэмжээ үнээсээ урвуу хамааралтай буюу ямар нэгэн бараа бүтээгдэхүүний үнэ буураад л байвал эрэлт нэмэгддэг. Үүний дагуу цахилгааны төлбөр тэглэсэнтэй холбоотойгоор эрчим хүчний салбар хүчин чадлынхаа хувьд дээд цэгт тулсан нөхцөлд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар уг шийдвэрийг эрчим хүчний салбарын техникийн хүчин чадлыг тооцоололгүйгээр гаргасан. Эдийн засгийн үүднээс аваад үзвэл суурь хэрэглээний төлбөрийг тэглэснээр хэрэглээ нэмэгдэнэ, ингэснээр техникийн хүчин чадалд нөлөө үзүүлж, эвдрэл, гэмтэл буюу элэгдэл, хорогдол үүснэ. Элэгдэл, хорогдлын зардал нэмэгдэхийн хэрээр ирэх жил их хэмжээний урсгал зардал гарах нөхцөл бий болно гэсэн үг.
| Г.Рагчаасүрэн: Цахилгаан, дулааны үнийг тэглэсэн нь "Эрдэнэт үйлдвэр"-ийг шахаж байх магадлалтай |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |