Манай улсын эдийн засаг зэс, нүүрс зэрэг уул уурхайн салбарын цөөн хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл, экспорт болон эдгээр салбарт хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалаас голчлон хамаардаг. Тодруулбал, зэс, нүүрсний үйлдвэрлэлээс дотоодын нийт бүтээгдэхүүний 20, экпсортын орлогын 90, төсвийн орлогын 30 орчим хувь нь бүрдэж байна. Тэр дундаа зэсийн баяжмал нь манай улсын экспортын 30 орчим хувийг эзэлдэг бөгөөд гол уурхай болох "Оюутолгой", "Эрдэнэт үйлдвэр" нийлээд жилд хоёр тэрбум ам.долларын экспортын бүтээгдэхүүн гаргаж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш зэсийн үнийн өсөлт сайн байгаа нөхцөлд зэсийн баяжмалын экспортоос 2020 онд 1.6 тэрбум ам.долларын орлого олсон гэх мэдээ бий.
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр манай улс 2020 оны арваннэгдүгээр сард 1256.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 36.4 мянган тонноор бага үзүүлэлт аж. Тэгвэл 2015 – 2019 оныг хүртэлх зэсийн баяжмалын экспортын хэмжээг харвал 1.4-1.5 сая тонн бөгөөд “Эрдэнэс Оюутолгой” компанийн далд уурхай ашиглалтад орж, олборлолт нэмэгдэх хүртэл зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.5 сая тонноос хэтрэхгүй юм.
Түүнчлэн тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “Оюутолгой орд 2020 оны эхний улирал нийт 35.2 мянган тонн зэсийн баяжмал олборлосон бөгөөд 2019 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 23 хувиар буурсан үзүүлэлт. Энэ нь ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн агууламж буурсантай холбоотой” хэмээсэн.
Оюутолгой ордын нийт нөөцийн 80 хувь нь гүний уурхайд агуулагддаг бөгөөд тус уурхайг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Ашиглалтад орсноор нийт экспортод эзлэх зэсийн баяжмалын экспорт 40 хувь байх боломжтой гэж эдийн засагчид үзэж буй. Иймд Оюутолгойн далд уурхай ашиглалтад орж, олборлолтоо нэмэгдүүлэх хүртэл зэсийн баяжмалаас орж ирэх орлого зэсийн үнэ өссөн нөхцөлд л нэмэгдэх юм. Тэгвэл металлын үнэ нэг түвшинд тогтвортой байдаггүй бөгөөд улс төрийн бодлого, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран хэлбэлзэж байдаг. Нэг үгээр мэдрэмтгий үнэтэй гэсэн үг юм.
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр манай улс 2020 оны арваннэгдүгээр сард 1256.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 36.4 мянган тонноор бага үзүүлэлт аж.
Манай улс дэлхийн зэсийн нийт үйлдвэрлэлийн (нэг жилд) ердөө хоёр хувийг л эзэлдэг бөгөөд уг металлын үнийг тогтооход хэтэрхий жижигдэх юм. Иймд олон улсын зах зээлийн үнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.
Тэгвэл Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ энэ сарын 5-ны нэг тонн нь 7933 ам.доллар хүрч, 7914 ам.доллароор хаагдсан. Харин энэ сарын 6-нд нэг тонн нь 8129.50 ам.доллар болж хаагдсан байна. Өөрөөр хэлбэл, нэг килограммын үнэ 8.13 ам.доллар байгаа юм. Тэгвэл энэ сарын 6-нд зэсийн үнэ хамгийн ихдээ нэг тонн нь 8156.25 ам.доллар хүрчээ. Үүнийг доорх зургаас харж болох юм.
Зэсийн үнийн уг өсөлтийг шинжээчид ам.долларын ханш суларч буйтай холбон тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь цаашид зэсийн үнэ өсөхөд нөлөөлнө гэж үзэж буй. Тодруулбал, АНУ “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор ам.доллароо их хэмжээгээр хэвлэж, ДНБ-ий 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний ам.долларыг зах зээлд нийлүүлсэн. Ингэснээр зах зээл дээрх ам.доллар их хэмжээгээр нэмэгдэж, ханш нь суларч буй. Түүнчлэн дэлхийн зэсийн нийт хэрэглээний 50 хувийг БНХАУ дангаараа бүрдүүлдэг бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлтийн эрч нь зэсийн үнийн хэлбэлзэлд чухал нөлөө үзүүлдэг байна. Тэгвэл шинжээчдийн өөдрөг төсөөллөөр 2021 онд зэсийн үнэ 7500 ам.доллар дээр тогтвол улсын төсөвт зэсээс олох орлогын хэмжээ 15 хувиар өсөж, нэг их наяд 700 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа аж. Гэвч өмнө хэлсэнчлэн зэсийн үнэ улс орнуудын улс төрийн бодлого, эдийн засгийн байдлаас хамааран хэлбэлзэж байдаг.
Дэлхийн банкнаас шинэчлэн гаргасан эдийн засгийн тоймд 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг дөрвөн хувь, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 7.9 орчим хувьтай байна гэж таамаглажээ
Эдийн засагч Н.Энхбаяр “Энэ сарын 20-доор ОУВС дэлхийн эдийн засгийн таамаглалаа шинэчлэн гаргана. Өнгөрсөн аравдугаар сард дэлхийн эдийн засаг 5.1 хувьтай байхаар таамаглаж байсан. Удахгүй нэгдүгээр сард боловсруулан гаргах дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх шинэчилсэн таамаглалдаа уг төсөөллөө 4.5 -4.8 хувь болгон бууруулах магадлалтай. Саяхан Дэлхийн банкнаас шинэчлэн гаргасан эдийн засгийн тоймд 2021 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг дөрвөн хувь, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 7.9 орчим хувьтай байна гэж таамаглажээ. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн гурван гол тоглогч орон болох Хойд Америк болон Европын орнуудын эдийн засаг тогтворжоогүй байгаа. Дан ганц Хятад Улсын эдийн засгийн идэвхжил сэргэлээ гээд тус улсын бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхгүй бол зэсийн хэрэглээ буурна. Тэгэхээр эрэлтийн нөхцөл байдлаас хамааран оны эхний хагас жилд зэсийн нөлөө манай улсын эдийн засагт төдийлөн мэдрэгдэхгүй байж болзошгүй.
Ерөнхийдөө ОУВС-гийн шинэчлэн гаргах таамаглал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден албан ажилдаа орсны дараа өөрийн Засгийн газрын баримтлах гадаад, дотоод бодлогын талаар Конгресст хийх мэдээлэл, уур амьсгалын нөхцөл байдал болон Хятадын талаар ямар бодлого баримтлах тухай, мөн Өрнөдийн орнууд ямар бодлого баримтлах зэрэг эдгээр гол үйл явдлууд тодорхой болсноор түүхийн эдийн зах зээлд ямар нөлөө үзүүлэхээс хамаарч зэсийн үнэ өсөлттэй байх эсэх нь тодорхой болно.
Иймд 2021 оны гурав, дөрөвдүгээр улиралд эдийн засгийн өсөлт хэр зэрэг хурдтай байх вэ гэдгийг энэ гол үйл явдлууд тодорхойлно. Дээр дурьдсан гол үйл явдлуудын түүхий эдийн зах зээлд ямар нөлөөлөл үзүүлэхээс хамаарч 2021 оны хоёрдугаар хагаст зэсийн үнэ өсөлттэй байх эсэх нь хамаарна. Өнгөрсөн жилүүдийн металлын үнэ ханшийн өөрчлөлт, хэлбэлзлээс авч үзвэл, түүхий эдийн үнэ ханш өндөр түвшинд төдийлөн удаан тогтож байгаагүй юм” хэмээсэн.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш зэсийн үнийн өсөлт сайн байгаа нөхцөлд зэсийн баяжмалын экспортоос 2020 онд 1.6 тэрбум ам.долларын орлого олсон гэх мэдээ бий. Харин 2021 онд дээрх гол үйл явдлуудаас улбаалж зэсийн баяжмалаас олох орлого хэр байх, цаашлаад эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь хамаарах юм.
| Эдийн засгийн хүндрэлийг давах гарц ЗЭС болж чадах уу |
|
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |