“Урдахаараа хойдохоо нөхнө” гэдгийн адил гадаад өрөө дахин нэг өр тавьж дардаг байсан үе ч ирэх жилүүдэд дуусгавар болох нь. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд зөвхөн хүүнд нь л 540 сая ам.доллар төлөөд байсан Чингис бондын өрийг 2022 оны эцсээр тэглэсэн ч Монгол Улсад 2025 он хүртэл дахин төлөх гурван бондын хуваарь бий. Харин олон улсын үнэлгээ тогтоодог байгууллагаас манай орны зээлжих зэрэглэлийн үнэлгээ ахиулах нь битгий хэл сөрөг “дүн” тавьсан нь гаднын зээл, санхүүжилт авах боломжийг зогсоож, бүр бондын дампуурал зарлаж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард Дэлхийн эдийн засгийн тагнуулын албанаас гаргасан Азийн бүсэд дефолт болох эрсдэлтэй 40 орны жагсаалтад Монгол Улс багтаж, хэсэг шуугиан болсон. Тус албаны үзсэнээр “Монгол Улс 2022-2023 онд гадаад өрийн хүүгийн төлбөрийг нөхөх, урсгал, тэнцлийн алдагдлыг нөхөхийн тулд дахин шинээр өрийн асуудалд орно. Хангалттай санхүүжилтийн хүртээмж нь дотоодын өндөр инфляц, цаашлаад валютын ханш буурах магадлалын улмаас эрсдэлд орж болзошгүй” бөгөөд дефолт болох эрсдэл нь их хэмжээний гадаад өр. Тухайн үед Монголын гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрсэн. Харин 2022 оны эцэст гадаад өрийн нийт хэмжээ 32.4 тэрбум ам.доллар болж буурсныг төв банкнаас мэдэгдсэн юм.

Монгол Улсын гадаад өр оны эцэст тэрбум гаруй ам.доллароор буурсанд 2012 онд гаргасан 5.1 хувийн хүүтэй Чингис бондын үлдэгдэл төлбөр 136 сая ам.долларыг төлсөн нь том нөлөө үзүүлсэн. Гэсэн ч Чингис бондын өрийг тэглэхээсээ өмнө цар тахлын үеийн эдийн засаг, төсвийн дарамтыг бууруулахын тулд 10 жилийн хугацаатай Century бондыг гаргасан нь мөн л өрийг өрөөр дарсан хэрэг болсон. Нөгөөтээгүүр зөвхөн хүүнд 540 сая ам.доллар төлсөн Чингис бондын 5.1 хувийн хүүг Century бондын 3.5 хувийн хүү болгож багасгасан нь сайшаалтай. Гэлээ ч хэдэн жил дараа гэхэд Century бонд болон түүний өмнө Чингис, Мазаалай бондыг бага хүүтэй Номад бондоор арилжаалж, төлөх хугацааг нь хойшлуулсан нь таарч дахиад л өр нэхэгдэнэ.
Төв банкны мэдэгдсэнээр 2022 оны эцсийн байдлаар Монгол Улс нийт 32.4 тэрбум ам.доллар гадаад өртэй. Үүнд:

Харин Сангийн яамны мэдээллээр 2022 оны эцсийн байдлаар Засгийн газрын нийт өр 30.1 их наяд төгрөг. Тухайлбал,
Засгийн газрын дотоод өр 749 тэрбум төгрөг
Засгийн газрын гадаад өр 28.1 их наяд төгрөг
Засгийн газрын өрийн баталгаа 721 тэрбум төгрөг
Барих, шилжүүлэх төрлийн концесс 510 тэрбум төгрөг байгаа аж.

Монгол Улс 2020-2024 онд нийт 5.1 тэрбум ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай. Тодруулбал, жилд 1.2-1.3 тэрбум ам.доллар төлнө. Одоогийн байдлаар “толгойны өвчин” болоод байсан Чингис бондын өрийг бүрэн тэглэж дуусгасан, Евро бондыг дахин санхүүжүүлж, Самурай бондын өрийг Хөгжлийн банкнаас бүрэн төлж барагдуулах төлөвтэй байгаа ч шил шилээ дарсан Гэрэгэ, Хуралдай, Номад бондын өр хүлээж байна. Дээр дурдсан 2020-2024 онд төлөх гадаад өрөөс 2023 онд Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, 2024 онд Хуралдай бондын 600 сая ам.долларын эргэн төлөлт үлджээ.
Олон улсын зэрэглэл тогтоодог “S&P” болон “Fitch Ratings”-ээс өнгөрсөн онд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан байдаг. Тэгвэл зэрэглэл тогтоодог тус байгууллагаас саяхан “Mongolian Mining Corporation”, “Энержи Ресурс” ХХК-ийн хамтран гаргасан MMC бонд хомстолд орж, дефолт болоход ойрхон байгааг анхааруулав.
.jpg)
ММС бонд 2022 онд тендер болон нээлттэй зээлд маш хямд үнээр арилжаалагдаж, 2024 эргэн төлөх 440 сая ам.долларын төлбөрөө 376 сая ам.доллар болгон бууруулсан. Тухайн үед шинжээчид 2024 оны нэгдүгээр улирал гэхэд л тус бондын үндсэн зээлийг төлж барагдуулах хангалттай мөнгөний урсгал бий болж байгаа тухай бичиж байлаа. Гэсэн ч тогтвортой сайжруулаагүй болон нөөц ашигласны төлбөртэй холбоотой бусад асуудал нөлөөлж, 2024 оны эргэн төлөлтөө хийх хангалттай нөхцөл байдалтай бус байгааг “Fitch Ratings” онцолсон байна. Хэрэв тус байгууллагын муу “дүн” тавьсан MMC бонд дефолт болбол Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурч, гаднын зээл, санхүүжилт авах боломжгүй болж болзошгүй аж.
Өнгөрсөн онд “S&P” болон “Fitch Ratings”-ээс Монголын эдийн засгийн өсөлт, зах зээлд “Тогтворжих боломжтой” гэж үзсэний үндсэнд зээлжих зэрэглэлийг нь “B” хэвээр үлдээсэн. Гэсэн ч энэ оны хагасаас гаргах үнэлгээний байгууллагуудын дүгнэлт зээлжих зэрэглэл, цаашлаад Монгол Улс дампуурал зарлах эсэхэд ч том нөлөө үзүүлэхийг шинжээчид хэлж байна. Урдахаараа хойдохоо нөхөж, өрийг өрөөр, бондыг бондоор дарж байсан манай орон гаднын зээл, санхүүжилт авах боломжоо хязгаарлуулбал дампуурал зарлахад тун ойрхон очсон гэнэ.

| SOS: Монгол Улс ирэх онд ГАДААД ӨРӨӨ төлж чадахгүй болж, ДАМПУУРАЛ зарлахад хүрэх нь |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |