Европын холбооны гуравдугаар сарын 24-ний өдөр болсон хурлын өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гаргасан шийдвэр олон улсын байгалийн хийн нийлүүлэлт, цаашлаад валютын зах зээлд их хэмжээний өөрчлөлт авчирч байна.
Европын холбооны орнуудын удирдагчдын дундах дээд хэмжээний уулзалт энэ сарын 24-нд болсон. ОХУ, Украины асуудлаар хуралдсан тус хурлын өмнө олон улсын хэвлэлүүдээр “Европын холбоо дахин ОХУ-ын эсрэг “маш хатуу” хориг арга хэмжээ авах гэж байна” гэж мэдээлж байлаа. Харин үүний эсрэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин арга хэмжээ авч, Кремлиэс “нөхөрсөг бус” гэж тодорхойлоод байгаа АНУ, Европын холбооны орнууд зэрэг 48 орон руу экспортлох байгалийн хий, газрын тос болон бусад тоотой бүтээгдэхүүнийхээ төлбөрийг зөвхөн рублиэр авах шийдвэр гаргаж, гүйцэтгэх ажлыг ОХУ-ын Төв банк “Банк России”, “Газпром” компанид үүрэг болгосон.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “АНУ, Европын холбоо манай орны эсрэг хориг тавьснаараа өөрсдийн валютын хүчийг алдахуйц алдаа гаргасан.
ОХУ-ын зүгээс манай орны эсрэг хориг арга хэмжээ авсан болон ямарваа нэгэн байдлаар тухайн орнуудтай холбоотой орнуудад эхний ээлжид байгалийн хий, цаашлаад байгалийн гаралтай бүх материалаа зөвхөн рублиэр зарна. Бидэнд ямар ам.доллар, евро авах шаардлага, сонирхол алга.
Манай орон экспортын бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг нэмэхгүй. Өмнө нь тохиролцсон экспорт, импортын гэрээнийхээ дагуу нийлүүлнэ. Бид зарим нэг улс шиг бүх юмны замын дундаас зангаа хувиргахгүй. ОХУ бол найдвартай түнш орон” гэж мэдэгдэлдээ онцолжээ.

Зөвхөн Европын холбоо л гэхэд байгалийн хийн хэрэглээнийхээ 40 гаруй хувийг ОХУ-аас импортолдог. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж “EUobserver” эрэн сурвалжлах сайтад мэдээлэхдээ “Энэ бол В.Путины барууны орнуудын байгалийн хийг танах арга. ОХУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийн улмаас Европ л зовох болно” гэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр В.Путин газрын тос, байгалийн хийн зах зээл дэх ам.долларын ноёрхлыг унагах нүүдэл хийж, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан Европын холбоо, НАТО-гийн хоригийг хөнгөхөн тойрч гарах боломж олгож байгаа аж.
Герман Улсын “Spiegel” агентлаг “В.Путины шаардлагаас болж Европын холбоо ОХУ-ын Төв банкнаас рубль худалдаж авахаас өөр аргагүй боллоо” гэжээ. В.Путины мэдэгдлийн дараа хэдхэн цагийн дотор Европт газрын тосны үнэ 20 хувиар өсөж, валютын зах зээлд рублийн ханш чангарсан. Гаднын орнуудын хоригийг тойрч, ам.доллар, еврогоос хамааралгүй болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэр нөгөөтээгүүр рубль олон улсад ноёлох үндэс болох гэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “шаг, мад” хийсэн нүүдэлд Европын холбооны дээд хэмжээний уулзалт дарагдаж, уулзалтаас үр дүнд хүрэх, гарц, шийдэл гараагүй. Харин В.Путины мэдэгдэлтэй зэрэгцэн өөрсдийгөө “Anonymous” гэж нэрлэсэн олон улсын хакерын бүлэглэл “Банк Россий”-г сүрдүүлсэн талаар БНЭУ-ын нэгэн хэвлэл мэдээлжээ. Тодруулбал, “Anonymous” хакерын бүлэглэл нь ОХУ-ын Төв банкны үндсэн систем, программ хангамжид халдаж, нууц гэрээний 35 мянга гаруй файл, бусад хэрэгцээт бичиг баримтыг авсан аж. Улмаар тус хакерын бүлэглэл “Ойрын 48 цагийн дотор “Банк Россий”-н нууц гэрээ, бичиг баримтыг дэлгэнэ” гэж мэдэгдэж байсан ч, тухайн мэдэгдлээсээ хойш сураггүй болоод хэдэн хоног өнгөрч байгаа гэнэ.
Дээрх үйл явдлуудтай зэрэгцэн олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татсан нэг зүйл нь ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина албан тушаалаа огцрох хүсэлт гаргасан нь байв. 2013 оноос хойш “Банк Россий”-гийн ерөнхийлөгчөөр ажиллаж буй Э.Набиуллинагийн уг хүсэлтэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин татгалзсан хариу өгч, түүнийг дахин таван жилийн хугацаатай ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн байна.
.jpg)
| ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ: В.Путины “шаг, мад” хийсэн нүүдэл рубль валютын зах зээлд ноёлох үндэс болно гэв |
|
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |