Зүүн Европт өрнөж байгаа Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор ам.доллартой харьцах рублийн ханш олон хоногийн турш унав. ОХУ-ын Төв банкнаас рублийн ханш уналтын эсрэг хариу арга хэмжээ авахаар арилжааг нь зогсоогоод байсан ч, Москвагийн бирж дээр эргэн арилжаалагдаж эхэлснээр рубль “хог дээр” гарлаа.
Дэлхийн валютын зах зээлд арилжаа нь маш муу түвшинд хүрээд байгаа рублийн ханш 40 орчим хувиар буурч, нэг ам.доллартой 84 рубль тэнцэж байв. Улмаар Москвагийн биржийг дампуурахаас сэргийлж, ОХУ-ын албаныхан өөрсдөө буюу Төв банкнаас олон сая рубль худалдаж авчээ.

ОХУ-ын Төв банкнаас өнгөрсөн долоо хоногт арилжааны банкнууд дахь гадаад валютын данс эзэмшигчид зөвхөн 10 мянга хүртэлх (дансан дахь мөнгөн тэмдэгтээс үл хамааран) ам.доллар авахыг зөвшөөрчээ. Мөн шинээр гадаад валютын данс нээхийг зөвшөөрсөн ч, зөвхөн рубль авах гэнэ.
Төв банкнаас гаргасан уг шийдвэр 2020 оны есдүгээр сарын 9-нийг дуустал хүчинтэй байх аж.

Хэд хоногийн турш рублийн арилжааг зогсоогоод байсан Төв банкнаас эргэн арилжааг эхлүүлэхэд Оросын мөнгөн тэмдэгт, бонд, хувьцаанууд бүгд унажээ. Арилжааг нь зогсоосны дараа тогтворжоод байсан рубль дахин 30 хувиар буурч, Лондон, Нью-Йоркийн биржид арилжаалагддаг орос компаниудын хувьцааны индекс 45 хувиар буурсан байна.
Олон улсын валютын зах зээлд хөрвөх чадваргүй болж байгаа рублийн ханшийг дагаж, автобензиний үнэ ч буурав. ОХУ-ын түүхийн эдийн бирж дээр АИ-92 автобензиний үнэ 24 хувиар буурч, 36 мянган рубль, АИ-95 автобензиний үнэ 22 хувиар буурч, 40,180 рубль болсон байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-ын Төв банкнаас “Санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд валютын зах зээлд интервенц хийхээр шийдсэн” гэж мэдэгдсэн.
Гэсэн ч ОХУ цэргүүдээ Украин руу оруулснаас хойш барууны орнуудаас АНУ дахь ОХУ-ын Төв банкны хөрөнгийг битүүмжилсэн нь рублийн ханшид нөлөөлөхөд хүндрэл учруулж байгааг шинжээчид онцолж байна.

Рублийн огцом уналтад ОХУ-ын эдийн засагт маш том сөрөг нөлөө үзүүлж, Оросоос гадаад өрөө төлөхөд алдагдал хүлээх, импортын барааны үнэ нэмэгдэх, экспортын өгөөж буурахад хүрчээ. ОХУ-ыг 600 тэрбум ам.доллар(450 тэрбум фунт стерлинг)-ын гадаад валют, их хэмжээний алтны нөөцтэй гэдэг. Шинжээчдийн үзэж байгаагаар Москвагаас рублийн ханшийг дэмжихэд нөөц хөрөнгөөсөө ашиглах боломжтой байгаа ч, одоог болтол тийм шийдвэрт хүрээгүй байгаа нь өөр нэгэн “эгзэг”-тэй мөч хүлээж байгаа гэх “Хардлагыг төрүүлж байна” гэж анхааруулж байгаа юм.
Эх сурвалж: New York Times, The Guardian

| РУБЛЬ "ЦААС" БОЛЛОО |
|
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |