Монгол Улсын нийт эдийн засгийн 20 орчим хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын “гол хөдөлгүүр” нүүрсний экспортын БНХАУ руу нэвтрэх тээврийн автомашин тоо 2020 оны арванхоёрдугаар сард хамгийн доод хэмжээнд хүрсэн. Харин сүүлийн хэдэн жилд дэлхийн томоохон нүүрс нийлүүлэгч орнуудын тоонд зүй ёсоор орсон Индонез Улс экспортдоо хориг тавьсан нь Монгол Улс дахин нүүрсний экспортоо сэргээх боломжтой боллоо.
Монгол Улсын сүүлийн 10 орчим жилийн эдийн засгийг уул уурхайн салбар тодорхойлж байгаа. Тэгвэл уул уурхайн салбарын өсөлт, бууралттай шууд утгаараа холбогдох нүүрсний экспорт 2021 оны төгсгөлд 11.8 тонноор буурсан үзүүлэлттэй гарчээ.
.jpeg)

Монгол Улс 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар 15.2 сая тонн нүүрс экспортолсон нь 2020 оны мөн үетэй харьцуулахад экспортын хэмжээ 11.8 сая тонноор буурчээ. Харин Монгол Улсын нийт эрдсийн бүтээгдэхүүний экспортын орлого 2021 онд 19.7 хувиар өссөн аж.
Энэ талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Олон улсын зах зээлд зэсийн баяжмал, төмрийн хүдрийн үнэ өндөр байгаа нь Монгол Улсын нүүрсний экспортын дутагдлыг нөхөж байгаа” хэмээн манай сайтад байр сууриа илэрхийлсэн юм. Нөгөөтээгүүр эдийн засагчид Монгол Улсын эдийн засгийн уналт, нүүрсний экспортын бууралтыг Онцгой комисс, эрүүл мэндийн салбарынхантай холбон тайлбарлаж байна.
(1).jpg)
Цахилгаан станцуудынх нь нүүрсний нийлүүлэлт муу байгаатай холбоотойгоор Индонез Улс нүүрсний экспортоо зогсоож, дотоодын нийлүүлэлтээ ч хязгаарлажээ. Энэ талаар Индонезийн Эрчим хүчний яамнаас үйлчлүүлэгч орнууд руугаа илгээсэн албан захидлаас иш татан олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тэгвэл сүүлийн хэдэн жилийн турш томоохон нүүрс экспортлогч орон байсан Индонез дээрх шийдвэрийг гаргасан нь гурван оронд “маш том боломж” болохыг эдийн засагч, шинжээчид онцолж байгаа юм. Үүнд, ОХУ, Австрали, Монгол Улс багтаж байгаа бөгөөд Индонезээс нүүрс импортлогч орнууд нүүрсний хэрэгцээгээ хангахын тулд дээрх гурван орон руу хандах гэнэ.
Цар тахлын үеийн уналтад орсон эдийн засгийн сэргэлтэд нүүрсний экспорт голлож, өнгөрсөн онд эрчим хүчний хэмжээ есөн хувиар өсжээ.
Үүнтэй холбоотойгоор “2022 онд дэлхийн нүүрсний эрэлт түүхэн дээд хэмжээндээ хүрч, үнэ нь ч шинэ дээд амжилт тогтоож болзошгүй” тухай Олон улсын Эрчим хүчний агентлагаас мэдэгдсэн юм.

| Монгол Улс экспортоо нэмэгдүүлж, томоохон нүүрс нийлүүлэгч орон болох боломж бүрдлээ |
|
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОРИГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |