Дэлхийн эдийн засагт өрнөж байгаа онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
АНУ-ын инфляц өнгөрсөн сард өнгөрсөн 30 жилийн дээд түвшинд хүрсэн нь алтны үнийн өсөлтөд нөлөөлж, сүүлчийн долоо хоногт хоёр гаруй хувиар өсжээ.
Өнгөрсөн тавдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрч, 1855 ам.долларт хүрсэн нэг унц алтны спот үнийг хөрөнгө оруулалтын аюулгүй эрэлт болж байгааг олон улсын эдийн засагчид цохон тэмдэгдэсэн байна.
Үүнийг дагасан өөр нэгэн асуудал тулгарч байгаа нь, алтны үнэд зээлийн хүүгийн өсөлт нөлөөлж, бууруулах хандлагатай байгаа явдал. АНУ-ын Төрийн сангаас 10 жилийн хугацаатай өгөөжгүй металлыг хадгалах боломжит зардлыг нэмэгдүүлсэн. Гэсэн ч боломжит металлын өртөг нэмэгдэх эрсдэл тулгарч болзошгүй байна.

Алтны үнийн өсөлтийн Данийн “Саксо” банкны шинжээч Олен Хансен “Хэрэв нэг унц алтны үнэ 1870 ам.доллароор дээг гарахгүй бол буцаад 1830-1835 ам.доллар руу унах эрсдэл бий. Хэрэв ийм зүйл тохиолдвол зарим хөрөнгө оруулагчийн сонирхол буурч, алтны үнэ түүнээс ч илүү буурахаар байна” гэжээ.
Харин “Kitco Metals” компанийн ахлах шинжээч Жим Викофф “Ойрын хугацаанд фьючерс арилжаачдын ердийн ашгаас татгалзсан алтны үнэ өсөх хандлагатай хэвээр байгаа”-г сануулж, хэлсэн юм.

Суурь металлуудаас зэсийн үнэ хамгийн их өсөөд байгаа. Энэ долоо хоногийн үзүүлэлтээр зэсийн үнэ буурсан ч, Лондонгийн металлын биржид 10 мянган ам.доллар, Нью-Йоркын биржид 9700 ам.долларын үнэтэй байна.
Олон улс дахь цар тахлын халдварын тоо буурсантай холбоотойгоор зэсийн үнэ хоёр дахин өсөж, зарим орны засгийн өсөлтөд нөлөөлж буй. Гэсэн ч хамгийн их үнийн өсөлттэйгөөр бусад суурь металиа тэргүүлсэн зэсийн үзүүлэлт шинэ судалгаагаар сөрөг гарчээ.
Лондонд төвтэй “Capital Economics” эдийн засгийн компаниас гаргасан шинэ судалгаанд БНХАУ-д зэсийн эрэлт буурч, анхдагч нийлүүлэлт нэмэгдэж байгааг онцолсон. Судалгаагаар зэсийн үнэ, ялангуяа Конго дахь Камоа-Какулагийн зэсийн үнэ 2022 он гартал эрчимтэй буурна гэж өгүүлжээ.

Харин бусад суурь металлаас никелийн үнэ 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол, хөнгөн цагааны нь хоёр өдөр дараалан буураад байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден газрын тосоо нөөцөлж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл АНУ-ын эл үйлдэлтэй холбоотойгоор газрын тосны үнэд тогтворгүй байдалд үүсээд байна.
Нью-Йоркын биржид Брент газрын тосны үнэ 0.2 хувиар буурч, 82.05 ам.долларт хүрсэн бол, WTI төрлийн газрын тосны үнэ 0.1 хувиар унаж, 80.83 ам.долларт хүрчээ. Үнийн тогтворгүй байдалд шилжсэн газрын тосны үнэ “ёроолдоо хүртлээ” унах аль эсвэл “тэнгэрт хадаж” магадгүй гэнэ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд газрын тосны нөөцөө ашиглахыг АНУ-ын Сенатын гишүүд Ерөнхийлөгч Жо Байденаас шаардаж байгаа юм.

Тэгвэл энэ талаар “Eni” компанийн гүйцэтгэх захирал Клаудио Дескальци “Газрын тосны үнэ өсөөд 100 ам.долларт хүрч магадгүй. Гэхдээ тийм удаан хугацаанд үргэлжлэхгүй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
АНУ-ын зах зээлд нүүрсний үнэ сүүлийн 12 жилийн дээд түвшинд хүрчээ. Нью-Йоркын биржид нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногт 10 ам.доллароор өсөж, тонн нь 89.7 ам.доллар болжээ. Энэ нь 2009 оноос хойших хамгийн өндөр дүн болж байна.
Нүүрсний хомстолоос үүдэлтэй эрчим хүчний хямрал нүүрлээд байсан БНХАУ-ын нүүрсний олборлолт өнгөрсөн аравдугаар сард шинэ дээд түвшинд хүрсэн ч, үнэ нь буурчээ. Тухайн сард БНХАУ-ын нийт олборлолт 357 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн хувиар өссөн үзүүлэлтэд хүрсэн байна. Гэсэн ч Женжоугийн Таваарын биржид эрчим хүчний нүүрсний үнэ 4.8 хувиар буурч, тонн нь 822 юань болсон аж.

| Түүхий эдийн үнийн тогтворгүй байдал эдийн засгийг “ганхуулж” байна |
|
Ү.Нандин-Эрдэнэ “Бахрейн-2025”-ын дугуйн 12 км-т IX байрт орлоо
2025-10-26 16:56:36
Спорт өрөлтийн тамирчид Азийн аваргаас 2 алт, 8 мөнгө, 19 хүрэл медаль хүртлээ
2025-10-26 16:42:57
2025-10-26 16:33:46
Сурагчдын шатрын Азийн аваргаас “Стейниц” академийн хүүхдүүд медаль хүртлээ
2025-10-26 15:57:22
"Алтан цом"-ын төлөөх бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2025-10-26 15:32:22
Б.Номин-Эрдэнэ, Ж.Мягмарсүрэн нар Зүүн Өмнөд Азийн хагас марафонд IV байрт орлоо
2025-10-26 15:01:52
МУГЖ Т.Ариунаа "Зүрх асна" тоглолтоо Дарханд тоглоно
2025-10-26 14:42:22
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
2025-10-26 12:41:21
Төв аймгийн Зуунмод сумд 2-10 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор болжээ
2025-10-26 12:29:36
ХҮНД МЕТАЛЫН АГУУЛАМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХҮЧИН ЧАДАЛ ЕС ДАХИН НЭМЭГДЛЭЭ
2025-10-26 12:24:25
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадамд жюү жицү-гийн баг мордлоо
2025-10-26 11:43:56
Залуучуудын “Бахрейн-2025” Азийн наадмыг жүдочид зорилоо
2025-10-26 11:30:02
ХАМТДАА БАЙСАН ГЭРЭЛТ ӨДРҮҮД, ХАА БАЙСАН ЖИЛИЙН ТЭРТЭЭД...
2025-10-26 09:10:50
“И спорт”-ын тамирчид “Бахрейн-2025” наадамд өрсөлдөнө
2025-10-26 07:50:00
2025-10-26 07:41:00
А.Бат-Оргил “БАХРЕЙН-2025”-ын наадамд амжилттай уралдлаа
2025-10-26 07:32:00
Б.Өлзийтнаран “БАХРЕЙН-2025”-ын наадмаас мөнгөн медаль хүртэв
2025-10-26 07:20:00
Элсний волейболын баг “БАХРЕЙН-2025”-ын наймд шалгарч, тэмцээнээ өндөрлөв
2025-10-26 07:10:00
Эрэгтэй 3х3-ын баг АНЭУ болон Йорданыг багийг хожиж хэсгээ тэргүүлэв
2025-10-26 07:00:00
ТЕНДЕРЧИН ТНБД-1: ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХАЛААЛТЫГ АҮЭБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ДАШПҮРЭВ ХАРИУЦАЖ БАЙНА
2025-10-26 07:00:00
Д.ГООМАРАЛ: ААВ МИНЬ НАМАЙГ "ТАЙЗАН ДЭЭР ХАЛУУН ЗҮРХТЭЙ, ХҮЙТЭН ТАРХИТАЙ ДУУЛААРАЙ" ГЭЖ ЗАХИСАН
2025-10-26 07:00:00
ТАНИЛЦ: АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ҮЕЭЛ С.МӨНХБАТЫН ХАМТРАГЧ С.АНХБАЯРЫН “ЭРДЭНЭТ”-ЭЭС ТҮҮЖ БУЙ ТЕНДЕРҮҮД
2025-10-26 07:00:00
ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ
2025-10-26 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2025-10-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |