МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа УИХ-ын сонгуульд намын жагсаалтад багтах эмэгтэй гишүүдийг тэргүүлж, ногоон гэрлээр Их хуралд суух нь бололтой. Угтаа МАН-аас мандуулж ирсэн эмэгтэй Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нарыг араасаа дагуулж, МАН-ын жагсаалтад нэлээд дээгүүрт эрэмбэлэгдсэн гэх яриа МАН-ын гишүүдийн дунд явах болжээ. Ерөнхий сайд асан П.Жасрайн хамгийн том зээ охин гэдгээрээ улс төрд өөрийнхөө имижийг бүрдүүлж орж ирсэн тэрбээр намдаа том “ар”-тай гэх нь ч бий.
Мэргэжлийн гэх тодотголтой У.Хүрэлсүхийн танхимд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдоход МАН-ын генсек, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Амарбаясгалангийн нөлөөлөл байсан гэлцдэг. Угтаа бол гаднын улсад олон жил сурч, 2013 онд МАН-д элсэхэд нь анх “өлгийдөж” авсан хүн нь Б.Амарбаясгаланг гэдэг юм билээ. Аав талаараа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын гаралтай, ээж талаараа Говь-Алтайнх гэгддэг түүнийг УИХ-ын сонгуульд 10 мандаттай Баруун бүсэд өрсөлдөх болов уу гэх таамаг өрнөж байлаа. Үндэсний статистикийн хорооны даргаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн танхимд ХНХ-ын сайдаар очсон А.Ариунзаяа ирэх сонгуулиар намын жагсаалтад багтахаар бэлтгэлээ хэдийнээ базаасан бололтой. Өдгөө МАН-ын Ерөнхий нарийн бичгийн албыг хашиж буй тэрбээр саяхан “Би тойргоос нэр дэвшихгүй” хэмээн ам алдсан удаатай. Ерөнхий сайд асан Д.Жасрайгийн зээ хэмээн улс төрд өвөөгийнхөө нэрээр гарч ирсэн А.Ариунзаяа танхим нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байхад торойж үлдснээрээ Засагт “том артай” гэдэг нь тодорхой болсон. Сүүлд дуулиан намжсаны дараа сайдын суудлаа хүлээлгэж өгсөн ч намынхаа “гал тогоо”-г хариуцаж байгаа гол хүмүүсийн нэг болоод буй. Тиймдээ ч түүнийг улс төрд “мандуулдаг” МАН-ын эмэгтэйчүүдийг залгамжлуулах бололтой.
Аюушийн Ариунзаяа нь Улаанбаатар хотод Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуульд суралдаж байгаад гэр бүлийн хамт ОХУ-ыг зорьж тэндээсээ Герман руу сургуульд сурсан гэгддэг.
Улмаар 1995 онд Геррманы Халле коллеж, 2005 онд Германы Ханновэр их сургуулийг улс төр судлаачаар суралцан төгсөж, Монгол Улсад ирснээсээ хойш “Монгол даатгал” ХХК-д хүний нөөцийн менежерээр ажиллах болсон. Ингээд 2013 онд МАН-д элсэн МАН-ын стартеги төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж улс төрд хөл тавьсан. Удирдлагын академд нийгэм судлалаар баклаврын зэрэгт суралцаж, Эдийн засгийн үндэсний сургуульд бизнесийн удирдлагаа мэргэжил дээшлүүлсэн гэх товч намтартай. Мөн 2016 оноос Үндэсний статистикийн хорооны даргаар дөрвөн жил ажиллаж, 2020 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдож байлаа.
ХНХ-ийн сайдаар ажиллаж эхэлсэн даруйдаа А.Ариунзаяа төрийн тамгаар тоглож, сайдын эрх мэдлээрээ сюрприз барьсан дуулианы эзэн болсон удаатай. Тэрбээр сайдын суудалд оцмогцоо Д.Эрдэнэбат, Г.Наранбаяр нарын хүмүүст “Мэдлэг боловсрол, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хувь нэмрээ оруулж байгаа Танд төрсөн өдрийн мэнд хүргэе!” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гэсэн гарын үсэгтэй, сайдын тамгатай мэндчилгээ илгээж цахим орчинд шуугиан дэгдээж байв.
Тэрбээр тухайн үедээ төрийн тамгаар “тоглосон”-доо гэмших нь битгий хэл “Статистикийн үндэсний хорооны дарга байхдаа ч ажилтнууддаа даргын тамгатай мэндчилгээ илгээдэг байсан.Төрд зүтгэж буйг нь урамшуулж буй хэлбэр” хэмээн хэнэг ч үгүй өөрийгөө өмгөөлж байсан удаатай.
Түүнчлэн ХНХ-ын яамны сайдаар ажиллаж байх хугацаанд нь намын ахмад гишүүд нь А.Ариунзаяаг шүүмжилж, УИХ-ын гишүүн С.Чинзориг “А.Ариунзаяа сайдыг би зургаан сар дэмжиж ажилласан. Нэг ч удаа хатуухан үг хэлээгүй. Залуу хүн сураг гээд нэлээд ажигласан. Тодорхой үр дүн гарахгүй байна. Фэйсбүүкээр ажлаа хийхээ болих хэрэгтэй. Мориноосоо буумаар байна. Амьдрал дээр буумаар байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан иргэдийг ажил, орлоготой болгох асар олон ажил бий. 150 мянган ажлын байр бий болгох, ядуурлыг хоёр дахин бууруулах гээд сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон. Энэ рүүгээ одоо ормоор байна. Бодит ажил руугаа ормоор байна. Зургаан сар би таныг ажиглалаа. Төрийн албан хаагчдыг халж, солино гээд бужигнуулаад байдгаа болимоор байна. Энэнээс өөр ажил хийсэнгүй. Ийм замаар ажил хийвэл цаашдаа хатуу шаардлага тавина. Хариуцлага тооцох асуудлыг сөхөж тавина гэдгийг хатуу анхаарч ажилламаар байна" хэмээн хатуухан сануулга өгч байсан удаатай.
Түүнийг удам судар сайтай хэмээн улс төрийн хүрээллийнхэн хүлээж авах ч төрийн ажлыг залгамлуулахад дэндүү жижигдэж байгааг энэ мэт энгийн жишээнүүд илэрхий харуулж байна. Нэг ёсондоо ХНХ-ын сайдын суудлаас бууснаасаа хойш сэлгээний суудалд суусан тэрбээр сонгуульд жагсаалтад бичигдэж, УИХ-ын гишүүн болохоор зүтгэж эхлээд байна. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг нь энэ бололтой.
| СЭЛГЭЭНИЙ СУУДЛААС ЖАГСААЛТААР ШУУД ДЭВШИГЧ А.АРИУНЗАЯА ГЭЖ ХЭН БЭ |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |