Эрх баригч намынханд ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хууль үйлчлэдэггүй юү, эсвэл тэд хууль, дүрэм, журмыг уландаа гишгэдэг хэрэг үү. Өнгөрсөн жилээс хойш улс орон даяар хэд хэдэн удаа хөл хорио тогтоож, энгийн иргэдээ хатуу дэглэмд оруулчихаад өөрсдөө дураараа дургиж байгаа нь олныг бухимдуулж буй.
10-хан настай охиныг ээжтэй нь уулзуулалгүй хорьсоор нас барсных нь дараа ар гэрийнхэнд нь шарилыг нь ч зүй ёсоор өгөөгүй хэрнээ Шадар сайдын эхнэр халдварын өндөр эрсдэлтэй, улаан бүс рүү орж “Бохир заваан байна” гээд гараад явчихсан байхад яаж ч чаддаггүй, ямар ч хариуцлага тооцох мэдэлгүй Засгийн газрын “амьгүй албат”-уудаас юугаа ч хүлээх билээ дээ.

Ёстой л “Хэн бидэнд үг хэлдэг юм” гэсэн шиг дураараа дургиж байгаа. Тэр тусмаа МАН-ын гэх тодотголтой бүхэн коронавирусийн халдвар нийтэд тархсан энэ хүнд хэцүү цагт юм бүхэнд эзэн сууж, хууль, дүрэм, журмыг үл тоож байгаа гэхэд хилсдэхгүй. Үүний ганцхан тод илрэл нь өнгөрсөн долоо хоногт МАН-ынхан 100 жилийнхээ ойн албаны бус хурлыг төрийн албаныхан дунд нууцхан хийж, Тусгаар тогтнолын ордон олны хөлд дарагдсан явдал юм. Ингэхдээ хуралд оролцохоор очсон хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан аж. Жирийн иргэдийг шинжилгээ өгөх гээд очихоор нь “Оношлуур дууссан” гээд буцаадаг атлаа ах намын хуралд оролцох хэчнээн зуун төрийн албан хаагчаас шинжилгээ авч байгаа нь үргүй зардал биш гэж үү.
Тухайн үед намын дарга У.Хүрэлсүх гишүүд дэмжигчдийг олноор нь цуглуулж, цаг орчим хугацаанд лекц уншсан гэнэ. Үүнийг нь оролцогчид нь “Асуудал, шийдэл гарц гаргалгаагүй, ач холбогдолгүй номын дуу сонссон хурал болсон” хэмээн шүүмжилж байгаа дуулдана. Угтаа бол У.Хүрэлсүх Цар тахлын эсрэг хуулийг зөрчин байж өөрийнхөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сурталчилгаагаа явуулсан сурагтай. Учир нь, хуралд очсон хүн бүрт, төрийн байгууллагын удирдлагуудад намын дарга нь өөрийнхөө дүр бүхий марк, 100 жилийн ойн тэмдэг, мөрийн хөтөлбөр, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хийсэн ажлын танилцуулга зэргийг багтаасан бэлэг тараасан байна.
Ядарч, туйлдсан, шударга бус үйлдэлтэй нь тэмцсэн, эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдээ хүчний байгууллагаар дарлуулж, байцааж, шалгадаг хэрнээ МАН-ын дарга У.Хүрэлсүхийн санаачилсан баяр ёслолын арга хэмжээ, нэг танхимд хэдэн зуун хүн суугаад хуралдах, индэр дээрээс очиж үнсэлдэж, гар барилцан тэмдэг, бэлэг сэлт өгч, авалцсан явдал таныхаар шударга ёс, үнэнд хэр нийцэх вэ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ.
| ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ МАН |
|
2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хилээр 4.1 сая зорчигч нэвтэрлээ
2026-07-26 13:55:34
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2026-07-26 13:25:06
“Цэнгэг туул-цэвэр орчин” аяны хүрээнд 8,6 тонн хог хаягдал цэвэрлэлээ
2026-07-26 13:14:43
Зуны аялал, амралтын үеэр бага насны хүүхэд могойд хатгуулах эрсдэл нэмэгдэж байна
2026-07-26 13:14:04
“KIM UN YOUNG CUP 2026” тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль авлаа
2026-07-26 09:11:06
Хакүгэцүро А.Сүхбат “Жонидан” зиндаанд түрүүллээ
2026-07-26 09:01:39
Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо
2026-07-26 08:43:42
Таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно
2026-07-26 08:27:25
“Аянга” клубийн охид “KIMUNYONG CUP”-аас 1 мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:49:14
‘’ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГА”-ын өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүллээ
2026-07-26 07:10:00
Чөлөөтийнхөн Б.Будаевын тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-26 07:00:00
А.ОЮУН-ЭРДЭНЭ: БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХАЙР, САНАСАН СЭТГЭЛИЙГ ЦЭЦГИЙН БАГЛААГААР МЭДРҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2026-07-26 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-26 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-07-26 07:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-07-26 06:00:00
ГУНИГТ НҮҮДЭЛЧИН
2026-07-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |