УИХ-ын гишүүн болоход хамгийн түрүүнд хүн чанартай, ёс зүйн хариуцлага хүлээлгэх чадамжтай байх шаардлага тавимаар байна. Чин үнэндээ УИХ-д ийм босго тавьчихвал давах хүн тун ховор ч байж мэднэ.
Түүний нэг нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам юм. Саяхан гэнэтийн ослоор 10 жилийн сургуулиа төгсөөд их сургуулийн босго алхах гэж байсан цэл залуухан хоёр амь тасарсан гэх харамсалтай мэдээ бий. Амиа алдсан хоёр хүүхэд Ч.Ундрам гишүүний сонгуулийн багт багтаж ажилласан байж болзошгүй гэдгийг ч эх сурвалжууд мэдээллээд байгаа. Хэдийгээр уг хэрэг Ч.Ундрам гишүүнд огтхон ч хамаагүй байсан ч амиа алдсан хоёр зүрхний төлөө эмнэлэг илэрхийлэх нь битгий хэл өөртэй нь хамаатуулах вий гэсэн шиг ганц үг ган хийхгүй айж байгаа бололтой. Тиймээс л УИХ-д ёс суртахуун, хүн чанараараа Ч.Ундрам гишүүн төр төлөөлөх чадамжгүй юм байна.
Угтаа бол өсвөрийн насны охиноо зодож, гэр бүлийн хэрүүлээ Монголын цахим “шүүх”-ээр шүүлгэсэн Ч.Ундрам гишүүнд олон нийт тийм ч дуртай биш. Тэр хийсэн ажил, хэрэгжүүлсэн төсөл хөтөлтөр, санаачилсан хуулийн төслөөсөө илүүтэйгээр хүчирхийллийн “хэрэг”-ээрээ олонд танигдсан. Тэр өдрөөс хойш Ч.Ундрам гишүүнийг танихгүй нохой ч байхгүй болсон гэсэн үг л дээ, үнэндээ. Үүнээс нь болоод намаас нь нэр дэвшүүлэхгүй, тойргийнх нь сонгогчид улс төрд хэрэггүй гэж нүүр буруулахад Ч.Ундрам гишүүн “уйлсаар” байгаад нэр дэвших эрхээ авсан ч гэх яриа бий. Гэхдээ дан ганц уйлаад ч шийдэгдчих асуудал биш л дээ, энэ. Нулимстайгаа хамт хэдэн тэрбумыг хаясан гэдэг оргүй ч зүйл биш байх. Сэлэнгээс сонгогдсон Ч.Ундрам, Д.Өнөрболор нар нэр дэвших эрхээ намаасаа авахын тулд хамгийн их мөнгө цацсан, мандатаа хэдэн тэрбумаар авсан гэх.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам хүүхдээ зодож, хүчирхийлэл үйлдсэн хэргийнхээ дараа маш ноцтой мэдээллийг телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлсэн байдаг. Түүний хэлсэн үг, өгүүлбэр олны анхаарлыг татаж, хүн амины хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нэг шалтгаан болж байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Би ямар ёс зүйн алдаа гаргасан юм бэ. Би Төрийн ордон дотор хүн алчихсан юм уу. Би Ордон дотор архидаж байгаад хүн унагаад алчихсан юм уу” хэмээн ярьсан нь талийгаач Г.Батхүүгийн хэргийг “хэрэгтэн”-ийг мэдэж байж болзошгүй гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байсан юм.
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагийн орчимд Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан. Талийгаачийг Төрийн ордны хоёр давхрын гонхноос доош унаж амиа алдсан байдалтай хэвтэж байхад нь Төрийн ордны үйлчилгээний ажилтан анх харсан байдаг. Талийгаач тэр өдөр “Торгоны зам" олон улсын авто раллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15:00-18:00 цагийн хооронд оролцсон билээ. Тэрээр Монголын Автомашин, мотоциклын спортын холбооны Ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж байсан юм. Олон улсын авто уралдаан болох гэж байгаатай холбоотойгоор Төрийн ордонд хурал зохион байгуулж, оролцсон гэх. Талийгаач хуралдааны танхимаас гараад Төрийн ордны хоёр давхарт явж байхдаа МАН-ын нэр бүхий гишүүдтэй уулзсан байдаг. Ингээд удалгүй учир битүүлэг байдлаар амь насаа алдсан байдалтай олдсон. Дээрх хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг мөрдөн шалгаж байсан. Өнгөрсөн жил “Хэрэгтэн олдоогүй, санамсаргүй осол” гэх шалтгаанаар хэргийг хаах санал гаргаж, Нийслэлийн прокурорт хүргүүлсэн байдаг. Харин талийгаачийн ар гэрийнхэн болон журмын нөхөд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Тэгвэл уг хэрэгтэй ижил хэргийн тухай УИХ-ын гишүүн Ч.Ундрам ярьсан нь анхаарал татаж байсан юм.
Сэлэнгэ аймгаас 2020 оны сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон Ч.Ундрам томсгосон тойрогт V тойрогт нэр дэвшиж байна. Хэдийгээр гэр бүлийн таагүй харилцаа нь олон нийтийн сүлжээнд цацагдаж, ёс зүйн асуудал нь сөхөгдсөн ч сонгуульд нэр дэвшлээ, сэлэнгэчүүдийн “төлөө”.
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат “Өсөх зоос”, “Ундрах говь”, “Баялаг энержи ресурс”, “Монзол” ХХК тэргүүтэй нүүрсний компанитай. Ч.Чинбатыг уул уурхайн салбарынхан “нүүрсний магнат” гэх нь ч бий. Ингэж хочлох нь ч аргагүй юм, өдгөө Ч.Чинбат хамаг л том нүүрсний уурхайг эзэмшдэг. Тухайлбал, Ч.Чинбатын “Өсөх зоос” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс суманд MV-017317 дугаартай 350.13 га талбай бүхий Хүрэн шанд нүүрсний уурхайтай. Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд Эрвэй хошууны овоо гэх уурхайтай. Харин Ч.Чинбатын “Монзол” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших MV-20559 дугаартай, 86.7 га талбай бүхий Бор толгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
Цаашилбал, Ч.Чинбат “Ундрах говь” ХХК-ийг БНХАУ[1]ын иргэн Шэн Янь Жун Бао гэгчтэй хамтран эзэмшдэг. Ч.Чинбатын хамтрагч БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао гэгч нь хувьдаа “Болдфоарда”, “Жунхаовэйеэ” ХХК-ийг эзэмшдэг. Энэ хоёр компани нь мөн л нүүрсний компани бөгөөд “Жунхаовэйеэ” ХХК нь л гэхэд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 816.6 га талбай бүхий MV-017007 дугаартай Хүрээ дэл нүүрсний ордыг эзэмшдэг. Хамгийн ноцтой нь, Ч.Чинбат, Шэн Янь Жун Бао нарын хамтран эзэмшдэг “Ундрах говь” ХХК нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Баруун наран чиглэлийн 32 км автозамын төгсгөлөөс Цагаан дэл уул хилийн боомт хүртэлх 270 км хүнд даацын автозамыг барих концессын төсөлд шалгарсан. Тэд тус хүнд даацыг автозамыг барьж дууссаныхаа дараа улстөрчидтэй “лоббидож”, хуучин Цагаан дэл уул хилийн боомтыг нээлгэж, улмаар өөрсдийн уурхайнуудын нүүрсийг урд хөрш рүү хямд зардлаар гаргахаар төлөвлөсөн гэдэг.
Монголын баялгийг цөлмөж байгаа толгой бизнесмэнүүдийн нэг Ч.Чинбат МАН-ын гол санхүүжүүлэгчдийн нэг гэгддэг. Мөнгөтэй учраас охиноо улстөрд сойж, хоёр дахь удаагаа сонгогдох үүрэг өгчихөөд сууж байна. Ч.Ундрамд монголчуудын төлөө битгий хэл сэлэнгэчүүдийн төлөө хийсэн гялтайх ажил ховор. Ийм хүмүүс Монголын төрд эргэж ирээд юу хийх
ЁС СУРТАХУУНААРАА Ч, ХҮН ЧАНАРААР Ч ТӨР ТӨЛӨӨЛӨХ ЧАДАМЖГҮЙ Ч.УНДРАМ |
|
2024-09-17 16:18:43
2024-09-17 15:51:57
2024-09-17 15:02:57
2024-09-17 14:50:42
2024-09-17 13:54:50
2024-09-17 13:02:45
2024-09-17 13:00:39
2024-09-17 12:50:35
2024-09-17 12:11:28
2024-09-17 12:08:04
2024-09-17 11:54:11
2024-09-17 11:14:33
2024-09-17 10:33:37
2024-09-17 10:26:16
2024-09-17 10:18:01
2024-09-17 09:44:40
2024-09-17 09:34:22
2024-09-17 08:45:40
2024-09-17 08:00:00
2024-09-17 07:48:28
2024-09-17 07:00:00
2024-09-17 07:00:00
2024-09-17 07:00:00
2024-09-17 07:00:00
2024-09-17 07:00:00
2024-09-17 07:00:00
2024-09-17 06:00:00
2024-09-17 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |