УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өчигдөр албан ёсоор хандивын дансаа нээлээ. Энэ удаагийн сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулахаар болж, сонгуульд зарцуулах нэр дэвшигчдийн зардлын дээд хэмжээг 1.5 тэрбум байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид энэ хэмжээний мөнгөн дүнг сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах эрх зүйн зохицуулалттай бөгөөд санхүүгийн тайлангаа аудитаар хянуулах юм. Угтаа бол энэ удаад томсгосон тойргоор сонгууль явуулахаар болсон тул нэр дэвшигчдийн зардал нэмэгдэж, мөнгөтэй улстөрчдийн өрсөлдөөн болно гэх шүүмжлэл ч гарч байна.
Мэдээж шинээр нэр дэвшиж байгаа болон залуу улстөрчдийн хувьд сонгуулийн зардал толгойны өвчин болж байгаа нь тодорхой. Гэвч улс төрд удаан сууж, халаасаа түнтийлгэсэн хууччуул улаан цайм мөнгөгүй гээд улайрч эхлэх нь тэр. Тэр тусмаа УИХ-д олон жил сонгогдсон УИХ-ын гишүүд мөнгөгүйгээ гайхаж, ах дүү хамаатан саднаа хүртэл сонгуулийн кампанит ажилдаа үнэгүй ажиллуулна гээд хээв нэг худлаа хэлж зогсоно.
Начир дээрээ УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ өвөртлөх гэж намдаа хандив өгөх нэрээр хэдэн тэрбумаар үнэ хаялцаж, улс төрийн тохироо хийж байж нэр дэвших эрхээ авдаг улс төрийн зарчмыг ард түмэн мэдэхтэй болсон. Гэтэл сонгуулийн зардалд зарцуулах тэрбум төгрөгөө бүрдүүлж чадахгүй, хамаатан саднаараа сурталчилгаа хийлгэнэ гэх үлгэр зохиож суугаад нь ард түмэн дургүйцэж эхлэв.
Тэрбайтугай энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид намаасаа дэвших эрхээ авахын тулд хэдэн тэрбумаар нь үнэ хаялцаж, хамгийн их мөнгө өгсөн нь нэр дэвших эрхээ өвөртөлсөн гэх дуулиан ч нэр дэвшигчдийн зарлахаас хэдхэн мөчийн өмнө дэгдэж байлаа. Угтаа бол УИХ-д суудалтай намуудын нэр дэвшигчид жагсаалтад нэрээ багтаахын тулд 10-15 тэрбум төгрөгийг намдаа “тушаасан” гэх яриа ч улс төрийн хүрээнхийхэнд дунд бий. Тойрогт нэр дэвшигчдийн хувьд 5-10 тэрбум төгрөгийг “тушааж” нэр дэвших эрхээ өвөртөлсөн гэх яриа ч гарч байв.
Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийг дэнчин авч дуулиан тарж байсан. Тухайн үед Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа бол сонгуулийн үйл ажиллагааныхаа 100 сая төгрөгийг гаргаж чадахгүй, улс төрийн хүрээллийг бий болгох хэрэгтэй. Бизнесийн зарчим ч ийм байдаг” гэх агуулгыг ярьж байв. Тэгвэл энэ сонгуулиар зардал хэд дахин өссөн ч, улс төрд орохоор мөнгөтэй улстөрчид ээлж дараалан жагсаж байна.
Харамсалтай нь, төр удаан сууж, түрүүвчээ зузаалсан УИх-ын гишүүд намдаа тэрбум тэрбумаар нь хандив өгсөн хэр нь сонгуулийн штабаа байгуулаад ажиллах гэхээрээ мөнгөгүйгээ гайхаж, эвэр амалцгааж эхэлэх нь тэр. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Энэ удаагийн Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр тойрог томсоно гэж тооцоогүй. Ингэснээр зардал гурав дахин нэмэгдсэн. Өнгөрсөн удаагийн 400 орчим сая төгрөгөөр сонгуулийн сурталчилгаагаа хийж байсан. Гэтэл энэ дүн нэмэгдсэн нь маш хүнд тусаж байна. Тиймээс би намынхандаа үнэгүй ажиллаж өгөх хүн байвал ажиллуулж өгөөрэй гэж хүсэж байгаа” хэмээн мэдэгдэж амжлаа.
Түүний хувьд 2023 оны Сар шинийн баяраар тойрогтоо ажиллаж, ахмадуудад дугтуйта мөнгө тараасан гэх дуулианд нэр холбогдож байлаа. Түүгээрч зогсохгүй өмнөх парламентын үед БНСУ-д УИХ-ын нэр бүхий гишүүд казинод байгаа бичлэг задарахад хамт явсан гишүүдийн нэг. Энэ талаараа тэд “Олон улсын туршлага судлаж байна” гэх агуулгатай тайлбар өгөөд өнгөрч байсан удаатай.
Түүний араас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мөнгөгүй хэмээн эвэр амлав. Тэрбээр “Манай тойрогт энэ мөнгийг юман чинээ тоохоо больчихсон мөнгөтэй дэвшиж байгаа. Би бол сонгуулийн энэ тогтолцоог анхнаасаа эсэргүүцэж байсан. Зардал өгссөн учир ахмадуудаасаа дэмжлэг хүснэ. Миний батлуулсан хуулийн хүрээнд ахмадын тэтгэвэр 420 мянган төгрөгөөр нэмэглдсэн” хэмээн хийсэн ажлынхаа хариуг хөөрхий ахмадуудаас “нэхэж” эхэлсэн. Түүний хувьд өнгөрсөн парламентын үеэр малдчыг түмпэн түмпэнгээр нь маш чанадаг хэмээн шүүмжилж УИХ-ын чуулганы хуралдаан дээр зарлаж байсан ч өөрөө тойрогтоо ажиллах үеэрээ малчдад мах өгч өөрөө дуулж яваа бичлэг задарсан удаатай.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Ардаа бизнесгүй орон нутгийн гишүүдэд сонгуулийн зардал хүнд тусаж байна. Уг нь сонгуулийн зардлыг бууруулах талаар ярьсан ч сонгуулийн хууль батасны дараа тойрог томссон. Тиймээс би ард түмнээсээ хандив хүснэ” хэмээн мэдэгдсэн.
Сонгуулийн зардлаа улстөрчид хандиваар бүрдүүлэх хуулийн зохицуулалттай. Ингээд харахаар ирэх сонгуулиар хэн мөнгөтэй, бэнчинтэй төрийн түшээдэд суух эрх өвөртөлж, мөнгөтэй нам нь ялалт байгуулах магадлал улам бүр нэмэгдэх нь. Хэдийгээр томсгосон тойрог улсыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэхэд хэрэгтэй гэж байгаа ч мөнгөний сонгууль болох нь тодорхой харагдаж байна.
Тиймээс ч энэ удаагийн сонгуулиас шинэ цагийн дуулал, улс төрийн манлайлал хүлээгээд горьдоод нэмэргүй бололтой. Тэр тусмаа улс төрд шинэ залуу улстөрч, мэдлэг туршлагатай боловсон хүчин хүлээлтгүй юм байна. Үндсэндээ мөнөөх л улс төрд удаан сууж, хөрөнгө чинээ нь өссөн улстөрчид бизнесийн салбарын томчууд Их хуралд суух нь илэрхий байна.
| НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ ХЭДЭН ТЭРБУМААР “ХУДАЛДАЖ” АВЧИХААД СОНГУУЛИЙН АЖЛАА ҮНЭГҮЙ ХИЙЛГЭНЭ ГЭХ УЛСТӨРЧИД ИЧИГ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |