Эзнээ олоогүй шагнал толгой цусддаг жишээ сүүлийн үед урлагийнхан дунд газар авлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тоглолтоо хийсэн бяцхан дуучин Б.Бат-Энэрэлд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг олгосон нь цахим орчны дуулианы гол “бай” болов. Балчир наснаасаа хэвлүүхэн яриа, хэрсүү зантай хүү дуу хуураараа олны хайрыг татаж, МУАЖ С.Батсүхтэй хамтран хуучны дуунуудыг сэргээн дуулснаар олны дунд эчнээ танигдсан. Ийн олны хайрыг татсан бяцхан хүү Б.Бат-Энэрэлд буруу байсангүй энэ удаад.
Өөрөөр хэлбэл, Соёлын сайдын шийдвэр энэ удаад нүдээ олсонгүй олны талцуулав. Ингээд томчуудын хийрхэл дөнгөж, 13 настай хүүг хэл амны “бай” болгочихлоо. Засгийн газрыг төлөөлж, Соёлын яамнаас олгодог Соёлын тэргүүний ажилтан гэх төрийн шагналд Соёлын сайд цензур тавьсангүй олны дургүйцлийг төрүүллээ. Дөнгөж 13 настай балчир хүүхдэд Соёлын тэргүүний ажилтан гэх төрийн шагнал өгчихсөн. Угтаа бол төрийн дээд одон медальд тодорхойлох журам, шийдвэр гээд цагаан дээр хараар биччихсэн дүрэм, журмаа мөрдсөн үү гэх асуулт олны дунд хөвөрч байна.
Хэдийгээр дуучин Б.Бат-Энэрэлийн хувьд олны дунд хэрсүү яриа хэвлүүлэх авъяасаараа танигдсан ч “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг авах хүртлээ нас тогтож, намба суугаагүй юм. Гэтэл Соёлын сайд Ч.Номин Соёлын яаманд шагналд тодорхойлуулахаар хүргүүлсэн бичиг болгон дээр гарын үсэг зурчихсан уу, соёлын үйл ажиллагаагаа бяцхан хүүгээр дамжуулж хүргэх гэсэн үү ямартай ч 13 настай хүүг цол тэмдэгээр мялаагаад энгэрт нь СТА гэсэн тэмдэг хадгалууулчихлаа.
(1).jpeg)
Ингэснээр соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнуулсан, түүгээрээ бахархаж, бахдаж явдаг ахмад уран бүтээлчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлчихлээ. Насаараа урлагт зүтгэж, үр хүүхдээ ч өсгөхөд дэм болж чадахгүй өөрийгөө буруутгасан ч урлагийн зам хатуу гэх ганцхан үгээр өөрийгөө хуурч зүтгэсэн, зүтгэснийхээ хариу Соёлын тэргүүний ажилтан гэх тэмдэгээр цайруулж яваа мянга мянган уран бүтээлчдийн хөдөлмөр ийн өдрөөс өдөрт үнэгүйдэж байгаа.
Цаашлаад энэ цол тэмдэгээр энгэрээ мялаачих юмсан гэж битүүхэн хүлээж, хүндэлж явдаг соёл урлагт сэтгэл зүрхээ зориулж яваа олон уран бүтээлчдийн хөдөлмөрийг бас үгүй хийчихлээ, тэд. Насаараа урлаг зүтгэж, урлагт бүхнээ зориулсан буурай Соёлын тэргүүий ажилтан гэх тэмдэгээрээ гоёчихоод, түүнийгээ төрийн шагнал хэмээн дээдэлж явахад тодорхойлолт өгсөн хүн бүрд өгчсөнд нь хэчнээн гомдож суугаа бол. Үнэндээ төрийн шагналыг танилтай нь авдаг болсон олны шүүмжлэл биелэлээ олсон нь энэ байлаа.
Харин хариуд нь бяцхан дуучин Б.Бат-Энэрэл “Миний бие гурван удаагийн тайлан тоглолт хоёр цомог 100-аад хандив тусламжийн тоглолтод оролцсон. Анхны бие даасан тоглолтынхоо орлогоо хавдартай хүүхдэд 100 хувь хандивласан болон нийслэл, дүүргээс зохион байгуулж байдаг бүхий л тоглолтонд цаг зав, сэтгэл зүрхээ зориулж чадахаараа оролцож ирсэн. Багштайгаа хамтарсан олон тоглолт хийж, олон аймаг, сум, Солонгос, Америк улсуудаар тоглолт хийсэн. Улсаа төлөөлж Хятад, Орос улсад зохион байгуулагдсан фестивалуудад уригдан оролцсон зэргийг минь үнэлэн МУСТА цол тэмдгээр шагнаж байгаа бол Соёлын яамандаа талархлаа. Хүүхэд учраас энэ олон хүний хэл ам дагуулсан цол тэмдэг надад хүнддэх байх аа. Өөр хэрэгтэй хүнд нь өгнө үү. Надад Соёлын яамнаас 2021 онд гардуулсан Соёлын яамны жуух бичиг байхад л болно оо” хэмээн цахим орчинд мэдэгдээд амжив.
Угтаа бол шагнал нүдээ олсонгүй. Соёлын сайд “шалгалтандаа” бүдэрснээс ялгаагүй боллоо. Төрийн шагналтай холбоотой тэр дундаа Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй холбоотой маргаан олны дунд байсаар ирсэн. Нэг ёсондоо төрийн шагнал эзнээ олохгүй байгаа нь үнэ цэнийг үгүйсгэж байна. Тэр байтугай монголчуудын дунд Соёлын тэргүүний ажилтан гэх цол тэмдгийг үнэгүйдүүлж байгааг шүүмжилсэн ёж үгс хүртэл газар авчихсан байх.
Яг үнэндээ Соёлын сайд хийрхэлд бяцхан хүү л хэлмэгдчихлээ дээ.
| СОЁЛЫН САЙДЫН ХИЙРХЭЛД СТА Б.БАТ-ЭНЭРЭЛ БУРУУГҮЙ |
|
Олимпын уралдааны замд Б.Ачбадрах унах үед таяг нь хугарчээ
2026-02-14 13:28:10
ВАЛЕНТИНЫ БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТ
2026-02-14 13:00:00
Ц.Раднаа гуай “Open Masters Games Abu Dhabi 2026”-аас 6 алтан медаль хүртэв
2026-02-14 12:07:07
Ган хайлуулах цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авахыг даалгав
2026-02-14 11:39:51
Дэлхийн “Шилдэг дөрвөн бөх”-ийн “Bishkek-2026” барилдаанд Т.Тулга түрүүллээ
2026-02-14 11:16:34
ГЭГЭЭН ХАЙРЫН БАЯРААР ҮЗЭХ ШИЛДЭГ ТАВАН КИНО
2026-02-14 10:00:00
“Монгол Улсын түүх 30 боть” бүтээх ажил эхэллээ
2026-02-14 07:10:00
Б.Ачбадрах “Милан-Кортина-2026” олимпын цанын 10 км-т уралдлаа
2026-02-14 07:00:00
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-02-14 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-02-14 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-02-14 07:00:00
ЯПОНД АМЬДАРДАГ “ӨНДӨР ЭЭЖ”
2026-02-14 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-02-14 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-02-14 07:00:00
Б.ЧАГНААДОРЖ: 2025 онд бид 72,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс орон нутгийн төсөвт 246,6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь 33 жилийн түүхэнд дээд амжилт юм
2026-02-13 19:22:33
СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
2026-02-13 19:09:20
2026-02-13 17:17:00
Дарханы эрчим хүчний 2 дахь эх үүсвэр “ДДЦС-2”-ын ажлыг цэгцлэх үүрэг өглөө
2026-02-13 15:51:51
"Дархан төмөрлөгийн үйлдвэр " ХХК Хуст уулыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2026-02-13 15:28:57
Ч.Санжаадамба аварга Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэнэ
2026-02-13 14:14:36
ЦДБЧ-ийн бүжигчид “GRAND AWARDS-2025” наадмын шагнал хүртлээ
2026-02-13 14:06:56
ЗУРВАС: Зүрхний гэрэл
2026-02-13 13:00:00
Өмнөд Солонгосын 17 настай охин Чой Га Он олимпын аварга боллоо
2026-02-13 12:37:16
Москва хотын Улсын консерваторит морин хуур бэлэглэв
2026-02-13 12:06:49
ХОСУУДАД САНАЛ БОЛГОХ БОЛЗООНЫ САНАА
2026-02-13 11:32:45
Бээжингийн олимпын "Баян ходоод" өвлийн олимпоос хүрэл медаль хүртлээ
2026-02-13 09:57:47
“Майдар бурхны авшиг” барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ
2026-02-13 09:33:34
“Британи дахь Монголын түүх соёлын өв” ном хэвлэгдэн гарлаа
2026-02-13 07:20:00
Э.Ариунтунгалаг гүйлтийн цанын 10 км-ийн зайд уралдлаа
2026-02-13 07:10:00
ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУНТАЙЖУУД
2026-02-13 07:00:00
2026-02-13 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-02-13 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-02-13 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-02-13 07:00:00
АМЬДРАХ, АВРАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ
2026-02-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |