Улаанбаатарт үе үе “угаарын” хий үнэртэж амьсгалах аргагүй болтлоо үмхийрч гүйцлээ. Үнэр тархмагц иргэдийн толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илэрч эхэлсэн. Мөн сургуулийн хүүхдүүд үнэрнээс хордсон байж болзошгүй асуудал хүртэл үүсэж байлаа. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн сурагчид хордож, эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн үед хүүхдүүдийн толгой эргэж, хөл дээрээ зогсож чадахгүй, бөөлжих, шинж тэмдэгтэйгээр ЭХХЭМҮТ-д очсон байдаг. Хордсон хүүхүүдийн эцэг эхийн зүгээс хурц үнэрээс болсон байж болзошгүй гэх мэдээллийг өгч байлаа. Гэтэл улсаараа үнэрийн эрэлд гараад ч одоог хүртэл тогтоогоогүй байна.
Сүүлдээ салхинд буруу өгч, салхилахгүй бол үнэртээд байдаг гэх бэлэн тайлбартай болчихсон хүмүүс ч байна.
Урьд нь угаарын үнэр тархахад хиамны үйлдвэр угаадсаа асгасан гэж улс даяараа шуугиад үйлдвэрийн эзэн үнэн мөнөө тайлбарлаж, төрийн ажилд дүн тавьчихсан нь ч бий. Цаашлаад автомашины мотор, кропын хаягдал тосоо ил задгай асгаснаас хот даяараа үнэрт автсан гэх тайлбар өгөөд хэсэг намжаасан. Гэтэл хурц үнэр өчигдөр дахин нийслэлчүүдийг түгшээв. Нэг ч удаа ч биш нэлээд хэдэн удаа давтагдаж байгаа ч үүний учрыг олоод хужрыг нь тунгаачихсан газар нийслэлд алга.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үнэр гарч эхэлсэн асуудлыг холбогдох албаныхныг судлах үүрэг өгсөн ч хэн ч тайлбар хийсэнгүй тэгс хийгээд асуудал намжсан. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дараах тайлбарыг өглөө. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Нийслэлд тархсан үнэрийг чухам хаанаас гарч байгааг тодруулахыг ажил хариуцсан хүмүүст тогтоох үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өгсөн. Мэдээлэл тодорхой болсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.
Эхлээд сайжруулсан түлш гэж хардаж байсан ч агаар орчины бохирдолтой тэмцэх газраас агаарын чанарын үнэлгээ хэвийн байгаа, угаарын хий мэдрэгдээгүй гэх агуулгатай тайлбар хэвлэлээр өгч эхэлсэн. Удалгүй энэ муу л бол хар овоохой гэгчээр Төв цэвэрлэх байгууламжийн үнэр хотын төвд үнэртэж эхэлсэн гэх мэдээллийг ч явуулж эхэлсэн. Энэ талаар Төв цэвэрлэх байгууламжийн холбогдох ажилтнаас тодруулахад "Манай технологийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Ямар нэг алдаа гараагүй. Хаанаас тийм мэдээлэл гарсныг нь сайн мэдэхгүй байна. Үнэр үнэртэж байгаа нь манай байгууламжтай холбоогүй" гэх мэдээллийг өгөөд буй. Улмаар Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн холбогдох мэргэжилтэнтэй холбогдож тодруулахад "Манайхаас одоогоор хурц үнэр тархсантай холбоотой нарийвчилсан судалгаа явуулаагүй байна. Агаарын бохирдолтой холбоотой эсэхийг агаар орчины шинжилгээний газраас явуулж байгаа. Ер нь хурц үнэр чухам юунаас болж үнэртэж байгааг тогтоохын тулд нарийвчилсан судалгаа явуулах шаардлагатай байдаг. Одоогоор манайд хурц үнэр тархаж байгааг тогтоох тусгай багаж, техник хэрэгсэл байхгүй. Үнэр чухам юунаас гарч байгааг тогтоохын тулд эх үүсвэрийг олох шаардлагатай" гэх тайлбар өгсөн. Цаашлаад үнэрийн шалтгааныг хэн олж тогтоох вэ гэдэг асуудал ч олны дунд асуулт хэвээрээ үлдсэн.
Сүх далайтал үхэр амар гэгчээр техник технологи хөгжсөн орчин цаг үед нийслэлд хүн, байгаль орчинд аюултай байдал үүсчиж болзошгүй байхад хэмжих багаж, илрүүлэх технологи байхгүй гэх үгээр ам таглаад ама жимэр сууж байгаа нь дэндүү харамсалтай.
Яг үнэндээ Улаанбаатар хотод амьдрахад эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэх Үндсэн хуулиар олгогдсон эрх бүрэн зөрчигдөж байна. Хүний эрх зөрчигдсөөр байтал төр төлөөлж суугаа гишүүд ээлжийн амралтаа авч, сонгуулийн кампанит ажлаа өрнүүлж хөдөөг зорьсон нь ч нууц биш. Хүн амынх нь тал хувь оршин суудаг нийслэлд нь үл мэдэг үнэр тархсан байтал адаглаад маск зүүх чиглэл ч албаныхан өгсөн. Ингээд харахаар Монгол Улс гэнэтийн осол, байгалийн гамшиг, эрсдэлтэй нөхцөл байдалд аюулгүй ажиллагааг хангах тал дээрээ ямар ч бэлтгэлгүй муу дүн авахаар байгаа нь эндээс бэлэхнээ харагдаж байна.
Ийм л буух эзэн буцах хаяггүй үл мэдэх үнэрийн эрэлд нийслэлчүүд гараад байна. Сайжруулсан түлш, Төв цэвэрлэх байгууламжийн үнэр гэх таамаг төдий мэдээллүүлд цахим орчинд дуулиан дэгдээж, салхины аясаар сарнихтай зэрэгцээд л асуудал намждаг болчихлоо. Ингэж нүдэн балай чихэн дүлий явсаар үхлийн ирмэгт тулах вий дээ, монголчууд.
| ҮНЭРТСЭЭР ҮХЛИЙН ИРМЭГТ ТУЛАХ ВИЙ ДЭЭ |
|
АШИГЛАЛТАД ОРЖ АМЖААГҮЙ V ЦАХИЛГААН СТАНЦЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-08-11 17:02:22
Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн аялан тоглолт үргэлжилж байна
2026-08-11 16:40:55
ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
2026-08-11 14:11:22
Б.Отгонбаяр таеквондо-гийн Азийн аваргаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ
2026-08-11 13:47:18
Баян-Өлгий аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил 63.7 хувьтай үргэлжилж байна
2026-08-11 13:27:40
Э.БАТШУГАР: ЭМ, ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЦАХИМ СУРТАЛЧИЛГААНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧЭЭ
2026-08-11 13:10:26
Хятадын анхны 100 тонн даац жолоочгүй цахилгаан машин ашиглалтад орлоо
2026-08-11 13:08:53
“ОЛИМП- ЭВ НЭГДЭЛ” чуулга уулзалт Дорнод аймагт нээлтээ хийлээ
2026-08-11 13:00:42
Хятад Улс “СОР-17” хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
2026-08-11 12:50:59
“Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
2026-08-11 12:29:08
Монголд анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлт хийжээ
2026-08-11 11:20:59
Монголч эрдэмтний XIII их хурал чуулж байна
2026-08-11 10:23:12
2026-08-11 10:09:13
Профессор, доктор Мария Петрова "Алтан гадас" одонгоор энгэрээ мялаажээ
2026-08-11 09:29:28
Чөлөөт бөхийн “Хонконг-2026” олон улсын тэмцээн өндөрлөв
2026-08-11 09:16:59
“Индиана” их сургуулийн профессор Л.Цэрэнчунт Монгол Улсын гавьяат багш боллоо
2026-08-11 08:56:59
Дэлхийн малчид чуулж, мэдлэг, туршлагаа солилцож эхэллээ
2026-08-11 07:56:59
“Дархан Төмөрлөгийн үйлвэр” 2.7 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлжээ
2026-08-11 07:31:20
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй” Удирдах хорооны VII хурал болов
2026-08-11 07:22:55
2026-08-11 07:15:13
Манай 3х3-ын охидын баг хэсэгтэй нэг хожил, нэг хожигдолтой явна
2026-08-11 07:10:00
Монголч эрдэмтэн Мариа-Катарина Лангийг “Найрамдал медалиар” шагналаа
2026-08-11 07:06:57
Их Британи, Умард Ирландын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив
2026-08-11 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-08-11 07:00:00
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-08-11 07:00:00
ТЭР ТУУЛСАН НАМТРААРАА Ч, ТӨРӨЛ САДНЫХАА ТҮРИЙВЧЭЭР Ч Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХҮН
2026-08-11 07:00:00
СЭТГЭЛИЙН ЗӨВӨӨР ЦАГИЙН ХАТУУГ...
2026-08-11 07:00:00
БИ “ШУЛААЧ”
2026-08-11 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2026-08-11 07:00:00
Волейболын баг Зүүн Азийн аваргаас хүрэл медалийг хүртэв
2026-08-10 16:01:36
Б.Нарантуяа “EUROPEAN CHAMPIONSHIPS 2026”-гаас хүрэл медаль хүртэв
2026-08-10 15:53:34
Э.Батболд жюү жицү-гийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртэв
2026-08-10 14:16:50
Б.Мөнх-Эрдэнэ Шианийн олон улсын тэмцээнд түрүүлжээ
2026-08-10 14:06:41
"Олимп –Эв нэгдэл"-д оролцогчид “Багануур” ХК-ийн спортын үйл ажиллагаатай танилцлаа
2026-08-10 13:19:53
Өвөр Монголын 16 дахь удаагийн спортын наадам эхэллээ
2026-08-10 13:04:09
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
2026-08-10 12:59:16
О.ЦОГТГЭРЭЛИЙН БИЗНЕС ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН Д.ДОРЛИГЖАВ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ НАРТАЙ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
2026-08-10 07:17:29
Польшийн төлөөлөгчид Монгол Улсын хөдөө аж ахуйн салбартай танилцав
2026-08-10 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2026-08-10 07:00:00
ЭЦСИЙН АМЬСГАЛАА ТҮҮНИЙХЭЭ ГАР ДЭЭР...
2026-08-10 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-08-10 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-08-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |