Их сургуулиа төгсөөд ээж, аавдаа дэм болно. Ганцхан жил л сурчихвал гэх гэгээн мөрөөдөлд хөтлөгдөж, ирээдүйн амьдралаа сайхнаар төсөөлчихсөн байсан 21-хэн настай цэл залуухан хүү хорвоогоос буцчихлаа. Гүн эмгэнэл илэрхийлье.
Хэдхэн сарын өмнө ээж аав, энхрий хөөрхөн дүүтэйгээ төрсөн өдрөө тэмдэглээд, инээгээд сууж байсан 21 настай залууг цэргийн албанд дайчлан татсан ч, цэргийн хуаранд очоод амьсгал хураачихлаа. Тодруулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хаахаар 20-иодхон хоногийн өмнө очсон байлдагч унтаж байхдаа амиа алджээ.

Энэ талаар ар гэрийнхэнд нь “Хүү чинь унтаад сэрсэнгүй” хэмээн тус ангиас мэдэгдсэн байна. Талийгаач их сургуулийн оюутан, төгсөх дамжааны суралцагч байсан. Гэтэл цэргийн албанд хүчээр татаж, ар гэрийнхнээс нь сургуульд сурч байгаа бичиг, чөлөөлөх хүсэлт удаа дараа явуулсан ч түүнийг нь хүлээж авахгүй байсаар “Хүүгийнхээ цогцсыг хүлээж ав” гэх харамсалтай мэдээг дуулгажээ, Зэвсэгт хүчнийхэн. Уг нь тэр сургуульдаа явж байсан бол ирэх хавар төгсөж, эрдмийн баяраа үеийн нөхөдтэйгөө тэмдэглэх байлаа. Гэтэл их сургуульд суралцаж байсан оюутныг энх цагт цэргийн албанд албадан татчихсан. Тэр байтугай эрүүл саруул хэмээн эмчийн үзлэгт оруулж, шалгаруулж авсан хүүг нь нэг л өглөө унтаад сэрсэнгүй гэжээ.
Цэргийн албанд татан авахдаа бүрэн эмчийн үзлэгт оруулж, хамгийн эрүүл чийрэг биетэйг сонгож авдаг тогтсон жишиг бий. Гэтэл эрүүл саруул биетэй гэж сорчлон татагдсан залуус унтаад сэрээгүй гэх харамсалтай мэдээ ийн дуулдах болов. Үнэн хэрэг дээрээ ард түмэнд Үндсэн хуулиар олгогдсон амьдрах, амьд явах баталгаа байхгүй болсны нэг жишээ энэ байна. Тэр байтугай ардчилсан улсад баймгүй хатуу дэглэмтэй болчихжээ, цэргийн алба.
Уг нь оюутан сурагцагчдыг заавал хугацаат цэргийн албанд татахгүй байхаар Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн баймаар. Гэтэл их сургуульд сурч буй оюутнуудыг цэргийн албанд дайчлан татдаг хатуу диктартур манайд үйлчилж байна. Ёстой л бодит байдал дээрээ “Намайг цэрэгт явчихвал миний өрийг хэн төлөх вэ” гэдэг толгой дээр ирж байна даа.
Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний ангид цэргийн алба хаагчид удаа дараа амиа алдсан ч, хариуцлага хүлээсэн алба хаагч тун ховор байна. Энэ удаагийн хэрэг дээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг сайд суудалтайгаа үлдэх эсэх асуудал сөхөгдөх нь бололтой.
.jpg)
Хугацаат цэргийн алба хаагчид амиа алдсан хэргүүдийг эргэн сануулж байна. Өнгөрсөн оны зургадугаар сард Дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хааж байсан 18 настай байлдагчийн ходоод задарч, мэс засалд орсон ч шархаа даалгүй амьсгал хураасан юм. Талийгаачийн шүүх шинжилгээний дүгнэлт “Гадны нөлөөгүй” гэж гарснаар хэргийг хаасан талаар ар гэрийнхэн нь мэдээлж байв
Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан, хугацаат цэргийн албан хаагч 19 настай Н нь амиа алдаж, баригдаж байсан барилгын хажуугаас цогцос нь олдсон байдаг. Тодруулбал, 2022 оны долдугаар сард тус ангийн штабын дарга эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байлдагч нарыг аж ахуйн нэгжид ажиллуулж, улмаар нэг аавын хүү учир битүүлгээр амиа алдсан юм.
.jpg)
Мөн 2022 оны наймдугаар сарын 5-нд Дорнод аймагт байрлах Зэвсэгт хүчний 327-р ангийн байлдагч 21 настай Х голын усанд амиа алдсан. Байлдагч хоёр сарын дараа буюу цэргийн албанаасаа халагдах байсан. Талийгаач хувцсаа тайлж, голын эрэг дээр үлдээгээд ус руу орсон байдаг. Амиа алдахаас хоёр хоногийн өмнө ар гэрийнхэнтэй ярьсан бөгөөд сэтгэл санаа нь хэвийн байсан гэх мэдээллийн өгсөн байдаг. Талийгаачийн цогцсыг аврагчид хоёр хоног хайж, олж, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн юм.
Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангийн байлдагч өөрийгөө боомилж, амиа хорлосон гэх хэрэг 2022 оны аравдугаар сарын 13-нд гарсан. Тодруулбал, 19 настай байлдагч Б.С нь малд явж байгаад модноос өөрийгөө боомилж, амиа хорлосон байсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байлаа.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд золгүй байдлаар амиа алдсан цэргийн алба хаагчдын хэрэг олн гарсан байна. Угтаа бол энх цагт амиа алдсан алба хаагчдын тоо ийн өсөж байгаад анхаарал хандуулж, хариуцлага ярих цаг болсон гэдгийг дээрх хэдхэн жишээ харуулж байна.
| ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГТ ТАТСАНААРАА Г.САЙХАНБАЯР САЙДЫН СУУДЛААСАА ОГЦРОХ УУ |
|
ХҮН НАМ: Шинээр байгуулагдах Засгийн газартай хамтрах эсэх шийдвэр гараагүй байна
2026-04-01 18:57:05
Г.ЛУВСАНЖАМЦ: НАДАД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРЖ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙХГҮЙ, АЖИЛЛАХ САНАЛ ИРЭЭГҮЙ
2026-04-01 18:51:53
2026-04-01 17:00:00
Сагсан бөмбөгийн 3х3-ын баг,тамирчид Азийн аваргыг зорилоо
2026-04-01 16:28:53
Волейболыг дасгалжуулагчдийн олон улсын сургалт эхэллээ
2026-04-01 16:18:09
Дарханы штангийн дасгалжуулагч А.Нэргүйбаатар спортын мастер цол хүртлээ
2026-04-01 15:07:19
Н.УЧРАЛ: Сайд нарын гүйцэтгэлийг харж, улираах эсэхээ шийднэ
2026-04-01 14:49:00
“СОР-17” бага хурлын мэдээллийн хурлыг “ЮНЕСКО”-д зохион байгууллаа
2026-04-01 11:32:59
Үржлийнх нь үед загас агнаж, барихыг хориглоно
2026-04-01 11:26:29
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР: БИ Н.ӨСӨХБАЯРТ 28 ШИРХЭГ ТАРИА ЗАРААГҮЙ, Ц.МАГАЛЖАВ ХУДЛАА ХЭЛСЭН
2026-04-01 11:12:54
Холимог тулааны “Road to UFC” шоунд Монгол Улсын тамирчид тулалдана
2026-04-01 11:11:50
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-04-01 10:18:44
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
2026-04-01 09:53:00
ОЛОН УЛСЫН ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-04-01 09:00:00
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯРЫН ЗАРСАН 28 ШИРХЭГ ТАРИА ДОПИНГ БАЙСАН НЬ ТОГТООГДОЖ, Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ СЭРГЭЭЖ МАГАДГҮЙ БАЙНА
2026-04-01 07:00:00
Б.БУЯНТОГТОХ: НИЙГМИЙН БУХИМДЛААС ТҮР АМСХИЙЖ, СЭТГЭЛИЙН ЖАРГАЛ ЭДЛЭЭСЭЙ ГЭЖ “МАНАЙ БАЙР АМЕРИК” КИНОГОО БҮТЭЭЛЭЭ
2026-04-01 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС “ХАЛЗАН ТӨЛӨГ” Ч НЭР ДЭВШСЭН СОНГОГДОХООР НӨХЦӨЛ НЬ БҮРДЧИХЭЭД БАЙНА ДАА
2026-04-01 07:00:00
У.АНУ-ҮЖИН: “ХОЁР НҮҮРТ” КИНО ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ БАЙХЫГ УРИАЛСАН УРАН БҮТЭЭЛ
2026-04-01 07:00:00
Д.ЭНХ-УЧРАЛ: Уран мэх, техник, хамгаалалт сурч, илүү амжилт гаргана гэж хичээж байгаа
2026-04-01 07:00:00
"ЗЭРЛЭГ ЦЭЦЭГСИЙН ХҮЛЭМЖ"-ИЙН ДЭЭРЭНГҮЙ СЭРГИЙЛЭГЧЭЭС "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ"-ИЙН БАДРАЛ ЭМЧ ХҮРТЭЛ...
2026-04-01 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2026-04-01 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн
2026-04-01 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |