Гаднын жуулчид сүүлийн үед Монгол Улсыг ихэд сонирхох болж, тэр тусмаа цахим орчинд хэдэн сая дагагчтай сошиал одууд энэ зун олноороо зорин ирлээ монголын тал нутгийг. Бидний цөөхөн монголчуудын хувьд энэ сайн мэдээ, сайхан үйл явдал. Гаднаас ирсэн зочиддоо ч бид хүндэтгэлтэй хандаж, сайхан угтаж, сайхан үдэх нь зүйн хэрэг. Тэр тусмаа аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго тавьчихсан “Монголд зочлох жил” гэх албан ёсны хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн ач холбогдол ч эндээс харагдаж байна.
Гэвч салбарын сайд нар нь ирсэн зочин болгонд хадаг, сүү барьж, хөл алдаж гүйгээд байгаад учир байна. Ухаандаа бүхэл бүтэн салбарын бодлого тодорхойлж, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй Засгийн газрын сайд, төрийн өндөр дээд алба хаагч хүн хэдэн жуулчдынхаа өмнө хөл алдаж гүйгээд байх нь хэр зүйд нийцэх бол гэх маргаан ч олны дунд өрнөөд эхэллээ. Хэдий бид бодлогоороо аялал жуулчлалыг дэмжиж, хөгжүүлэх зорилго, зорилт тавин ажиллаж, түүнийгээ ажил хэрэг болгохоор ийн зорьж байгаа ч түүнийг нь хэрэгжүүлдэг салбар, хариуцсан мэргэжилтнүүд, цаашлаад хувийн хэвшилүүд нь гар бие оролцдог баймаар сан.
Гэтэл бүхэл бүтэн Соёлын яам хариуцсан сайд нь, БОАЖ-ыг хариуцсан сайдтайгаа аялал жуулчлалын компаниудынхаа өмнө орж гүйгээд сошиалд зургаа тавьж, сурталчилгаа хийж байгаа нь монголын төрийг жижигхэн харагдуулж байна.

Хамгийн сүүлийн хэдэн жишээнээс л иш татахад өнгөрсөн долдугаар сард БНСУ-ын модель, цахим орчинд чамгүй олон дагагчтай миссүүдтэй зургаа авахуулж, олны дунд шуугиан тарьсан. Түүнчлэн Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн даваа гарагт цахим орчинд 70 сая гаруй дагагчтай Nas Daily гэх контент бүтээгч залууг хүлээн авч уулзснаа цахим орчинд нийтлэсэн харагдана лээ.
Төд удалгүй түүнийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзснаа ч зарлав. Энэ мэтээр Монголд ирсэн гаднын жуулчдыг Засгийн газрын сайд нар угтаж авах ажлыг олон таа зохион байгууллаа. Уг нь салбар хариуцсан сайд нарт жуулчдыг угтаж, хөл алдаж гүйхээс илүүтэй хоолойд тулсан асуудал олон баймаар. Тухайлбал, БОАЖ-ын сайдын хувьд найр наадам, зочид төлөөлөгчид гэхээс илүү жил жилийн толгойны өвчин болсон агаарын бохирол, өвлийн утаагаа хэрхэн багасгах вэ, гэдэг асуудал дээр одооноос анхаарал хандуулж, түүнийгээ ажил хэрэг болгох гээд толгой өөд татах завгүй баймаар.
Ухаандаа өнгөрсөн долоо хоногт Эрчим хүчний сайдын ярьсан 177 тэрбум төгрөгийн коксжих нүүрсний туршилтыг эсэргүүцээд "Бүхэл бүтэн Монгол Улсын хүн амын тэн хагас нь буюу 1.5 сая хүн амьдарч буй Улаанбаатарчуудын төлөө манай Байгаль орчин, аялал жуулчлалын яам агаарын бохирдлыг бууруулахад ийм ажил эхлүүлчихсэн, утааны эсрэг ийм арга хэмжээ авна” гээд бодлогоо тодорхойл, хэд хэдэн төсөл боловсруулсан сууж баймаар. Үгүй хаа байсан утааны асуудлыг ярьдаггүй юм гэхэд өнөөдөр нийлэлчүүдийн нүүр тулаад байгаа хөрсний бохирдол, үерийн усны гамшиг дээр салбар яамны зүгээс ийм бодлого шийдвэрийг баримтлаж, хөрсний бохирдлоос хүн амаа урьдчилан сэргийлж байна гээд хэлэх үгтэй, хийсэн ажилтай баймаар байна.
Цаашлаад соёлын бүх салбарт хүний эрх, оюуны өмчийг дээдлэсэн бүтээлч үйлдвэрлэл, өв уламжлалын үнэт зүйл үгүйлэгдэж байгааг ч энд дурдах нь зүйн хэрэг биз ээ.
Хэдийгээр аялал жуулчлалын салбарт төр анхаарал хандуулж, бодлогоор дэмжих үүрэг хүлээсэн Засгийн газрын сайд нар нь үндсэн ажлаа хойш тавиад, зочид төлөөлөгчдийг дайлж, цайлах ажилд дайчлаагүй л байлтай. Ухаандаа бодлого боловсруулж, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын сайд нар энэ байдлаараа Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэхэд дэндүү жижигдэж байна.
| АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭДЭГ ИРСЭН ЗОЧИН БОЛГОНД ХӨЛ АЛДАЖ ГҮЙХИЙН НЭР БИШ ЮМ АА САЙД НАР АА |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |